
Жин хасахын тулд хүнээс асар их чармайлт шаарддаг. Олон хүн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх болон бусад эрүүл бус аргуудын тусламжтай жингээ хасах гэж хичээдэг боловч үр дүнд хүрч чаддаггүй.
Эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүн болон эрүүл бус аргуудын талаар одооноос эхлэн март!
Эрүүл хоол хүнс идэх болон эрүүл дадал зуршлыг хэвшүүлэх нь өөхийг хайлуулах байгалийн гаралтай арга гэдгийг сана!
Үүний тулд бидэнд энгийн цагаан гааны ундааны жор хэрэгтэй ба энэ шидэт шингэн бие дэх хорт бодисыг гадагшлуулж, хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулж бас бодисын солилцооны үйл ажиллагааг дэмжинэ. Мэдээж хамгийн гол нь жин хасахад тань тусална.
Цагаан гааны ундаа эрүүл мэндэд олон ач тустай. Гар, гуя, хэвлий хэсгийн илүүдэл өөхийг шатаагаад зогсохгүй бие организмд сайн нөлөөтэй.
Даралтыг тогтворжуулна
Цагаан гааны ундаа ууснаар цусны даралт ихсэхээс сэргийлнэ. Мөн цус бүлэгнэхээс хамгаална.
Антиоксидантаар баялаг
Цагаан гааны ундаа маш их хэмжээний антиоксидантаар баялаг ба олон төрлийн өвчин үүсэхэд хүргэдэг чөлөөт радикалуудын идэвхжилтийг зогсоох ач тустай.
Холестеролыг тогтворжуулна
Цусан дахь холестеролын хэмжээг бууруулж, зүрх судасны өвчин тусахаас сэргийлнэ.
Халдварын эсрэг тэмцэнэ
Цагаан гааны ундаа нь халдварын эсрэг тэмцэж буй хүмүүст маш их хэрэгтэй. Үрэвслийг зогсоох болон үе мөчний өвдөлтийг намдаана.
Үрэвслээс сэргийлнэ
Бие организм дахь үрэвслийг намдаагаад зогсохгүй, үрэвсэл цааш тархахаас сэргийлнэ.
Шим тэжээл биед уусах үйл явцыг дэмжинэ
Өдөр бүр цагаан гааны ундаа уух нь хоол боловсруулах болон шим тэжээл биед шингэх үйл явцыг сайжруулна. Цагаан гаа хоол боловсруулах үед цөснөөс хүчил ялгаруулдаг байна.
Цусны эргэлтийг сайжруулна
Цагаан гаа нь найрлагандаа их хэмжээний магни болон цайр зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг ба цусны урсгалыг сайжруулах болон цусан дахь холестеролын тэнцвэрийг хадгална. Мөн ядралт, ядралтаас үүдэлтэй хөлрөлтөөс сэргийлнэ.
Ханиад томууг эмчилнэ
Цагаан гаа ханиад томууг эмчилнэ. Түүнчлэн уушгины салс гэмтэх болон амьсгалын замын систем үрэвсэхээс сэргийлэх ач тустай.
Дархлааны системийг хүчирхэг болгоно
Дархлааны системийг хүчирхэг болгоход хамгийн сайнаар нөлөөлдөг байгалийн гаралтай бүтээгдэхүүн бол цагаан гаа юм. Цагаан гааны үндэс нь найрлагандаа олон төрлийн витамин, эрдэс болон фермент агуулдаг ба эдгээр нь дархлааны системийг сайжруулж бактери болон үрэвслээс таны эрүүл мэндийг хамгаалах юм. Мөн цагаан гааны ус ууснаар зүрхний шигдээс болон харвалтаас таны амь насыг аварна.
Хэрэг болох орц:
- Хэдэн хэрчим цагаан гаа
- Нимбэгийн шүүс
- 5 литр ус
Хийх заавар:
Усаа буцалгаж, дээрээс нь хальсалсан цагаан гааг хийнэ. Үүнийхээ дараа 10-15 минут буцалгах ба бэлэн болмогц хөргөж тавина. Ингэснийхээ дараа нимбэгийн шүүсээ дээр нь хийгээрэй.
Хэрэглэх заавар:
Та цагаан гааны ундаанаас өглөөний цайны өмнө болон орой орондоо орохын өмнө тус бүр нэг удаа ууж хэвшээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно!








Гантунгалаг Жамбал
2018/12/28 at 20:58
Цагаан гаа нь ямар хэмжээний байх вэ
Khaidaw Dorjpalam
2018/12/28 at 21:06
5литр ус гэдэг чинь юу гэсэн үгвээ
Otgoo Badraa
2018/12/28 at 21:08
Цагаан өөр орц орохгүй биш үү
Tsewelmaa Gombojaw
2018/12/28 at 21:14
Сэлэнгэ Д.
Uugantsetseg Tsogterdene
2018/12/28 at 22:12
Tsend-Ochir BattsetsegTsend-Ochir BattsetsegTsend-Ochir Battsetseg
ঙঞঠপষড থৈখনংঈ অঃজব
2018/12/28 at 22:58
.
Tsatsral Bayar
2018/12/28 at 23:46
Hemjeenuudee bicheechee
Chuluunbaatar Urantogos
2018/12/29 at 00:10
#Urantsetseg Shijirbold Urantsetseg unshaarai
Т. Чимка
2018/12/29 at 12:55
Beltgex arga zaaj ogooch
Ulzii Amgalan
2018/12/30 at 09:14
нойр булчирхай өвддөг бол ууж болохгүй
Шаарав Доржханд
2018/12/30 at 15:42
Stagaan gaag uytai holih be
Батсугир Өсөхжаргал
2020/04/13 at 01:21
Орцоо хэр хэмжээтэй хийх вэ тодорхой бичэж өгнө үү. Нимэг цагаан гаа л орох юмуу