Эдгээр 5 зан чанарыг өөртөө агуулсан хүнд хэзээ ч битгий итгэ! Тэр эрт оройгүй таниас урвах болно!

3

Орчин үеийн амьдралын хэв маяг үнэхээр бэрхшээлтэй болсон ба үр дүнд нь бид сайн танихгүй хэн нэгнийг амьдралдаа оруулах болсон. Зарим нь тэгтлээ удаан хамт байхгүй, харин зарим нь нэг насны итгэж болох хүн байдаг. Бусдыг найзаараа сонгож, бусдад сэтгэл алдарна. Энэ бол байх л зүйл, гэхдээ таны хайртай хүн эсвэл ойр дотнын найзуудад чинь дараах 5 шинж чанар байгаа эсэхийг ажиглаарай. Хэрэв байгаа бол тэд таниас эрт оройгүй урвах л болно. Ийм зүйл үргэлж амьдралд тохиолддог.

Хувиа хичээсэн

Өөртөө хэт их итгэлтэй хүнд итгэл хүлээлгэх хэрэггүй. Тэр хэзээ ч өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй, харин ч эсрэгээрээ таныг бүх зүйлд буруутгаж мэднэ, нэг бол тэр таны хэлж байсан нууцыг ил болгохоос ч буцахгүй. Учир нь өөртөө хэт их итгэдэг хүмүүс өөрийгөө л сонгодог, өөрийнхөө аз жаргал, баяр баяслын төлөө л сонголт хийдэг.

Өөрийгөө бусдын оронд тавьж үздэггүй

Урвадаг хүмүүс үргэлж өөрийгөө бусдын оронд тавьж үзэхээс цааргалдаг хүмүүс байдаг – тэдэнд бусдыг ойлгох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хүсэл байхгүй. Тэд аливаа зүйлийн утга учрыг олохоос ч залхуурдаг гэхэд болно. Хэрэв таны эргэн тойронд энэ төрлийн хүн байгаа бол түүнээс эртхэн зайгаа барьсан нь дээр гэдгийг сануулъя.

Нууц хадгалж чаддаггүй

Түүний ам үргэлж хуурай байх бөгөөд үр дүнд нь таны итгэж хэлсэн нууцыг цуурхал мэт тараах болно. Нууц хадгалж чаддаггүй хүнд итгэл хүлээлгэнэ гэдэг утгагүй зүйл.

Зан чанар нь барьцгүй бөгөөд хаврын тэнгэр шиг олон ааштай

Энэ төрлийн хүмүүс яагаад ч юм бүү мэд, нэг л мэдэхэд бодол санаагаа огцом өөрчилж, танихгүй хүн шиг болох тохиолдол ч байдаг.

Туслахаас цааргалдаг

Тэр бусдаас тусламж гуйдаг, тэгээд хариуд нь “Баярлалаа” гэж хэлдэг. Гэвч хэн нэгэнд тусламж хэрэг болох үед тэр тусламжийн гараа сунгахаас зайлсхийдэг. Хэрэв хэн нэгэн таныг асуудлаа өөрөө шийдвэрлэ гээд орхиж байгаа бол тэр хэзээ ч таныг гэдэггүй бөгөөд танд хань болох хүн биш гэсэн үг юм.

19
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ozm Tseso Namzuk

    Ozm Tseso Namzuk

    2019/04/23 at 15:26

    Jaki Disdamon Б. Бүжээ unshaa!!

  2. Sarangerel Luvsandorj

    Sarangerel Luvsandorj

    2019/04/23 at 15:56

    Миний мэддэг хүнд байдаг чанарууд байна өнөөдрийг хүртэл таниагүй миний хохь

  3. Demberel Tserennadmid

    Demberel Tserennadmid

    2019/04/24 at 08:31

    Manaid bgaa 1 nuhurt buh shinj ni bhyum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *