Оффисийн өрөөгөө тохь тухтай болгоход тань туслах 10 зөвлөгөө

1

Ажиллахад тохь тухтай, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх ,чухам төгс гэмээр оффисийг яаж хамгийн бага зардлаар бий болгох вэ?

Ажлын байрыг уйтгартай, хүйтэн хөндий, тухгүй байдлаас нь салгаж орчин үеийн тохилог байр болгох олон арга бий. Ажиллагсдад энэ нь урам зориг, ажиллах эрч хүч өгөх бол харин танд энэ нь илүү үр дүнд хүрэх, зардлаа багасгахад тань тусална.

1. Нэвтрэх карт хэрэггүй

Оффис бол өлгүүрээсээ биш бүр гаднах хаалганаасаа эхэлдэг ба тэр хаалгыг ямар нэг байдлаар онгойлгох хэрэгтэй. Түлхүүр, карт бол үеэ өнгөрөөсөн зүйл бөгөөд тэдгээрийг хаяж, гээж, эвдэж гэмтээж болно.

Ямар ч карт, түлхүүрийг хулгайлан авч оффист нэвтэрч болно

Үүнийг шийдэх хамгийн сайн арга бол хурууны хээгээр нэвтрэх юм. Ухаалаг утас болон орчин үеийн технологиуд хурууны хээ ашиглах нь аль хэзээний ердийн зүйл болсон ба та ч гэсэн энгийн боловч үр дүнтэй энэ аргыг ашиглахад болохгүй юу байхав.

Энэ нь ажилчдад эвтэйхэн, цаг хэмнэхээс (хуруугаа гэртээ мартах магадлал арай л бага байх) гадна янз бүрийн хэвлэгч, уншигч, удирдлагын элдэв зөвшөөрөл, олон тооны карт зэрэг зүйлд зардаг хөрөнгө, цаг хугацааг хэмнэнэ.

 

2. Кофены машин бүү ав

Ажилчид бүгд биш юмаа гэхэд ихэнх нь кофе уудаг. Энэхүү өглөөний заншил нь нойрноосоо бүрэн сэрэх, “нийтийн гал тогоонд” ямар нэг зүйл ярилцах шалтгаан болдог билээ.

Энэ боломжийг нь хорихгүйгээр зардлаа бууруулж болно. Жишээ нь кофены машин авахын оронд түрээсэлж болно. Олон компани кофе нийлүүлж байгаа бол чанах машиныг нь үнэгүй түрээсэлдэг.

Мөн чанах машин эвдрэхэд түүнийг засахад хөрөнгө зарахгүй бөгөөд шинийг хуучныг засахаас илүү хурдан авчрах нь ойлгомжтой. Ажилчдын тоо нэмэгдэх тутам илүү хүчтэй машинаар солиход ямар ч бэрхшээл гарахгүй ба та кофенд л зардал гаргана.

 

3. Олон үйлдэлт техник хэрэглэ

Хувилах машин, принтер, сканер, факс гээд маш том зай эзэлдэг аварга төхөөрөмжүүд одоо байхгүй болж тэднийг бүрэн орлох олон үйлдэлт техникүүд бий болжээ. Хүнд төвөг болохгүй боловч, хаанаас ч хүрч очиж болох нэг газар зай эзлэлгүйгээр ажлаа амжуулдаг энэ машины ач тус их.

Эхний сард л эвдрээд зогсчихгүй, ажилд саад болохооргүй, сайн чанартай олон үйлдэлт техник авах хэрэгтэй ба хямд үнэ, найдвартай ажиллагааг хангасан байх ёстой.

Олон үйлдэлт техник авахдаа техникийн үзүүлэлтийг нь сайн анхаарах хэрэгтэй. Орчин үеийн оффист өнгөт хэвлэл, янз бүрийн нийгмийн сүлжээнд холбогдон түүнээсээ элдэв зүйл хуулах, хэвлэх зэрэг үйлдэл нь байх ёстой хэрэгцээ болсон бөгөөд ийм боломжит төхөөрөмж нь цаг хугацаа хэмнэх, ажлын үр дүнг дээшлүүлэхэд үр нөлөөтэй нь ойлгомжтой.

 

4. Ажлын маш тодорхой хуваарьтай бол

Ажлын хуваарийг маш тодорхой болгох хэрэгтэй ба илүү цагаар ажиллаж байгаа хүний ажлын бүтээмж муу байдаг. Хэрвээ хэн нэг нь өчигдөр орой 10 хүртэл ажил дээрээ суусан бол маргааш нь тэр хүн цагтаа гэртээ харьж амарсан ажилчдаас илүү үр дүнтэй ажиллана гэж байхгүй.

Мөн ажлын тодорхой хуваарь цахилгаан болон бусад зардал хэмнэхэд чухал ач холбогдолтой юм шүү.

Энэ бүхнээс харахад ажлын байр оройны 6-7 цаг гэхэд хоосон болох хэрэгтэй ба Японд оройн цагаар ажил дээрээ сууж байгаа нөхдүүдийг “хөөж” гэрт нь хариулдаг үүрэг бүхий ажилчид хүртэл байдаг байна.

 

5. Интероверт, экстраверт нарын ажлын байрыг хооронд нь зайтай байхаар тусгаарла

Цэвэр “open space” нь урьдын жижиг хайрцаг – ажлын өрөө шиг үр дүн багатай юм.

Одоо ажлын байраа төлөвлөхдөө ажилчдынхаа хувийн чанарыг бодолцох хэрэгтэй ба экстраверт буюу олон түмэнтэй байнгын харьцаатай байх сонирхолтой ажилчнаа интероверт буюу дотогшоо чиглэсэн ажилчдаасаа зааглах нь зөв юм.

Зөөлөн гэрэл, тайван орчин,  сэтгэл хөдлөл ихтэй – экстраверт цөөнтэй нөхцөлд ажиллаж байгаа интероверт нь ажилдаа илүү үр дүн гаргадаг гэдгийг судалгаа харуулж байна.

Интеровертуудын дунд Билл Гейтс мэтийн олон сод хүмүүс байх магадлал өндөр учир ажлын байраа тэдний ажиллах орчинд тааруулж өөрчлөхөд буруу зүйл үгүй биз ээ.

 

6. Ажлаасаа хөндийрөх боломж

Дотор нь байхад аятай, тухтай оффис ажлын үр дүнд тустай байдаг учир оффистоо амралтын нэг өрөө, булан гаргах хэрэгтэй юм. Ширээний теннис тоглох ширээтэй, компьютер тоглоомын төхөөрөмж… гэх мэт.

Энэ нь ажилд саад болох биш харин ч ажлаасаа түр зуур хөндийрч, амарч сэргэхэд хэрэгтэй ба хүн 8 цагийн турш компьютерийн ард сууж ажлаа хийхэд үр дүн нь тэртээ тэргүй бага байх учир иймэрхүү завсарлага хэрэгтэй юм.

 

7. Жигнэмэг биш жимс

Ажилчдаа чихэр жигнэмэгээр уруу татах цаг нэгэнт өнгөрч. Тэдний эрүүл мэндийг бодох хэрэгтэй ба үүний тулд ажлын байрны “гал тогоондоо” жигнэмэг болон чихэр биш харин жимс, янз бүрийн самар тавьж байх нь зөв юм. Хүн болгон гэрээсээ гарахдаа нэг алим, мандарин авахаа санахгүй ба хүний биед сахараас илүү витамин хэрэгтэй гэдгийг бодох хэрэгтэй.

 

8. Флипчарт буюу жижиг самбар ашиглахаа боль

Флипчарт бол үеэ өнгөрөөсөн зүйл. Түүний оронд энгийн chalk-board буюу самбар ашиглах нь зай бага эзлэх ба учир нь самбар маань ердөө хана учраас тэр. Ийм хана-самбар нь зардал бага шаардахаас гадна, экологид нөлөөтэй юм шүү.

Ажил хэрэгч менежер өөрийн санаагаа хэрэглэгчдэд хүргэхийн тулд хичнээн их цаас хэрэглэхийг төсөөлж болох бол мөн ийм зориулалттай коворкингийн тусгай дэлгэцүүд илүү дэвшилттэй боловч өндөр үнэтэй байдаг билээ.

 

9. Нягтлан бодох бүртгэлийг – аутсорсингд хариуцуул

Хэрвээ жижигхэн бизнес эрхэлж байгаа бол нягтлан бодох бүртгэлээ аутсорсинг компанийн гарт өгөх нь зөв. Тэдгээр компаниуд нь орчин үеийн бизнестэй хөл нийлүүлж алхдаг, түргэн үйлчилгээтэй байх хэрэгтэй.

Иймэрхүү компаниуд нь өөрийн гэсэн веб-интерфейстэй байдаг ба иймэрхүү орчин үеийн үйл ажиллагаа нь түмэн цаасан дунд живсэн ширүүн дүрт нягтлан бодогчоос илүү үр дүнтэй билээ.

Мөн бусад төрлүүд болох IT, хууль зүйн үйлчилгээг ч гэсэн аутсорсинг-д өгөхөд болохгүй зүйл үгүй. Ийм байдлаар таны ажлыг мэргэжлийн, чадвартай мэргэжилтэн хөтлөн явуулах ба энэ нь өөрийн гэсэн ажилтан, албатай байхаас илүү хямд юм шүү.

 

10. Зөв техник сонго

Компьютер доголдож гацаж байхад үр дүнтэй, хурдан үйл ажиллагааны тухай бодоод ч хэрэггүй учир оффистоо сайн техник сонгож ав.

Гадуур их ажилладаг нөхдүүдэд зөөврийн компьютер авч өгсөн нь дээр ба тэд ширээний ард, суурин компьютерийн ард бага суух учир дахин зардал гаргалгүй нэг л зөөврийн компьютер хэрэглэг.

3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *