Амьтад ямар аугаа хүнлэг сэтгэлтэй гэдгийг батлах 10 баримт

1

Сэтгэл санаа гонсойх, нойрон дундаа ярих, стрессийн үед жин нэмэгдэх – хүнийг амьтнаас ялгах олон ялгааны нэг хэсэг л гэж бодож ирсэн. Үнэндээ бид тийм ч төгс биш ажээ, яагаад гэвэл олон амьтад хүнтэй адил зүйл мэдэрдэг байна. Энэхүү нийтлэлээр амьтад ч гэсэн бидний адил олон зүйл мэдэрдэг болохыг та олж мэдэх болно.

wordpress.com

Заан ойр дотнынхныгоо алдахаар гүн хямралд ордог болохыг ажиглалт, судалгаагаар тогтоожээ. Тэд хэдэн сарын дараа ч гэсэн уй гашуудлаа тээсээр явдаг. Заан хайртай нэгнээ алдсан газар ирвэл тэндээ яг л гашуудал зарлаж байгаа юм шиг хөдөлгөөнгүй зогсоно. Хэдэн хормын турш дуугаа ч хураадаг.

krasivosti.pro

Шимпанзе хэн нэгэнд нааштай байгаагаа илэрхийлдэг – тэд өрөөл бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрдэг, хүмүүсийн адил аливаа уй гашууг өөрийнхөөрөө хүлээн авна. Nature Communications сэтгүүлд хэвлэсэн судалгааны дүгнэлтэд шимпанзе үл ойлголцлоос болж сэтгэл санаа нь үймэрсэн нэгнээ тайвшруулж байсан тухай дурджээ.

animalreader.ru

Хулгана сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг, яг л бидэн шиг. Тэд өөрийн шаналлаа бусдадаа илэрхийлэхийн зэрэгцээ бусдын сэтгэл хөдлөлийг хараад уншиж чаддаг байна.

imgur.com

Францын Planète Sauvage усан паркад амьдардаг зарим нэг дельфиний дуу хоолойг нойрсож байхад нь бичлэг болгон хурааж авчээ. Тэд халимны дуу хоолой гаргаж байгаа нь бичлэгт үлджээ. Дельфин уг дуу хоолойг өдрийн шоуны үеэр л сонссон байх магадлалтай. Гэтэл тэд үүнийг “хадгалж” чадсан төдийгүй нойрон дундаа ярианы нэг хувилбар гэж ашигласан ч байж болох талтай.

attuale.ru

Муур жин нэмж байгаа нь стресс, айдас бас аз жаргалгүй амьдралтай нь холбоотой байж болох юм. Өөрөөр хэлбэл жингийн огцом өөрчлөлт нь уг амьтны сэтгэл хөдлөлтэй холбоотой гэсэн үг. Яг ийм өөрчлөлт хүмүүс бидэнд гардаг. Хэрвээ таны муурын жин нэмэгдээд байвал мэргэжлийн эмчид үзүүлж эрүүл мэндийг нь шалгуулахад илүүдэхгүй.

needpix.com

Тамарин сармагчин харилцаанаас сэтгэл ханамж авч байгааг тогтоожээ. Тэдний ярианы систем маш нарийн, магадгүй тэд хүн шиг шивнэж чаддаг цорын ганц амьтад байж болох юм.

insider.com

Ричмондын их сургуулийн судлаачид харх машин барьж, жолоо залж чадаж байгааг тогтоожээ. Тэд хөдөлгөөнөө ч хянаж чадаж байв. Энэ нь харх маш өндөр чадвартай байж болохыг илтгэнэ. Харх бидний төсөөлж байснаас ч илүү ихийг хийж чадна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байна.

yandex.ru

Йерксийн приматологчид сармагчин зөвхөн хоол хүнсээ олж идэхийн тулд хамтраад зогсохгүй мөн хамтын хүч, ололтын үр дүнгээ хуваалцаж байгааг олж тогтоожээ. Тэд үүнийгээ ямар нэг тодорхой ашгийн төлөө бус харин хамтын туслалцаа дэмжлэгээс авах сэтгэл ханамжийн төлөө хийдэг байх гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлээд байна.

tildacdn.com

Белуга халим нарийн хэлбэрийн харилцаа үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэд ёс дүрмийг ойлгож үнэлдэг, үүнээс гадна өвөг дээдэс гэр бүлийн харилцаа холбоог хүндэлж хамгаалдаг. Халимны зулзага нь жил гаран эхийгээ дагаж байгаа нь бидэнтэй тун төстэй.

fototelegraf.ru

Глазгогийн их сургуулийн эрдэмтэд сонгодог хөгжим нохойг тайвшруулж байгааг тогтоожээ. Регги болон рок хөгжим нохойны стрессийг тайлах увдистай. Эдгээр төрлийн хөгжмийн хэмнэл нь нохойны зүрхний цохилттой ойролцоо ажээ.

14
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *