АНУ дахь гэрийн тэжээмэл амьтдын оршуулгын газар

0

АНУ дахь гэрийн тэжээмэл амьтдын оршуулгын газар


Өнөөдрийн байдлаар АНУ-д гэрийн тэжээмэл амьтдын 290 орчим томоохон оршуулгын газар, чандарлах газрууд байна. Амьтан тэжээгч Америкчуудын хувьд сүүлийн үед хорвоог орхин одсон дөрвөн хөлт, өдөт андуудтайгаа салах ёс үйлдэхдээ чандарлах газрыг сонгох нь илүү олон болж байгаа юм. Чандарлах газрыг сонгож байгаагийн үндсэн шалтгаан нь эдийн засгийн хүнд байдал ажээ. Учир нь оршуулах ёслолын дундаж үнэ 800 доллар бол чандарлах газрууд түүнээс бараг 10 дахин хямд үнэ буюу 80 долларыг санал болгодог байна.Калифорний Хантингтон-Бич дэх гэрийн тэжээмэл амьтны оршуулгын газар дахь дөрвөн хөлт андынхаа дурсгалд зориулан босгосон хөшөө. Энэ оршуулгын газар 1961 онд нээгдсэн юм.

Калифорний Хантингтон-Бич дэх амьтны оршуулгын газарт өдөт анддаа зориулан бүтээлгэсэн булшны чулуу

Өнөөдөр Дэлхий даяар 1000 гаруй гэрийн тэжээмэл амьтны оршуулгын газар байдгийн 600 нь АНУ-д, 200 нь Германд, 150 нь Францад байдаг байна.

Булшны чулуун дээр “Сатан, хамгийн шилдэг нь” хэмээн сийлжээ.

1971 онд АНУ-д байгуулагдсан Олон улсын гэрийн тэжээмэл амьтдын оршуулгын газрын холбоо (IAPC)-ноос гаргасан мэдэгдлээр АНУ-д өнөөдөр 600 гаруй амьтны оршуулгын газар байгаагаас хамгийн эртнийх нь 1896 онд Нью Йоркын Hartsdale сууринд байгуулагдсан оршуулгын газар гэнэ.

Roger, Sally нэртэй хоёр туулайны булшны чулуу

“Бидний өхөөрдөм цасан цагаан, Wa Wa” гэсэн бичээс бүхий булшны чулуу

Дэлхийн хоёрдугаар дайны баатар, АНУ-ын тэнгисийн цэргийн корпусын “Old Sarge” нохойд зориулан босгосон хөшөө

АНУ дахь анхны амьтны оршуулгын газрыг 1896 онд Samuel Johnson гэгч Америк хүн байгуулсан ба өнөөдөр энэ оршуулгын газарт 70,000 гаруй нохой, муур, арслан, туулай, могой, хилэнцэт хорхой, яст мэлхий, загас, шувуу зэрэг төрөл бүрийн гэрийн тэжээмэл амьтны булш байдаг болжээ.

“Галзуу Mr. Bones-ын төлөөнөө Есүст талархая” гэсэн бичээс бүхий булшны чулуу

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/04/20 at 19:24

    geriin tejeever amitadch bas ger bulin gishuun

  2. Зочин

    2012/04/20 at 19:27

    endhiig 70 davhartai haritsuulval ch……

  3. batukasuka

    2012/04/20 at 20:17

    yun huurhun yum be!!!

  4. vnegvneg

    2012/04/20 at 20:32

    medeej bid tedniig hvndelj hairlah hergtei

  5. jerry-man

    2012/04/20 at 21:45

    zsss heterhii mygtai yum

  6. Sabu

    2012/04/21 at 09:04

    endhin amitni orshuulgin gazar l ghed mna orshulgin gazruds 100 dhin ilu ;-)

  7. StoRm-mN

    2012/04/21 at 12:32

    hmm

  8. 24c_Pl4yBoy

    2012/04/21 at 15:05

    kik

  9. g9

    2012/04/22 at 23:06

    ymr hoorhon yum be

  10. Зочин

    2012/10/29 at 16:10

    инээдтэй юм аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *