Таны уйтгар гунигийн зурхай – үүнийг мэдсэнээр та сэтгэл санааны ямар ч хүнд зовлонг давж чадна

3

Зурхайн ордуудын зан чанарын тухай тодорхойлсныг харахад орд бүр өөр хоорондоо ямар их ялгаатай, тодорхой нэг нөхцөл байдалд ямар их өөр зарчмаар ханддаг нь мэдэгддэг. Ордууд аз жаргалтай мөчид ойролцоо байдлаар баярлаж хөөрөн, сэтгэл хөдлөлөө гаргадаг бол харин уй гашуу, гунигтай үед өөр өөрийн өвөрмөц байдлаар зовлонгоо туулдаг байна.

Ингээд уйтгар гунигтай үед тухайн ордын хүн хэрхэн яаж биеэ авч явдаг талаарх өвөрмөц нэгэн зурхайг танилцуулъя. Өөрийгөө болон найз нөхдөө таньж аваарай.

 

1. Хонь

Энэхүү бардам, удирдагч зан чанартай ордын хүмүүс зовлон, уйтгар гунигийг чимээгүйхэн даван туулахыг боддог байна. Олны өмнө өөрийн сул талыг ил гаргана гэж айснаас тэр биш бөгөөд хонины ордныхон юунаас ч айдаггүй гэж хэлж болно. Учир нь хонины ордныхон доорх зүйлд бүрэн итгэлтэй байдаг ба энэ нь: а) хэн нэг нь чамд тусалж чадахгүй хойно тэр тухай яриад ямар ч ач холбогдолгүй; б) хонь чухам яаж зовж шаналж байгааг бусад хүн ойлгохгүй. Яагаад гэвэл тэд хонь биш учраас тэр. Тиймээс бусдын тэр туршлага гээд байгаа юм нь үнэндээ (уурлах хэрэггүй, үнэн нь тэр юм) хэнд ч хэрэггүй хог бөгөөд хонь өөрөө яаж ийгээд даваад гарна.

 

2. Үхэр

Үхэр хүнд хэцүү, зовлонтой үед дэрэнд толгойгоо шаан уйлах хүн биш бөгөөд түүнийг зовж байгааг хавь ойрынхон харж мэдрэхээс өөр аргагүй болтол ил тодоор шаналах бөгөөд илрэх хэлбэр нь: хорвоо дэлхий тэр чигээрээ болохоо байсан юм шиг үзэл бодол, зовж шаналан бачимдах үедээ хавь ойрын хамаг юмыг хагалж эвдэн, дараа нь буцаан цуглуулж байх үедээ “яагаад зөвхөн би гэж, яагаад заавал намайг” гэсэн гоморхол зэрэг юм.

 

3. Ихэр

Таны санаандгүй асуусан “юу болсон бэ?” гэсэн асуултанд өөрийн амьдрал дахь болохгүй зүйлийнхээ тухай хүлээж байснаас чинь 100 дахин илүүгээр дэлгэрэнгүй ярьж өгнө.
Өөрийн тэрхүү яриагаа аль эрт дээр үеэс эхлэн, удаан хугацаагаар үргэлжлүүлсээр төгсгөлд нь урьд өмнө хайр дурлалын тухай гэмгүй тоглоом наадамд инээж хөхөрдөг байсан тэр гэнэн тэнэг ихрийн ордны нэг гэдгээ мэдсэн тухай яриагаа дуусгана.

Танд зөвлөхөд ихрүүдээс “юу болов” гэж асуух хэрэггүй бөгөөд тэд таны асуусан, асуугаагүй ялгаагүй бүхнийг ярих боловч магадгүй энэ асуултыг асуугаагүй үед өөрийн зовлон гунигийг өнө эртний түүхтэй холбон ярилгүй, зөвхөн өнөө цагийн зовлонгоор нь хязгаарлах магадлал бий.

 

4. Мэлхий

Мэлхийнүүд зовж шаналж байна гэж архи дарс ууж явах хүмүүс биш. Тэд дуу хөгжим сонсож, өөрийгөө хөгжүүлэх ном унших зэргээр “дээдсийн арга барилаар”, “сайхнаар” зовлон гунигаа туулдаг билээ. Бүр илүү ухаалаг нэг нь энэ хэцүү үедээ хэрхэн өөрийгөө хөгжүүлэх тухай ном бичнэ гээч. Харин залуу халуун мэлхийнүүд нь шүлэг бичиж эхэлдэг байна.

 

5. Арслан

Арслангууд уйтгарлаж гуниглаж байгаа бол ганцаараа байна гэж үгүй. Тэдэнтэй цуг бүгд л зовж шаналах учиртай болохоор түүний зовлон гуниг эргэн тойрон тарсан байх ёстой.

Хамгийн сонирхолтой нь түүний зовлонг хуваалцагч нь арсланг гомдоогчийг өөрийн мэдэлгүй дайсныхаа тоонд оруулан, тулалдах хүслэнгээр дүүрэн болсон байдаг ба энэрэнгүй арслан түүнийг тайвшруулан ийм сайн найзтай байгаадаа баярлаж байдгаа хэлэх болно.

 

6. Охин

Охины ордныхон хамгийн үр ашигтай зовж шаналдаг хүмүүс. Тэд зовж байхдаа хананы цаас наах ч юм уу, эсвэл дипломын ажил бичих зэргээр гуних ба үүнээс болж олон хүний атаархалын бай болно.
“Ямар айхтар хүн бэ, ямар мундаг биеэ барьж байна вэ” гэх зэргээр эргэн тойрныхон гайхан шуугилдах ба охины ордныхон маань ийм яриг эсэргүүцэхгүй ба магадгүй дотроо тэрхүү зовлон гунигт талархаж байж магадгүй юм.

 

7. Жинлүүр

Энэ ордыг зүгээр ч нэг жинлүүр гэж нэрлээгүй бөгөөд зовж шаналах зүйл гарсан бол түүнтэй тэнцэх баярлах, бахархах зүйл олж чадах хүмүүс. Чухам юу гээчийг зовлон гунигтаа сөргүүлж тавих нь жинлүүрийн эзлэх байр, суурь, түрийвчний зузаанаас шалтгаална. Зарим нэгэнд нь аяга халуун цай хангалттай бол нөгөө хэсэгт нь шив шинэхэн спорт машин тайвшруулах үйлчилгээтэй байх болно.

Энэ бүх чанараас болон жинлүүрийнхнийг хамгийн үл гуних хүмүүс гэж боддог ба яг үнэндээ энэ нь гаднаас харахад л тийм юм. Харин дотор нь чухам ямар хэцүү байдгийг бид мэдэхгүй.

 

8. Хилэнц

Энэ ордныхон шаналж чаддаггүй. Үнэн зүрхнээсээ хичээх боловч чадахгүй.

 

9. Нум

Нумын ордныхонд нэг бүдрэхэд долоо бүдэрнэ гэдэг үг хамгийн их таарах байх. Зовлон тэдэнд ганцаар ирэхгүй ба заримдаа нумынхан маань өөрсдөө олон зовлонг зэрэг дуудаж байдаг юм шиг санагдах нь бий.
Жишээ нь эхнэр юм уу нөхрөөсөө салсан нум аяга дарс уун, нулимсаа гарган зовох биш харин удалгүй ажлаасаа халагдахаар хэрэг тарих ба дараа нь гараа хугалсан байж ч магадгүй нөхдүүд. Тэр тусмаа баруун гараа гээч.

 

10. Матар

Энэхүү зөрүүд, дайчин ордныхон алсыг хардгаараа ялгардаг хүмүүс. Тэд хувь заяаны ямар ч эргэлтэнд бэлэн байдаг ба тэд амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг сайн ойлгодог учраас тэр.

Дараа нь өөрийн алдарт шаргуу, дайчин зангаараа тэмцэж эхлэх ба шаргуу тэмцэл үргэлж шахам ялалтанд хүргэдэг билээ.

 

11. Хумх

Хүнд хэцүү нөхцөлд хумхынхан бардам, ихэмсэг байдалтай болж ирдэг ба тэдний зовлон гунигийг тэр нэг жижигхэн хүн нэртэй шоргоолжнууд юу гэж ойлгох вэ гэсэн шинж илхэн байна. Харин хөндлөнгөөс тэднийг харахад: зовлонд унасан хүнд туслах гэсэн хүн-шоргоолжнууд түргэн дуудах хэрэгтэй гэлцэн сандрах ба харин хумх энэ бүхнийг хараад өөрийг нь тойрон сандрах тэрхүү хүмүүсээс хичнээн илүү гэдгээ мэдэрнэ.  Илүү гэдгээ мэдрэхэд зовлон гуниг ч хөнгөрөх нь тодорхой.

 

12. Загас

Энэ ордныхон хөнгөн мазохист шинжтэй ба зовлон гунигтаа шаналахын зэрэгцээ бас таашаал авч байдаг хүмүүс. Тэд хүн болгонд ямар хэцүү байгаагаа хэлэх боловч бодит байдал дээрээ огт тийм биш байдаг билээ.

Загасны ордныхонд хамгийн энгийн, жирийн тохиолдлыг ч шалтаг болгон шаналж эхлэх ба километрийн цаанаас ч хэрхэн зовж шаналж байгаа нь харагдаж сонсогдож эхэлнэ. Дараа нь живж үхмээр их нус нулимс гарах ба тэдний хувьд зовж шаналахаасаа илүү тэрийгээ ил гаргах нь чухал байдаг билээ.

Та одоо ойр дотныхныгоо ямар ордны, ямархуу сул талтай хүн бэ гэдгийг мэдсэн хойно тэдэнд туслахад тань амар байх болов уу. Харин та дээрх зурхайгаас өөрийгөө олж харав уу?

34
БахархмаарБахархмаар
17
Ха ХаХа Ха
14
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Zol Zola

    Zol Zola

    2018/01/08 at 13:36

    Хилэнцийн ордныхон хүн л юм хойно шанална шүү дээ

  2. Nar Sar

    Nar Sar

    2018/01/08 at 14:02

    Unen yma

  3. Scarlet Moon

    Scarlet Moon

    2018/01/08 at 15:13

    boli2 hilentsiig hun bish gechleeshdee haha

  4. Amar Enkhtaivan

    Amar Enkhtaivan

    2018/01/08 at 17:19

    Taarahgui l bna daa kk

  5. Ч. Жижи

  6. Khishigjargal Galbadrakh

    Khishigjargal Galbadrakh

    2018/01/08 at 18:52

    Vnen l yum bn.

  7. Munxtuya Myagmarsuren

    Munxtuya Myagmarsuren

    2018/01/08 at 21:36

    Oir toirni xumuusees xaraxad unen sanagdlaa

  8. 토야우카

    토야우카

    2018/01/08 at 21:42

    Taarahgui bn, hutsdiin yostoi.

  9. Ganga Ariuna

    Ganga Ariuna

    2018/01/09 at 00:00

    Шаал.худлаа

  10. Khulan Enkhbayasgalan

    Khulan Enkhbayasgalan

    2018/01/09 at 06:24

    Shurik Boldbaatar

  11. Deegii Deegii

    Deegii Deegii

    2018/01/09 at 18:46

    zaa zurhai vnen ym bol bvh arb irgeb ocood amibarlaa asuuucihan yasiin

  12. Purevsuren Luvsanchultem

    Purevsuren Luvsanchultem

    2018/01/10 at 01:08

    Hello Mr. and Mrs

    Do you need financing? You have a project to build your own house and you do not have the favor of the banks, we are a society of experts who make financial aid to all serious people who are able to repay us. We make loans between individuals in the best conditions to make your life easier and help you out of the stalemate caused by the banks, by rejecting your credit application.

    We grant loans ranging from 3,000 $ to 550,000 $. Our interest rate is 2% per year, here are the areas where we can help you:

    * Real estate loans
    * Investment loans
    * Car loan
    * Debt consolidation
    * Credit line
    * Second mortgage
    * Credit redemption
    * Personal loans
    * Business loans

    You are banned banking and you do not have the favor of the banks,
    or the better you have a project and need of financing, please contact us by e-mail and we are available to help you.

    E-mail: [email protected]

    We are available for your satisfaction.

    Thank you.

  13. Tuul Palam

    Tuul Palam

    2018/01/10 at 10:37

    Oo yamar teneg yum be bidniig shanalj chaddaggui genee

  14. Зочин

    2018/02/03 at 15:38

    vxer vnen bnoo

  15. Зочин

    2018/02/03 at 15:38

    vxer vnen bnoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *