
Хамгийн тохиромжтой, эгзэгтэй, зөв агшныг алдалгүй барьж авах чадвар гэрэл зурагчин болгонд байдаг зүйл биш. Энэ нь нэг талаар тэсвэр тэвчээрт суурилсан авхаалжтай чанар, чадвар мэт боловч нөгөө талаар тэр бүр тохиогоод байдаггүй аз билээ. Тийм ч болохоор хамгийн оновчтой үед нь авч чадсан гэрэл зураг хамгийн үзүүштэй, хамгийн сонирхолтой, хамгийн үнэ цэнэтэй байдаг биз. Бултаж булзахын аргагүй ямар нэгэн үйл явдал болохын яг өмнө авсан энэ зургуудыг үзэхэд цаашдын үйл явдал хэрхэн өрнөсөн нь өөрийн эрхгүй ой ухаанд дүрслэгдэн буух нь гайхалтай.







