Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал

1

Хэдэн мянган жилийн тэртээ амьдарч байсан өвөг дээдэс зүүдэнд ч оромгүй том том барилга байгууламж босгосон байхыг бид мэднэ. Эрдэмтэд хэдэн зуун жилээр хэрхэн босгосныг нь одоо болтол нууцыг нь тайлж чадаагүй тийм агуу том – тэд хэрхэн чадав аа? Нууцыг тайлах маш олон онол байх ажээ.

Ингээд одоог хүртэл нууц хэвээр үлдсэн томоохон барилга байгууламж, хөшөө дурсгалуудын нууцаас танилцуулахаар бэлдлээ.

Стоунхенж, Англи

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 1

Ам дамжсан домгоор бол эдгээр агуу том чулууг ид шидтэн Мерлин босгосон гэх. Үнэндээ Стоунхеж Артур хаанаас өмнө олон жилийн тэртээ боссон байсан юм. Тэгвэл эртний хүмүүс эдгээр том чулуун хадыг хэдэн зуун километрийн тэртээгээс хэрхэн зөөж авчирсан бэ? Бас яагаад босгох болсон шалтгаан нь ч тодорхой бус: од эрхэсийн судалгаанд зориулсан эд үү эсвэл элдэв зан үйл хийх газар байсан уу?

Баальбек, Ливан

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 2

Маш эртний загвар бүхий томоохон байгууламж. Жишээ нь эртний ромчууд ийм том хэмжээний барилга байгууламж барих технологийг мэддэггүй байсан цаг буюу 1000 тонны жинтэй чулуун блокуудыг хэрхэн босгосон байх вэ? Харьцуулахад: Афины Парфенон ливанын байгууламжаас даруй 2 дахин бага, харин Хеопс пирамидын хамгийн том блок нь “ердөө” л 90 тонн. Байгууламжийн суурийг египетчүүд эсвэл аварга том биетүүд тавьсан гэх онол явдаг. Мөн Вавилоны цамхагийн эхлэл байж болно гэсэн таамаг бий.

Ньюгрейнж, Ирланд

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 3

17-р зуунд зам засварын ангийнхан санаандгүй олж нээсэн энэхүү байгууламжийг 300 жилийн тэртээгээс эхлэн судалжээ. Малтлагаар уг байгууламж нь өө сэвгүй дугуй байсан бөгөөд египетийн пирамидаас насаар ах гэж тооцогджээ. Дунд хэсэгт нь нэгэн бунхан байрлах бөгөөд дотор нь байхад нарны тусгал тусах үеэр бүхэлдээ гэрэлтэй болж байгаа нь од эрхэсийн хөдөлгөөнийг нарийн тооцоолж хийснийг нотолж байгаа юм. Ирландчуудын сүсэг бишрэлээр бол ид шидийн ертөнцөд орох үүд гэж үздэг байна.

Кавказын чулуун бунхан, Орос

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 4

Хавтгай том чулуугаар босгосон бунхнууд хад чулуутай уулын энгэрээр дүүрэн байх ажээ. Өмнө хэсэгтээ нүхтэй. Нэг хачирхалтай зүйл анхаарлыг маш их татна: чулуун хавтан хэдэн тонны жинтэй атал завсраар нь хутганы ир ч орох зайгүй. Эдгээрийн нас нь хэдэн мянган жилээр тоологдоно. Зарим нэгийг нь өвчин анагаах увдистай ч гэж үздэг.

Тикаль, Гватемала

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 5

Майяачуудын нэгэн хот өтгөн ногоон ширэнгэн ойд байгаа. Энд хиймэл нуур, бөмбөг тоглох талбай, орд харш цөм бий. Анхаарал татахуйц зүйл бол хотын талбай болох пирамид. Цаг хугацааны хөгжлөөр ялгаатайгаар баригдсан байж болох талтай. Пирамидын ашиглалтын талаар хэд хэдэн хувилбар бий: урлагийн, шинжлэх ухааны, эсвэл бунхан … “Тикаль” гэж нэрлэхээс гадна Дуу хоолойн хот гэх нь ч бий. Шивнэж ярьсан яриа ч цуурай мэт тардаг ажээ.

Аварга том туулайн лабиринт, Орос

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 6

Соловки аралд байрлах чулуун лабиринт. Орон нутгийнхан үүнийг “вавилоных” гэнэ. Орох гарах гарц нь нэг. Ороод зассан замыг дагаад л яваад байвал орсон газраараа л гарна. Зарим эрдэмтэд загас барих нэг хэрэгсэл гэх бол зарим нэг нь аливаа баяр наадмаар нааддаг байсан болов уу гэх ажээ. Мөн нөгөө ертөнцийн хил гэж үзэж ёс үйлддэг газар ч гэж үздэг байна.

Петра, Иордани

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 7

Далайн төвшнөөс 900 метрийн өндөрт орших энэ нуугдмал газар хадан хясаан дунд оршино. Үүнийг босгосон урчуудаас нөр их хөдөлмөр, хүч, тэвчээр шаардсан нь мэдээж. Сидийн сэрүүн агуйгаас гарахад энэ сайхан байгууламж нүдний өмнө нээгдэнэ. Энэ сүм нь бунхан байж болох бөгөөд хэрхэн босгосон нь одоо болтол оньсого хэвээр үлджээ.

Чулуун бөмбөлөг, Коста-Рика

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 9

Түүхэн дурсгалт эдгээр бөмбөлөг эмх замбараагүй байдалд өртөхөө шахжээ. Эдгээр чулуун бөмбөлгийг олж нээсэн ажилчид дотор нь алт бий гэж үзэцгээж эвдэж сүйтгэж эхэлсэн байна. Олон түмэнд үзүүлэхийн тулд чулуун бөмбөлгийг засварлан сэргээсэн бөгөөд хотод тээвэрлэн авчирсан. Хэдэн настайг нь тогтоож чадаагүй, учир нь борооны ус, салхинд элэгдсэн тул насыг тодорхойлох боломжгүй гэж үзсэн ажээ. Ямар зориулалттайг нь одоо болтол тогтоож чадаагүй.

Терракотагийн дайчид, Хятад

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 8

Цин Ши хуандигийн бунханд 8000 гаруй дайчин эрс морьдын хамт бий. Зан заншлаа даган эзэн хаанаа хүн, адгуустай нь цуг оршуулжээ. МЭӨ 200 жилийн өмнө босгосон эдгээр хөшөө нь хүний өндөртэй адил, давтагдсан нүүр царай гэж байхгүй. 1970-аад оноос эхлэн малтлагын ажил явагдсаар байгаа бөгөөд маш болгоомжтой хийхээс өөр аргагүйд хүрээд байгаа юм. Учир нь эртний домгоор эзэн хааныг мөнгөн устай гол дагалддаг ажээ.

Ангкор-Ват, Камбуж

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 10

Европчууд уг байгууламжийн талаар 19-р зуун хүртэл юу ч мэддэггүй байв. Кхмерүүд босгосон гэдгийг нь сонсоод тэд эргэлзэж байжээ. Маш тэгш, чулуунд ямар ч өө сэв байхгүй. Өөрийн хүндийн жингээр бие биетэйгээ барьцалдсан 200 гаруй танхимаас бүрдэх энэхүү сүм нь алсаас харагддаг. Ялангуяа борооны улиралд сүмийн урд хэсэгт тогтох нуур сүмийг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг ажээ.

Тимбукту, Мали

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 11

Домогт өгүүлснээр тус хот Букту эмгэн болон түүний худгийн ачаар бий болжээ, тэд тэмээн жингийн цувааг ундаалдаг байжээ. Энэ хот дундад зууны үед тоо томшгүй домгийн сэдэв болж байв: алтаар босгосон гудамж, ухаан цэцэн оршин суугчид … Африкийн Эльдорадог эзлэхийг хүссэн зоригтнууд эргэж ирдэггүй байв, харин франц эр Рене Калье очиж үзээд санаагаар унасан биз. Шавраар барьсан өрөвдмөөр хотхон төдий зүйл байжээ. Харин өнөөдөр түүхэн барилга байгууламж талаасаа жуулчдын сонирхолыг татаж байна.

Пасхи арлын хөшөө, Чили

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 12

Номхон далайн дунд орших жижигхэн хуурай газарт аварга том моаичид зочилжээ. Нэг газраас нөгөө газар нүүлгэж, эргүүлж тойруулж тавьдаг байсан магадлал өндөртэй. Эдгээрийг зан үйлдээ ашиглаж байсан өвөг дээдсүүд нь боолын наймаагаар устаж үгүй болсон. Арлын нууцыг тайлах нэг л арга бий – эдгээр хөшөөнд хандах. Харамсалтай нь судалгаагаар ямар ч таамаг гаргаж чадаагүй юм.

Агуу Сфинкс, Египет

Өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 13 түүхэн хөшөө дурсгал 13

Элсэн цөл дунд аварга том хөшөө – магадгүй хамгийн том оньсого болов уу. Фараончуудын урласан гэх таамаг бий ч тэд зүгээр л сайжруулж засварласан төдий. Их бие нь арслангийн биеийг санагдуулам. Сфинксийн дор байгууламж бий гэх бөгөөд судалгаа хийхэд нутгийн засаг захиргаа саад учруулж байгаа тул хийж чадаагүй. Магадгүй элсэн цөлийг хамгаалж буй бус усанд автсан Атлантидаг хамгаалж байвал яах вэ?

41
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dasdava Borgio

    2016/05/19 at 16:24

  2. Mgl

    2016/05/22 at 17:51

    Mongoliin taihar chuluug nemeed oruulahad bolno doo

  3. Өвгөөдөй

    2016/05/22 at 22:58

    Түүхэнд хэн ч он цаг тогтоож чадаагүй зүйлээ олон мянган боолын хүчээр хийсэн гэж хэт нэг талыг барин олон жил тайлбарласаар ирсэн. Эдгээр тайлагдаагүй нууцыг урд манай гариг дээр хөгжлийн өндөр түвшинд хүрсэн нэг үе байсан бөгөөд тэр нь нэгэн галавын үед сөнөж цөөн бүр зүйл биетээр үлдсэн байх магадлалтай байгаа шүү дээ. Чулуужсан амьтад нүүрс, нефть амьд баримт мөн л баймаар. Нар сарны хоорондын зай цаг хугацааг түүхэн ном сударт шинжлэх ухааны нээлтээс өмнө тэмдэглэсэн байгааг бас судалмаар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *