Өөрийнхөө зурхайн ордоор “Game of Thrones” киноны аль баатартай нь илүү төстэй болохоо шинжээрэй. Дейенерис үү эсвэл Жон Сноу юу?

1

“Game of Thrones”-ыг хамгийн алдартай олон ангит цуврал кино гэж хэлнэ. Бүтэн 8 жилийн турш дэлхий дахинаа шуугиж байна, цуврал болгоноороо үзэх үзэгчдийн тоогоо нэмсээр л… Киноны баатрууд ч гэсэн үзэгч олны хайрыг татжээ. Баатруудын хэн нэгэн гутамшигтайгаар ялагдах эсвэл ямар нэгэн таагүй байдалд орвол үзэгчид өмнөөс нь нулимсаа тэвчилгүй уйлж, сэтгэлээр унах нь энүүхэнд. Одоо сүүлчийн цуврал эхэлсэн, ингээд та тухайн киноны баатруудын чухам хэнтэй нь адилхан байгааг олж мэдэцгээе. Үүнийг мэдэхийн тулд бид зурхайн ордуудыг үндэслэв.

Хонь – Санса Старк

© gameofthrones / Instagram

Энэ ордын төлөөлөл маш зөрүүд бөгөөд шулуун зорилготой байдаг. Тэд зөвхөн байг л олж харна, замд байгаа бэрхшээлийг тэд харахгүй. Яг л ийм байдлаар Санса Старк бүхэл бүтэн 8 цуврал яваад байна – зогсолтгүй урагшлах бөгөөд өөрийн зорилгодоо хүрэх замыг туулах.

 

Үхэр – Дейенерис Таргариен

Энэ ордын төлөөлөл гэртээ тайван суугаад өөрийнхөө эргэн тойронд тав тухыг бий болгоход бэлэн байдаг. Гэхдээ амьдрал тэдэнд байнга хүчтэй сорилт илгээнэ. Энэ сорилыг ч тэд даван гарч чаддаг, тэд аливаа адал явдалд байнга бэлэн байх ажээ.

 

Ихэр – Тирион Ланнистер

© gameofthrones / Instagram

Ихрүүд хүмүүстэй хэл амаа амархан ололцож чаддаг. Энэ нь тэдний төрөлхийн шогч зантай нь холбоотой болов уу. Чухам энэ зан чанар нийгмийн ширүүн аашийг “зөөллөж” өгдөг, тиймдээ ч хүмүүс түүнтэй дотно байх дуртай. За, Тирионы нууц дэлгэгдлээ.

 

Мэлхий – Бриенна Тарт

Энэ ордныхон гэр бүлдээ хязгааргүй хайртай, үүрэг хүлээх болон сайн сайхан сэтгэл – энэ бол тэдний хувьд юугаар ч өөрчилж болохгүй зан чанар. Мэлхийнхэн бусдын сайн сайхны төлөө өөрийгөө ч золиослоход бэлэн. Эрэмгий Бриеннаг үнэхээр санагдуулам байгаа биз?

 

Арслан – Серсея Ланнистр

© gameofthrones / Instagram

Надад хайртай юу тэгвэл надад мөргө, сөгд, магтан дуул – Арслан болон Серсея Ланнистер нарын уриа. Арслангууд – дарангуйлагчид, гэхдээ бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татна. Үүний зэрэгцээ аашаа гаргахаа ч бас мартахгүй.

 

Охин – Маргери Тирелл

Саруул ухаан – Охины ордын үндсэн чанар. Хатан хаан Маргери нэг биш удаа тактиктай үйл ажиллагаа явуулж байсан. Охины ордныхон сайхан сэтгэлтэй, дотроо уян зөөлөн. Гэхдээ гаднаа бол бусад хүмүүс түүнийг хэрхэн харахыг хүсэж байна, түүнийг нь гаргана.

 

Жинлүүр – Жон Сноу

© gameofthrones / Instagram

Энэ ордын төлөөлөл маш эмзэг бөгөөд сайхан сэтгэлтэй, тэд дэмий зүйлд өөрийнхөө сэтгэлийг зовоох нь элбэг. Жоныг санаж байгаа биз дээ? Хамгийн гол нь хажууд нь байнгын үнэнч түшиг тулгуур байх ёстой.

 

Хилэнц – Хал Дрого

Хүч чадал, хүсэл эрмэлзэл – энэ бүгд Хилэнцийг илэрхийлнэ. Энэ ордын хүмүүс сул дорой байдлаа ил гаргах нь ховор, зөвхөн ойр дотнын хүмүүс нь л тэдний жинхэнэ мөн чанарыг нь мэддэг. Дрого үүнийг Халиси хатны хажууд бодитоор харуулсан даа.

 

Нум – Жорах Мормонт

© gameofthrones / Instagram

Нумынхан – зогсохыг мэдэхгүй аялагчид, хаана ч дасан зохицох чадвартай. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй – адал явдлаар дүүрэн амьдралыг туулна. Жорах Мормонтын амьдрал адал явдлаар дутсан гэж хэлж болохгүй.

 

Матар – Питер Бейлиш

Дэг журам, хариуцлага, дипломат харилцаа – Матрынханы онцгой шинж. Хэнтэй, хаана яаж харилцах, яриа хөөрөөг яаж эхлүүлэхийг тэд хэнээр ч заалгалтгүй мэднэ. Тэд өөртөө ашигтай байлгах тал дээр зөв тоглолт хийнэ. Лорд Бейлши энэ тал дээр ч мэргэшсэн дээ.

 

Бумба – Бронн

© gameofthrones / Instagram

Бумбынхан – тактикийн мастерууд, арга заль ашиглана, нууц явуулгад оролцоно – үүнээс өөртөө ашиг гаргаж хүссэнээ авч чаддаг. Бронн ийм л үйлдэл хийдэг биз дээ?

 

Загас – Мелисандра

Мэдрэг, нууцлагдмал, дуугүй – яг л Загас. Тэдний сэтгэлд юу байгааг хэн ч мэдэхгүй, гэхдээ Загасынхан эцсийн зорилго юу билээ гэдгээ байнга санаж явдаг. Мелисандра авхай бидэнд энэ л зан төрхийг харуулсан.

Танд хэн таарав? Тэдэнтэй адилхан байгаагаа та хүлээн зөвшөөрч байна уу? Бидэнтэй үзэл бодлоо коммент хэсгээр хуваалцаарай. Мөн найз нартаа дуртай киноных нь баатруудын зурхайг түгээхээ мартаж болохгүй.

7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2019/04/22 at 21:23

    Cанса Cтарк

  2. Ganbat Batjargal

    Ganbat Batjargal

    2019/04/22 at 22:28

    Дэлхийн 7 тэрбум хүн энэ 12 ордонднуудад хуваагдаж бгаа. Тэгээд 500 гаруй сая хүн нэг бол нэд старк, нэг бол санса ….. болох нээ хэхэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *