Олон зүйл бодолгүй шуудхан хэрэгжүүлэх 30 сайн үйлс

1

Хүн болгоны сэтгэлийн угт сайхан сэтгэл нуугдаж байдаг, тэр сэтгэлээ бусадтай хуваалцах л хэрэгтэй. Зүгээр л хэрэгжүүлэх дараах 30 санааг танд хэлье, таниас юу ч унахгүй. Нэг ч гэсэн өдрөө гэрэл гэгээтэй болгож бусаддаа багахан ч гэсэн анхаарал тавья.

1. Хамт ажилладаг хүндээ аяга цай, кофе хийгээд өгчих.

2. Өөрийнхөө төрсөн өдрөөр ээждээ бяцхан ч гэсэн бэлэг бэлэглээрэй. Ээжийн чинь хувьд ч гэсэн онцгой өдөр юм шүү.

3. Дэлгүүртээ ганцаар зогсоо худалдагчид таатай үг хэлээд гараарай.

4. Сургуулийн үеийн зургаа сошиал хуудас дээр тавьж сүүлийн хэдэн жил уулзаж чадаагүй найз нараа тэмдэглээрэй.

5. Хувцасны шүүгээгээ янзлаад сүүлийн хэдэн жил огт өмсөөгүй хувцасаа ялган авч хэрэгтэй хүмүүст нь өгөөрэй.

6. Хальтиргаа гулгаа ихтэй үед шатаар хэн нэгнийг гарч буухад нь туслаарай.

7. Танд таалагдаагүй ч гэсэн хэн нэгний селфиг лайк дараарай.

8. Зоогийн газрын зохион байгуулагч, зөөгчид түүний ажил ямар хүнд хүчир, авьяас чадвар шаардах ажил болохыг нь хэлээрэй. Үнэндээ ч тийм юм шүү, бид л мэддэггүй болохоос биш.

9. Таалагдсан кафе зэрэгт цайны мөнгө үлдээж байгаарай эсвэл санал гомдлын дэвтэрт сэтгэгдлээ үлдээсэн ч болно.

10. Гудамжинд зарж буй түргэн хоолны газраас нэг хоол аваад орон гэргүй ядарч яваа нэгэнд өгөөрэй. Ус ч байсан болно шүү.

11. Орон гэргүй хүний түүхийг сонсож туслахыг хичээгээрэй.

12. Саяхан хайртай хүнээсээ хагацсан найз нөхөд байгаа бол тайтгаруулаарай. Түүнд байгаа сайн зүйлсийг нь жагсаан бичиж найзынхаа урам зоригийг ч сэргээсэн болно.

13. Хүүхэд нь уйлж буй эмэгтэйтэй таарвал инээгээрэй (тийм үед ээжүүд маш эвгүй байдалд орсон байдаг).

14. Настай хүмүүсийн түүхийг сонсохыг хичээгээрэй. Өөрийн тань насан дээр юу хийж байсан, ямар залуу байсан гээд л тэдэнд ярих зүйл их, та тэвчээртэй л сонс.

15. Аав ээжийнхээ үзэх дуртай киног үз, сонсож байсан дуу хөгжмийг сонс. Тэгээд сайхан үг хэлээрэй.

16. Дэлгүүрийн дугаарлалд зогсож байхдаа ганц зүйл (ганц ус, эсвэл бохь) авч байгаа хүнийг урдаа оруулаарай.

17. Орцны цахилгаан шатанд таарсан танихгүй хүнтэй мэндлээрэй.

18. Өөрийнхөө сурч байсан, төгссөн сургуулиараа завтай үед орж багш нартайгаа уулзаарай.

19. Танд хэзээ нэгэнт цагт туслаж байсан хүнд захидал бич эсвэл утсаар яриарай. Одоо түүнд тусламж хэрэгтэй эсэхийг нь асуусан ч болно.

20. Хуучин андтайгаа уулзахдаа зугааг нь гаргах хэрэгтэй хэрэггүй бэлэг дурсгалын зүйл авч очоорой.

21. Суусан машины тань жолооч эвгүй байдалд орсон бол туслаарай (дугуй нь хагарсан бол солиход нь, зай багатай зогсоол дээр зогсох хэрэг гарвал зааварчилгаа өгч болно).

22. Орцны үүдээ нээгээд араас ирж буй хөршийгөө ортол хаалгыг нь барьж өгөөрэй.

23. Хаа нэгтээ гудамжинд хог таарвал ойр байгаа хогийн саванд аваад хийчихээрэй.

24. Хэн нэгнийг шударга бусаар шүүмжилж байвал өрөвдөлтэй түүнийг өмөөрч дуугараарай. Таны танихгүй хүн байсан ч хамаагүй.

25. Бага гэлтгүй бэлэг (шоколад байж болно, ганц чихэр байсан ч хамаагүй) үйлчлэгч, шуудан зөөгч, кондукторт гээд үйлчилгээний хүнд бэлэглээрэй.

26. Жолооны ард сууж байхдаа явган хүнийг гаргаж байгаарай.

27. Уншиж дууссан сонин, сэтгүүлээ олон нийтийн унаанд үлдээж болно.

28. Задгай мөнгөө дэлгүүрт дугаарлан зогсож буй хүүхдүүдэд өгөөрэй.

29. Жуулчдад зургийг нь авч өгөх санал тавиарай.

30. Идэж дуусгаагүй хоолныхоо үлдэгдлийг хогийн саванд хаялгүй, хажууд нь уутай нь тавиарай.

6
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Shirmenbaatar Shiinen

    Shirmenbaatar Shiinen

    2016/01/19 at 15:11

    Demjij baina.

  2. sdf

    2016/01/20 at 00:56

    asdfa

  3. Зочин

    2016/01/20 at 14:28

    zarimdaa ch hend ch hamaagui tuslamaar heniig ch hamaagui hairlamaar uy baidag shuu

  4. Зочин

    2016/01/21 at 09:34

    Bayrlalaa

  5. zochin

    2016/02/16 at 05:36

    zarimdaa shn tusalmaar uy bdimaa. Ghdee tusluulj bga hun n tusalj bga negnee bas oilgoosoi. Zarim n bur ulam dawraad bdin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *