Үнэртэй усны үнэрийг удаан хадгалахын тулд биеийнхээ аль хэсэгт түрхэх вэ?

2

Үнэртэй усны үнэр түрхээд байхад хэсэг хугацааны дараа үнэртэхээ больдог гэж худал ярианд бүү итгэ. Таныг өдрийн турш сайхан үнэртэй байлгаж, өөрөө сайхан үнэрээ мэдэрч байхын тулд биеийнхээ аль хэсэгт үнэртэй үс түрхэх талаар багахан зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.

Бид бүгд л буруу зүйл хийдэг бололтой. Гарын бугуйн дотор хэсэгт түрхэх нь нийтлэг сонгодог арга. Гэхдээ та бүхэнд санал болгож буй дараах биеийн хэсгүүдэд үнэртэй ус түрхэхдээ танд үнэхээр таалагдах эсэхээ бодоорой. Та өөрөө үнэртэй усныхаа үнэрийг байнга мэдэрч таашаал авч байх ёстой. Бусад хүмүүс яах вэ, хайртай бол тэвчээд л сууж байхаас.

1. Үс. Итгэнэ үү байна уу, өөрөө л мэд, Byredo загварын үнэртэй ус үндэслэгч Бэн Горэмийн үзэж байгаагаар бол үсэнд түрхсэн үнэртэй ус арьсанд түрхсэнээс ч илүү удаан үнэрээ хадгалдаг гэнэ. “Үнэртэй ус спиртийн агууламжтай тул багахан анхааралтай байх хэрэгтэй, магадгүй үсийг тань гэмтээж болзошгүй. Үсэнд зориулсан үнэртэй усыг сонгож болно. Эсвэл үснийхээ саманд үнэртэй усаа түрхээд үсээ самнаарай. Ингэсэн тохиолдолд үсэнд элдэв гаж нөлөөгүй, үнэр үсний уртын дагуу шингэх болно”.

2. Чихний ар. Энэ бас л хүн болгоны мэдэх хэсэг. Венийн судас арьсанд ойр байх тул үнэртэй усны үнэр халж илүү үнэртэхэд хүргэдэг. Хэрвээ гоёл чимэглэл зүүгээд түрхвэл үүнд тань үнэр нь удаан шингэх болно. Kilian-ийг үндэслэн Килиан Хеннесси энэ санааг үндэслэж тусгайлсан ээмэг, хүзүүний зүүлт зэргийг зохион бүтээжээ, эдгээр гоёл чимэглэлийн дотор үнэртэй устай бяцхан бөмбөлөг байгаа бөгөөд үнэрээ ялгаруулсаар л байх болно.

3. Шилэн хүзүү. Хачирхалтай санагдаж болох юм, гэхдээ үнэртэй усны мэргэжилтэн Чендлер Буррын хэлснээр, шилэн хүзүү бол үнэртэй ус түрхэхэд маш тохиромжтой биеийн хэсэг. Нэгдүгээрт, үнэр нь удаан хадгалагдана, хоёрдугаарт, бусдад саад болохгүй, үнэр нь аажим үе үе үнэртэх ажээ. Цамцныхаа товчийг товчлохоос өмнө нэг шүршиж аваад л цамцаа товчлоорой.

4. Бугуйн дотор тал. Юм мэддэг хүмүүсийн хэлснээр бол биеийн энэ хэсэг гарын шуунд түрхсэнээс хол дээр гэх юм. Editions de Parfums Frederic Malle үнэртэй усыг үндэслэгч Фредерик Малль бугуйн дотор талд үнэртэй ус түрхэхээсээ өмнө багахан чийглэхийг санал болгож байна.

5. Өвдөгний арын хэсэг. Энд дурьдагдаж байгаа биеийн бусад хэсгээс хамгийн удаан үнэрээ хадгалах газар бол энэ. Эрчүүдэд ч мөн адил. Түрхэхдээ хүний нүднээс жоохон далдуур түрхсэн нь дээр, харахад жоохон эвгүй харагддаг юм. Түрхсэний дараа физик урвал явагдана: тэр хэсэгт хүний биеийн халуун дулаан хамгийн ихээр ялгардаг хэсэг. Биеийн энэ хэсэгт түрхсэн үнэртэй ус хурц огцом үнэртэхгүй, аажим зөөлөн үнэртэх тул хэн хэндээ таатай байх болно.

6. Хүйс. Жүжигчин Лив Тайлерийн хэлсэн үг бүгдийг илтгэх болно: “Миний эцэг Стивен Тайлер үнэртэй усаа алгандаа түрхээд хооронд нь үрж байгаад хүйснийхээ хавьд түрхдэг байлаа. Хүний биеийн тэр хэсэг халдаг тул үнэртэй ус нь удаан үнэртдэг байж билээ. Хамгийн гол нь та харшлахгүй байх ёстой юм шүү”.

15
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *