Хуримынхаа ёслолын үеэр сүйт бүсгүй нь нөхөртөө цоо шинэхэн, тансаг дарвуулт онгоц бэлэглэжээ. Интернет хэрэглэгчид тэр аяараа шинэхэн хосуудад атаархаж байна

0

Жанин Солер, Тредерик Грей нар Майамид аварга том, тансаг зэрэглэлийн усан онгоцон дээр хуримаа хийжээ. Энэ бол тэдний хуримын мөрөөдөл байлаа, ёслолын төгсгөлд сүйт залууг бүр балмагдуулмаар зүйл болов: сүйт бүсгүй нөхөртөө цоо шинэхэн дарвуулт онгоц гардуулж маш том гэнэтийн бэлэг барьжээ. Хайр, тэгээд бас дээрээс нь мөнгө – зүгээр ч нэг хайраас илүү гайхалтай зүйл болжээ!

Жанин Солер, Тредерик Грей нар бие биедээ үнэхээр их хайртай! Хуримын өдрөө хосууд харилцан тансаг бэлэг барилцсан нь энэ аж: Тредерик хайртай бүсгүйдээ зориулж хуримынх нь мөрөөдөл болсон аварга том усан онгоцон дээр гэр бүл батлуулах ёслолоо хийлээ, харин Жанин хайртай залуудаа орчин үеийн дарвуулт онгоц бэлэглэжээ.

dailymail.co.uk

Жанин Солер, Тредерик Грей нарын хурим дээр маш олон зочид хүрэлцэн ирсэн юм. Сүйт бүсгүйн бэлдсэн бэлэг үнэхээр гэнэтийн зүйл байлаа.

dailymail.co.uk

Жанин микрофоныг аваад Тредерикт мөрөөдлийн хуримыг хийж өгсөнд нь талархаад “Хариуд нь юу барихаа сайн мэдэхгүй байлаа л даа, чамд минь бүх зүйл бий. Тиймээс би чамд дарвуулт онгоц бэлэглэхээс өөр сонголт үлдээгүй” гэж хэлжээ.

dailymail.co.uk

Тредерект хайртай бүсгүйнх нь өгсөн бэлэг үнэхээр их таалагджээ.

dailymail.co.uk

Жанин ч бэлэг нь таалагдсанд их баярлаж байсан бол зочид бүр алмайрч хоцорсон юм.

dailymail.co.uk

Ирсэн зочид тансаг бэлгийн наана зургаа авахуулах гэж бужигнаж эхэлжээ.

dailymail.co.uk

Бэлэг гардуулж байгаа бичлэг интернетэд тавигдсанаас хойш удалгүй маш хурдтай тарсан байна.

dailymail.co.uk

Сошиал хэрэглэгчид сүйт залуу, бүсгүйд цагаахан атаархаж гэр бүлийн аз жаргалаас нь хуваалцахыг хүсжээ.

dailymail.co.uk

Жаниний өгөөмөр зан болон нөхрөө баярлуулах чин хүслийг нь үнэлж “мөрөөдлийн сүйт бүсгүй” хэмээн тодорхойлсон төдийгүй маш олон эрчүүд “Би яг л ийм эхнэртэй болмоор” байна гэж бичжээ.

dailymail.co.uk

Реалист үзэл бодолтой хэрэглэгчид Тредерикийн “мөрөөдлийн хурим”-д зарцуулсан тооцоог гаргаад нэгэн философич дүгнэлт хийж амжсан нь: “Хосууд бие биенээ хүссэнээрээ эрхлүүлэх чинээний хангалттай хөрөнгөтэй байх шиг янаг зүйл хаа байх вэ?”

6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *