Стив Жобсын талаарх 10 үнэн

0

56 жил амьдраад ходоодны хорт хавдраар хорвоогийн мөнх бусыг үзэхдээ Стив Жобс хүн болгонд олдохооргүй гоц амьдралаар амьдарсан юм.

1. Өөрийн хамтран ажиллагсдаа нүцгэн хөл, замбараагүй байдлаараа гайхашруулдаг байв. Стив Жобс залуу байхдаа гутал өмсөхөөс татгалздаг байсан ба анхны ажилдаа орох үед нь үйлчлүүлэгчид түүний халтар хөлнөөс болж гомдол мэдүүлж байсан байна. Тэр суултуур дотор хүртэл хөлөө хийчихдэг байсан гэвэл та итгэх үү?

2. Стив Жобс өргөмөл байсан боловч түүний төрсөн эцэг Жандали өөрийн хүүгийн талаар сонсоод түүнтэй дотносох гэж оролдсон ч Стив түүнийг тоогоогүй юм.

3. Төрсөн охиноосоо татгалзаж дараа нь харамссан юм. 23 настайдаа Стив өөрийн охин Лизээс татгалзсан юм. Өтөл насандаа хүрсэн хойноо л тэр өөрийн гаргасан энэхүү үйлдэлдээ ихэд харамссан юм.

Стив Жобсын талаарх 10 үнэн 1

4. Өөрийн компаниас хөөгдөж байсан. 1976 онд Apple компанийг байгуулж Стив тэр даруйдаа тэрбумтан болсон ч 1985 онд удирдах зөвлөлтэй маргалдсанаас болж өөрийн компаниас халагдахад хүрсэн байна. Болсон явдлыг тэр байж болох хамгийн сайхан зүйл байсан гэж үзсэн ба энэхүү халагдал нь түүнд Pixar, айпод, айпад болон айфон зохиоход нөлөөлсөн байна.

5. Хүүхэлдэйн киноны ертөнцөд өөрчлөлт оруулав. Халагдсаныхаа дараа Стив Жобс, Жорж Лукасаас бяцхан студи худалдаж авсан нь өнөөгийн гайхамшигт Pixar юм. Пиксарын үүсгэн байгуулагчийн хувьд тэр бүтээл болгоныг тун хянуур шалгадаг байсан байна.

6. Залуудаа Стив мансууруулах бодис хэрэглэдэг байв. Стив бага хэмжээний мансууруулах бодисыг хоргүйд тооцоод зогсохгүй уран бүтээлийн цар хүрээг тэлж өгдөг гэдэгт итгэдэг байжээ.

7. Тэр хүмүүсийг итгүүлэх увидастай байв. “Би 12 билүү 13 настай байсан юм. Нэг удаа миний угсарч байсан зүйлийн зарим нэг хэсэг дутахад би Билл Хьюлетт руу залган 20 минут ярилцсаны дараа хүссэн зүйлээ түүнээс авахаар болж байснаа санаж байна. Тэр надад Hewlett-Packard-д хүртэл ажил олж өгсөн. Хэдий хүнд ажил байсан ч би дуртай байсаан.”

Стив Жобсын талаарх 10 үнэн 2

8. Үсээ хүнээр санаандгүй хусуулж байсан. Би Хималайн нуруудаар зугаалж яваад нэгэн шашны зан үйл өрнөж байгаагийн гэрч болсон юм. Тэгэхэд тэнд байсан гэгээнтэн намайг дагуулж явсан ба миний толгойг усанд дүрсний дараа шууд л үсийг маань хусаж орхисон. Би тэр үед 19-тэй байсан бөгөөд одоо болтол юу болсныг ойлгоогүй.

9. Тэр удаан хугацаагаар алимаар хооллосон юм. Стив Жобс залуу байхдаа дан жимсээр хүн хооллож болдог гэдэгт итгэдэг нэгэн байсан бөгөөд түүний сонгосон жимс нь алим байсан юм. Хэдий он жилүүд өнгөрсөн ч тэр цагаан хоолтон хэвээр үлдсэн байна.

10. Өөрийн шүтдэг дуучныхаа найз охинтой үерхэж байсан. 1982 онд Стив өөрөөс нь 20 насаар эгч мөн 14 настай хүүтэй байсан Жоан Баэзтэй үерхсэн ба энэ нь түүнд арвин туршлага болсон гэж боддог бол түүний найзууд болсон явдлыг Боб Дилантай холбож тайлбарладаг байна.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *