Хөлөө гэмтээж өвчиндөө шаналсан золбин нохой тусламж хүсч, өөрөө мал эмнэлэг дээр хүрч иржээ. Сайхан сэтгэлт эмч нар түүнийг эмчилж эдгээсэн байна

0

Бразилд нэгэн золбин нохой тусламж хүсэн өөрөө мал эмнэлэг дээр ирсэн байна. Өвчиндөө шаналсан нохойны хөл нь доголчихсон байсан бөгөөд аргаа бараад л өөрөө эмнэлэгт ирсэн байх. Тэр үнэхээр зөв газраа иржээ – түүний эрүүл мэнд сайнгүй байгааг эмчийн үзлэгээр тодорхой болгосон байна.

Орон гэргүй, доголсон нохой Бразилийн Жуазейру-ду-Норти хотод байдаг Vet VIP мал эмнэлгийн үүдэн дээр иржээ. Нохой толгойгоо гудайлгаад эмнэлгийн үүдээр орж байгааг бичлэгээс харж болно. Сувилагч нохойг үзэхээр ажлын ширээнээсээ босож түүн дээр очиж байгаа нь ч мөн харагдана.

dailymail.co.uk

Хүнд итгэмтгий бас нөхөрсөг нохой байв – сувилагчийг дөхөж ирэхэд баярлаж сүүлээ хөдөлгөжээ. Сарвууны нэг хумс нь шигдэж ургасан байсныг нь анхны үзлэгээр илрүүлсэн юм. Эмч нар үргэлжлүүлэн шинжилгээ авахаар шийдсэн байв. Харамсалтай нь шинжилгээний хариу муу гарчээ. Хэвлийн орчимд хорт хавдар байгааг илрүүлсэн тул химийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай болжээ.

dailymail.co.uk

Эмнэлгийн ажилтнууд хөөрхий амьтанд туслахаар шийдэж эмчилгээтэй холбоотой бүх зардлыг өөрсдөө хариуцахаар болсон нь баярлууштай. Өнөөдрийн байдлаар нохой химийн эмчилгээгээ эхлүүлээд явж байгаа бөгөөд эмнэлгийн нэг ажилтныд амьдрахаар болжээ. “Нохой дахиж цyс алдаагүй, өвчний шинж тэмдгүүд нь арилаад байна. Ямартай ч эмчилгээний анхны үе шатыг амжилттай давж чадлаа. Эмчилгээний үр дүнг хараад цаашдын төлөвлөгөөгөө гаргана даа” хэмээн Дейс Сильва эмч ярьжээ.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk

Энэ хугацаанд нохойны түүх зөвхөн Бразилаар тараад зогссонгүй. Түүнийг эмчилгээнд явж байх хугацаанд өргөж авах хэд хэдэн саналууд ирээд байгаа юм. Сайхан амьтан минь, хурдан эдгээрэй!

 

Хөөрхий нохой эмнэлгийн үүдээр анх ингэж орж иржээ

45
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *