Өвөрмөц содон хэлбэр дүрсээрээ хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татах хүнсний ногооны 10 төлөөлөл

0

Жирийн ногоо хэний ч сонирхлыг татахгүй. Харин этгээд хачин хэлбэртэй бол хажуугаар нь зүгээр өнгөрөх хүн тун цөөн. Өөрийн гэсэн онцлогтой бол бидний сайн мэдэх улаан лооль хүртэл интернетийн од болж болох юм. Өөрийн төрлөөс эрс ялгарах онцлогтой ногоо, жимсийг бүгдээрээ сонирхоцгооё. Энэ нь өөрийнхөө эрхийг хамгаалж байна уу гэлтэй харагдах лууван, хаш эсвэл стандарт бус хэлбэрээрээ бусдаас ялгарах өөр бусад төрлийн жимс, ногоо ч байж болно.

Тамын ертөнцөөс ирсэн улаан лооль

Энэ улаан лооль жинхэнэ эвэртэй юм гээч, яг л тамын ертөнцөөс ирсэн юм шиг.

 

Жинхэнэ луу

Луу устаж үгүй болоогүй зүгээр л хулуу болоод өөрчлөгдчихсөн юм болов уу?

 

Луувангийн тэврэлт

Энэ хоёр лууван бие биенээ тэврээд сүйд.

 

Энэ алимны дотор талд шар шувуу амьдарна

Заримдаа ийм зүйл тохиолддог. Баярлахаас өөр яах билээ?

 

Муу санаатай өргөст хэмх

Энэ өргөст хэмх шилэн саванд орохыг огт хүсээгүй байх. Магадгүй таг нь онгойсны дараа уйтгар гунигт автсан өргөст хэмхтэй нүүр тулах нь дээ.

 

Хайр дурлалын төмс

Төмс өөрийн хэлбэрээрээ алмайруулах нь цөөнгүй. Энэ төмс гэхэд л зүрх болж ургахаар шийдэж. Зүрхэн төмсийг валентины баяраар бэлэг болгоод өгч болмоор ч юм шиг, өөрийнхөө хайр сэтгэлийг илэрхийлэх нэг арга мөнөөс мөн.

 

Терминатор лууван

Үнэхээр ажил хэрэгч лууван байна. Тэр ямар нэгэн дaйралт хийхээр зоримог алхаж байгаа дaйчин лууван шиг л харагдана.

 

Тэврэх хүсэлтэй хаш

Үнэхээр хайр түгээсэн хаш, хэрчиж хоол хийхээс ч харамсмаар.

 

Смайлтай перец

Перецийг дундуур нь хэрчсэн чинь үнэхээр хөгжилтэй царай гарч ирлээ.

 

Жинхэнэ булчинлаг залуу

Энэ перец спорт заалнаас огт холдоогүй харагдана. Өдөржин, шөнөжин хүнд төмөр өргөж тэмцээнд бэлдэв үү гэлтэй.

36
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *