Эрдэмтэд 5-хан минутад сэтгэл санаагаа сэргээх гайхалтай аргыг танилцуулж байна (оффисын ажилтнуудад гарцаагүй таалагдана)

2

Ажил овоорох, шударга бус удирдлага, ажлын газрын таагүй ааштай залуу гээд сайхан сэтгэл санаатай байхад олон зүйл муугаар нөлөөлдөг. Халуун шоколад, сэтгэл сэргээх бичлэг үзээд ч тус болохгүй. Хэрвээ энэ байдал танд танил бол – канадын эрдэмтдээс сайхан мэдээлэл хийж байна.

Бараг л 5 минутад сэтгэл санаа сэргээх арга байгааг эрдэмтэд саяхан баталжээ, уг аргыг хэрэглэхэд биеийн хүч чадал ч шаардахгүй.

Режайны их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Нийт 123 оюутныг туршилтдаа сонгож авсан. Залуу хүмүүс нэгэн тасалгаанд байж төрөл бүрийн даалгавар биелүүлэх учиртай. Дараа нь тэдний зарим нэг хэсгийг нь хотын парк руу авч явсан. Тэд паркад 5 минут саатав. Бусад нь нөгөө тасалгаандаа үлджээ.

Парк явсан бүлэг залуучуудын сэтгэл хөдлөлийн фоныг хэмжиж үзэхэд тасалгаанд үлдсэн залуучуудаас илүү тайван, эерэг сэтгэл хөдлөлтэй болсныг тогтоов. Өөрөөр хэлбэл парк явсан залуучуудын сэтгэл хөдлөл эрс сайжирсан үзүүлэлт гарсан байна.

© Ace Ventura: Pet Detective / Morgan Creek Entertainment

Уг туршилтын санаачлагчдын нэг болох Кэтрин Д. Арбутнотт тэмдэглэн хэлэхдээ, оюуны ажил хийдэг хүмүүсийн хувьд гудамжинд богино хугацаанд гарах нь өөрийгөө сэргээх хамгийн үр дүнтэй арга хэмээжээ. “Мэдээж цайны завсарлага бидний ажлын бүтээмжинд нааштайгаар нөлөөлдөг, сэтгэл санааны эрүүл мэндээ хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулдаг. Гэхдээ бидний хэд нь завсарлагаанаараа гадагшаа гарч байгаа билээ дээ?” гэжээ.

© Bruce Almighty / Spyglass Entertainment

Та өөрийн цайны завсарлагаар байгалийн үзэсгэлэнг харуулсан уран зураг ч хараад сууж болно, гэхдээ энэ арга нь зөвхөн гадаа гарах боломжгүй тохиолдолд шүү дээ. Эсвэл цонхоор ширтэн зогсоорой, хэдхэн минут гудамжаар алхах хүмүүсийг ажигла, мод, цэцэгсийг хар. Энэ бүгд таны сэтгэл санааг сэргээж өгнө – гэхдээ л задгай агаарт гарахаас илүү бага үр дүнтэй гэдгийг санаж яваарай.

© Yes Man / Warner Bros

Гэхдээ аливаа зүйл хил хязгаартай байдгийг бас мартаж болохгүй. Хагас цаг тутамд л босож “агаар амьсгалаад ирье” гэж гадаа гараад байвал ямар ч удирдлагад таалагдахгүй нь мэдээж. Нөгөө талаасаа тамхи татах гэж байнга гүйдэг хүмүүс ч бас байдаг. Энэ бол “агаарт гарч” байгаа хэрэг огт биш шүү.

© Depositphotos © Depositphotos

Эрдэмтдийн энэхүү нээлтэд та хэрхэн хандах вэ? Ажлын байрнаасаа байнга холдож “салхилдаг” эсвэл “тамхилдаг” ажлын газрынхаа хүмүүст та хэрхэн ханддаг вэ? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай.

2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *