Та эрүүл мэнддээ хайртай л бол дараах 5 хоол хүнсийг богино долгионы зууханд хэзээ ч битгий халаагаарай!

3

Орчин үеийн амьдралын хэв маяг бидэнд цаг хугацааг ухаалгаар ашиглах ёстойг сануулах болжээ. Ихэнх эмэгтэйчүүд, тэр тусмаа олуулаа амьдардаг гэр бүлийн гэрийн эзэгтэй нар өдөрт дор хаяж 2-3 удаа хоол хийдэг. Нөгөө талаасаа амттай хоол хүнсийг халааж, бэлэн болгохын тулд ердөө хэдхэн минутыг богино долгионы зуух ашиглан, зарцуулах боломжтой болсон. Хэдий тийм боловч, бүх төрлийн хоол хүнсийг ингэж халааж болохгүй: шим тэжээлээ алдаж, эрүүл мэндэд хор хөнөөлтэй болж хувирдаг байна. Ямар орц найрлагатай хоол хүнсийг халааж болохгүй вэ?

© lizertola / instagram

 

1. Будаа

Будааны гадаргууд бактери байдаг ба энэ нь хоолыг хортой болгодог. Зарим бактериуд халуунд тэсвэртэй байдаг. Хоол хүнсийг өрөөний температурт тавьбал бактери өсөж үржихэд таатай нөхцөл бий болдог байна. Иймд нэгэнт болсон хоолыг дахин халаах нь нөхцөл байдлыг улам дордуулах болно.

© byrchynka / instagram

 

2. Төмс

Энэхүү хүнсний ногооны хувьд дахин халааснаар эрүүл мэндэд аюултай болж хувирахгүй ба харин зөв хадгалж байгаа эсэх үүнд нөлөөлнө. Яг л будаа шиг, төмсийг өрөөний температурт удаан байлгаж болохгүй. Энэ нь бактери өсөж үржих гол шалтгаан болдог байна – хүний биеийн мэдрэлийн системд нөлөөлдөг ботулизм гэх өвчин тусах эрсдэлтэй. Тиймээс төмсийг бэлэн болмогц шууд идэх ёстой эсвэл хөргөгчид хийж хадгалах хэрэгтэй юм.

© carbieandco / instagram

 

3. Ногоон навчит хүнсний ногоо

Яншуй болон бусад төрлийн ногоон навчтай хүнсний ногоог халаахад найрлаган дахь нитратын хэмжээ нь ихэсдэг. Үүнд тухайн хүнсний ногоог хаана тарьж ургуулсан нь маш чухал нөлөө үзүүлнэ. Нитрат эрүүл мэндэд тийм ч сөрөг муу нөлөөтэй биш боловч зарим нөхцөлд хорт хавдар үүсгэх эрсдэлд хүргэдэг. Иймд ногоон навчтай хүнсний ногоонуудыг богино долгионы зууханд халааж болохгүй.

© zadrianohua / instagram

 

4. Мөөг

Хэрэв мөөгийг буруу хадгалж, дахин халаавал эрүүл мэндэд, тэр тусмаа ходоод гэдсэнд аюултай болж хувирдаг. Хэрэв та мөөгийг бэлэн болмогц нь идэхгүй бол тэр даруй хөргөгчид хийх хэрэгтэйг бүү мартаарай. Хэдий тийм боловч мөөгийг хөргөгчид 24 цагаас илүү хугацаанд байлгаж болохгүй.

© thevegansclub / instagram

 

5. Хүнсний ногооны үндэс

Манжин, лууван, цоохор майлзын үндэс – өвлийн улиралд эдгээрийг хэрэглэдэг ба витамин болон шим тэжээлээр баялаг. Эдгээр хүнсний ногооны үндсийг халааж хэрэглэж болохгүй – яагаад гэвэл найрлагандаа нитрат агуулдаг – нитрат ямар аюул тарьдаг болохыг бид дээр дурдсан.

© freshfoodcoeu / instagram

Богино долгионы зуух ашиглах нь цаг хугацаа хэмнэх давуу талтай боловч та бүх төрлийн хоол хүнсийг халааж болохгүй. Хурдан хугацаанд хоолыг халаах хэдий ч зарим хоол хүнсийг дахин халааснаар таны эрүүл мэнд болон бие организмд сөрөг нөлөөтэй. Иймд аль болох хоолыг дахин халаахгүй, хоносон хоол идэхгүй, хоол болсон даруйд тэр дор нь идэж байх хэрэгтэй юм.

8
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *