2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал

0

Шинэ жил гэдэг дан ганц баяр биш юм. Шинэ жилтэй хамт шинэ цувралууд та биднийг хүлээж байдаг билээ.

1. The X-Files

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 4

Заримдаа шинээр юм сэдэж байснаас хуучны сайхан цагийг дурсах нь дээр байдаг. Ийм ч учраас Фокс “X-Files” цувралыг ахин дэлгэцнээ гаргахаар болсон байна. Мөрдөгч Фокс Молдэр болон Дан Скалли нарыг бид энэ удаа 6 ангит богино цувралын турш хэрхэн ер бусын үзэгдлүүдийн учрыг тайлж байгааг үзэх юм. Найруулагчаар мөн л Крис Картер ажиллана.

https://www.youtube.com/watch?v=_1SmJUBT5q0

2. Vinyl

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 5

Алдарт найруулагч Мартин Скросезе дэлгэцийн зохиолч Терен Уинтерийн хамт 5 жилийн өмнөх амжилтаа давтахаар төлөвлөсөн бөгөөд тэдний энэ удаагийн цуврал 1970-аад оны дуу бичлэгийн компанийн тухай байх юм. Тухайн үед хямралд ороод байсан тус дуу бичлэгийн студи шинэ төрлийн хөгжмийг хайсаар Рок н Ролыг олох болно. Уг цуврал нь секс, хар тамхи болон мэдээж гэмт хэргээр дүүрэн байх юм. Гол дүрд Бобби Каннавале тоглох бол түүний эхнэрийн дүрд Оливия Уайлд тоглох юм. Киноны продюсеруудын нэгээр алдарт Мик Жаггер ажиллаж байгаа ажээ.

3. Legends of Tomorrow

DC's Legends of Tomorrow -- "Pilot, Part 1" -- Image LGN101d_0118b -- Pictured (L-R): Victor Garber as Professor Martin Stein, Wentworth Miller as Leonard Snart/Captain Cold and Dominic Purcell as Mick Rory/Heatwave -- Photo: Jeff Weddell/The CW -- © 2015 The CW Network, LLC. All Rights Reserved.

Комиксын ертөнц сүүлийн хэдэн жил эрчтэйгээр тэлж байгаа ба телевизийн цувралууд ч мөн тэдний хүрээнд ороод байгаа юм. Энэ жил гарах шинэ цувралын гол дүрийн тоо 8 байх бөгөөд тэд үхэшгүй мөнх Вэндал Сэвэжийн хорон үйлдлүүдийг зогсоох гэж оролдох болно. Энэхүү адал явдалт тулаан нь орон зай болон цаг хугацааны хязгаарыг давах тул таныг заавал үзэхийг зөвлөж байна.

4. The Shannara Chronicles

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 6

MTV сувгийг хүмүүс сүүлийн үед нухацтай хүлээж авахаа болиод байгаа ч тэд хуучны чанартай суваг гэдгээ ахин нотлохоор “Шаннара” цувралыг гаргахаар болсон юм. Энэхүү цуврал нь технологийн сүйрэл болсон ертөнцийг харуулах бөгөөд эльф хүү, эльф охин мөн хүн охин нар зэргэлдээ ертөнцөөс ирж болох чөтгөрүүдийг зогсоохоор явдаг тухай өгүүлнэ. Хэрэв та шидэт мод, ид шид, илд мөн адал явдалд дуртай бол заавал сонирхоорой.

5. American Crime Story

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 7

Найруулагч Райан Мерфи “American Horror Story” дээр ажиллаж дуусаад өөр нэгэн бүтээл дээр ажиллахаар болсон нь “American Crime Story” юм. Уг цуврал нь Америкийн хамгийн их шуугиан тарьсан гэмт хэргүүдийн талаар байх бөгөөд эхний хэсэгт тамирчин мөн жүжигчин О. Жэй. Симпсоны эхнэрээ бас түүний найзыг хөнөөсөн талаар гарах юм. О. Жэй. Симпсонд Бага Кьюба Гудинг тоглохоор болсон бол түүний өмгөөлөгчдийн дүрийг Жон Траволта болон Дэвид Швиммер нар бүтээхээр болжээ.

6. Shades of Blue

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 8

Энэ цуврал нь гэмт хэргийн сэдэвтэй бөгөөд авилгалд автсан цагдаагийн ажилтныг холбооны мөрдөх товчооныхон илрүүлж түүнийг өөрийнх нь хамсаатнуудыг буулгаж авахад ашигладаг тухай өгүүлдэг юм. Ади Хасакын энэхүү зохиолын гол дүрд дуучин Женнифер Лопез тоглосон бөгөөд бусад дүрүүдэд Рэй Лиотт болон Уоррен Коул нар тогложээ.

7. Shadowhunters

SHADOWHUNTERS - ABC Family's "Shadowhunters" premieres Tuesday, January 12, 2016 on Freeform. ABC Family is becoming Freeform in January 2016. (ABC Family/John Medland) KATHERINE MCNAMARA, DOMINIC SHERWOOD

Жүжигчин Кэтрин МакНамара өсвөр насныханд зориулсан энэхүү цувралд дүр бүтээхээр болсон ба тэрээр уг цувралд ид шидийн чадвартай хүмүүсийн нэг гэдгээ ухаарах юм. Тус шидтэнүүд нь дэлхийг чөтгөрүүдээс хамгаалах үүрэгтэй. Найруулагчаар МакЖи ажилласан байна.

8. 11.22.63

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 9

1963 оны 11-р сарын 22-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Ф.Кеннеди бусдын гарт амь үрэгдсэн ба энэ өдөр болсон явдлыг өөрчлөхийг хүссэн хүн олон байдаг билээ. Тэгвэл зохиолч Стивен Кинг тус өдрийг өөрчлөх боломжийг өөрийн дүрүүдийн нэгэнд олгожээ. Ийнхүү Ж.Ж.Абрамс болон Кингийн удирдлага дор Жэймс Франко ерөнхийлөгчийг аврахаар явах юм.

9. Colony

COLONY -- "Pilot" Episode 101 -- Pictured: (l-r) Alex Neustaedter as Bram Bowman, Isabella Crovetti-Cramp as Grace Sullivan, Sarah Wayne Callies as Katie Bowman, Josh Holloway as Will Bowman -- (Photo by: Paul Drinkwater/USA Network)

Харийнхан ноёрхсон дэлхийд тавтай морил! Өөрсдийн нүүр царайг харуулахгүйгээр тэдэнтэй нэгдсэн цэргийн хүчний тусламжтайгаар харийнхан дэлхийд ноёрхол тогтоосон ч эсэргүүцэгчид байсаар л байсан юм. Харин тус эсэргүүцэгчдийг дарахын тулд харийнхан хуучин ХМТ-ны ажилтныг ашиглахаар шийддэг.

10. The Magicians

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 10

Энэхүү цуврал нь их сургуулийн хэдэн төгсөгчдийг ид шидийн сургуульд урин ер бусын увдистай гэдгийг нь харуулдаг талаар гарах юм. Ерөнхийдөө Харри Поттер том байсан бол яах байсныг харуулах болно. Лев Гроссманы зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн энэхүү цувралыг Серой Гэмбл болон Жон МакНамарой нар гаргаж байгаа юм.

11. Billions

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 11

Америк улсад хүн ямар ч аргаар баяжиж болдог бол буруу аргаар өврөө зузаалсан этгээдийг илрүүлж буулгахыг оролддог нэгэн ч мөн бий. Уг зохиолын гол дүрүүд болох Браяан Коппельман болон Дэвид Левин нар яг тус ажлыг хийдэг ба санхүүгийн гэмт хэргийг илрүүлэгчид юм. Гол дүрүүдэд Дэмиэн Люис болон Пол Жаматти нар тоглосон байна.

12. Second chance

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 12

Рэнд Равич бол тэтгэвэртээ гарсан шериф юм. Тэрбумтны шинжлэх ухааны туршилтанд сайн дураар орох хүн хэрэгтэй болоход тэрээр оролцож эргээд залуугийнхаа төрх болон хүчээ сэргээн авдаг байна. Энэ боломжоо тэр өөрийн хуучин амьдрал, мөн сайн сайхны төлөө ашигладаг. Гол дүрүүдэд Роберт Казинсзи болон Тим ДеКей нар тогложээ.

13. Lucifer

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 13

Чөтгөр тамд байхаас залхан дэлхий дээр ирдэг бөгөөд шөнийн клуб нээдэг. Тэр дэлхий дээр байх хугацаандаа нэгэн мөрдөгчид гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд нь тусалдаг юм. Гол дүрүүдэд Том Эллис болон Лорен Жерман нар тоглодог.

14. Angel from Hell

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 14

Дүрэм мөрдөх дургүй нэгэн сахиусан тэнгэр өөрийн сахих ёстой хүнд өөрийн биеэр туслахаар дэлхий дээр бууж ирдэг байна. Гол дүрүүдэд Жэй Линч болон Мэгги Лоусон нар тоглодог.

15. Angie Tribeca

2016 оны эхээр гарч эхлэх 15 телевизийн цуврал 15

Стив Карелл, Нэнси Карелл нарын уг бүтээлд мөрдөгчдийг шоглон харуулдаг байна. Гол дүрд Рашида Жонс тоглодог ба түүний бүтээж буй дүр тусгай тасгийн онцгой хэргүүдийг шалган илрүүлдэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Одко Ч.Одгэрэл

    Одко Ч.Одгэрэл

    2016/01/17 at 14:04

    тэр shannara the magicans ntr bol tasartsooon

  2. Maandai Enkhtaiwan

    Maandai Enkhtaiwan

    2016/01/17 at 23:42

    goy goy tsuwraluud ch garahnee dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *