Шил, бөглөө, лего, тэр ч бүү хэл хог хаягдлаар хүртэл барьсан дэлхий дээрх хамгийн этгээд хачин байшингууд

0

Маш олон төрлийн байшин бий: архитектурын давтагдашгүй бүтээлээс эхлээд энгийн нэг байшин хүртэл. Байшин барихад чулуу, туйпуу, мод зэрэг төрөл бүрийн материал ашигладаг. Гэхдээ барилгын материалын жагсаалт үүгээр дуусахгүй бол яах уу?

indivi-dom.ru

Зарим нэг хүмүүс байшин барихдаа мөс, шил, тэр бүү хэл ундааны бөглөө ч ашиглах ажээ. Жишээ хэлэхэд, Хятадын архитектор Ли Ронжун 4 сарын дотор 2 давхар байшинг дан шилээр барьсан байх юм.

insider.com

Мэдээж шууд шилээр барина гэж юу байх вэ, нэгдүгээр давхрыг шавар туйпуугаар босгоод харин хоёрдугаар давхрыг 40 давхар шилээр (8599 ширхэг шар айрагны шил) барьжээ.

insider.com

Оффисын барилгаа ч гэсэн иймэрхүү байдлаар барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Мөн Шведэд бүхэл бүтэн зочид буудлыг мөсний хэлтэрхийгээр барьжээ. Icehotel гэх нэртэй зочид буудал нь үнэндээ улирлын шинж чанартай л даа, 10 дугаар сараас 3 дугаар сар хүртэл үүд хаалгаа үйлчлүүлэгчдэд нээдэг. 1990 оноос хойш жил бүрийн өвөл баригддаг зочид буудал юм.

tripadvisor.com

Мөсөөр боссон ч гэсэн зочид буудлын өрөөнд ороход дулаахан, бугын арьсаар дулаалж чимсэн. Баар хүртэл ажилладаг.

tripadvisor.com

Жуулчдын хэлж байгаагаар бол үнэхээр тав тухтай, гэхдээ дулаахан хөнжлөө аваад ирэхэд илүүдэхгүй ажээ. Зочид буудлын дэлгүүрт ч дулаахан хөнжил зардаг. Зочид буудлынх л болсон хойно үнэтэй л байлгүй яахав.

tripadvisor.com

Өдрийн цагаар зочид буудлаар зугаалж болно, харин шөнө бол зөвхөн экстрим аялал сонирхогчид л хонохоор зориглодог. Хэрвээ үйлчлүүлэгч даарвал дэргэд нь дулаахан стандарт зочид буудал бэлэн бий.

tripadvisor.com

Top Gear алдартай нэвтрүүлгийн хөтлөгч Жеймс Мэй багын мөрөөдлөө хэрэгжүүлж 2009 оноос хойш эхлүүлсэн Lego байшингаа дуусгажээ.

yandex.net

Байшингийн суурийг модоор хийсэн, бусад нь бүгд Лего тоглоомоор босжээ. Хана, угаалгын өрөө, шүршүүр, тавилга тэр бүү хэл муур нь хүртэл бүгд Лего бөгөөд нийт 3,3 сая ширхэг эд анги оржээ.

wordpress.com

Даанч муур хийсэн байсан Легоноос нь хэн нэгэн xулгайлчихжээ.

Харамсалтай нь, Лего байшин удаан байж чадаагүй. Эзэн Denbies Wine Estate эдлэн газартаа усан үзмийн талбайгаа өргөтгөхөөр шийдсэн тул байшингаа буулгажээ.

dailymail.co.uk

Байшинг худалдаж авах хүн гарч ирээгүй тул барилгыг нэг мөр нураасан байна.

dailymail.co.uk

Чехийн Бүгд Найрамдах Улсын чулуучин Мирослав Свобода байшингийн ханыг юугаар чимэх үү гэж нэг их толгойгоо өвтгөсөнгүй. Дaрсны бөглөөгөөр чимж орхижээ.

googleusercontent.com

Энэ ажлыг гүйцэтгэхэд дундуур нь хуваасан 180,000 ширхэг бөглөө орсон байна. Тэр өөрөө бөглөөгөө цуглуулсан, эцэст нь орон нутгийн дaрсны үйлдвэрүүд түүнд тусламжийн гараа сунгажээ.

gastronom.ru

Зүгээр ч нэг баахан бөглөө авчраад наагаагүй, хээ дүрс оруулж чимсэн байна. Дaрсны бөглөөгөөр гоёсон Свободагийн байшинг жуулчид үзэхээр зорин ирдэг болжээ.

pro-vino.ru

Жасгаалтыг Пенсильваны нэгэн хосуудын байшингаар дуусгая. Зураач Ник Олсон болон Лила Хорвиц нар байшингаа яг л хогон дээрээс босгожээ.

vdomax.ru

Тэдний байшин хогийн цэг дээр хаягдсан хаалга, цонхны хүрээ, самбар зэргээс бүрдсэн.

gstatic.com

Байшинг юугаар ч барьж болох нь тодорхой боллоо, дурын материал ашиглаад мөрөөдлийн байшингаа барих боломжтой. Найдвартай, эдэлгээ даах эсэх нь эргэлзээтэй ч гэлээ дээрх эздийн хувьд энэ нь тийм ч чухал биш бололтой.

Танд аль байшин хамгийн их таалагдсан бэ?

7
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *