Хамаатны эгчийн маань хөлнөөс эвгүй үнэр гардаг байлаа. Тэгтэл саяхнаас тэр энэ асуудлаа шийдвэрлэжээ: одоо түүн шиг цэвэрхэн хөлтэй хүн байхгүй болсон

2

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн ичгэвтэр зүйлсийн нэг бол хөлнөөс эвгүй үнэр гарах явдал байдаг. Заримдаа гутлаа тайлахаас санаа зовох нь ч бий. Гэхдээ санаа зовох хэрэггүй, үүнийг шийдэх арга зам байна.

 

Бромодозиз гэж юу вэ?

Хөлөөс эвгүй үнэр гарахыг шинжлэх ухаанд бромодозиз гэж нэрлэдэг. Маш их хөлрөх нь бактерийн хэмжээ ихсэхэд хүргэдэг. Хөл бол бактери үржих таатай орчин бөгөөд үүний учир нь хөл тус бүрт ойролцоогоор 250,000 гаруй хөлсний булчирхай байдаг буюу нийлээд бараг өдөрт 2 аяга хөлс ялгаруулдаг гэж ойлгож болно.

 

Хөл хөлрөхөд хүргэдэг хүчин зүйлс

Хөл дэх бактерийн хэмжээ ихсэх нь хий ялгаруулдаг бөгөөд энэ нь бяслаг шиг үнэртэй байдаг. Үүнд гутал чухал үүрэг гүйцэтгэнэ. Хангалттай агаар байхгүйгээс болж хөлөөс эвгүй үнэр гарч болно. Гэвч эвгүй үнэр гаргаж буй нь хөлстэй ямар ч холбоогүй. Энэ бол бактери юм.

Хөлөөс эвгүй үнэр гарч буй хэд хэдэн шалтгаан бий:

  • Хайпергидрозиз /хэт их хөлрөх/
  • Өвчин
  • Ариун цэвэр сахихгүй байх
  • Чанар муутай гутал
  • Нэг гутлаа хэтэрхий удаан өмсөх

 

Хөлөөс гарах эвгүй үнэрээс хэрхэн сэргийлэх вэ?

1. Хөлөө цэвэрхэн байлгах

2. Химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

3. Цэвэр даавуун материалтай оймс өмсөх

4. Сайн чанарын материалаар хийсэн гутал өмсөх

5. Гутлаа сольж өмсөх, ингэснээр таны хөл өдрийн турш нэг гутал өмссөнөөс болж хөлрөхгүй

6. Байгалийн гаралтай эм болох цагаан гаа хэрэглэх

7. Тальк нунтаг цацах, хөлний чийгийг шингээнэ

8. Ионтофорезиз /хэт хөлрөлтийг болиулах зорилгоор жижиг хэмжээний цахилгаан гүйдэл ашиглах – усаар дамжин арьсанд нөлөөлнө/

9. Ботокс /хөлрөлтөөс сэргийлэх тарилга, гэвч энэ тарилга маш их өвтгөдөг бөгөөд 3-4 сарын хугацаанд дахин тариулах ёстой болдог/

Анхааруулга: Дээрх аргуудыг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө авна уу.

3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *