Зурган дээр хэрхэн илүү туранхай, гоолиг биетэй гарах вэ? Таны бие ямар ч хэлбэртэй байсан энэ арга туслах болно!

3

Сошиал сүлжээний эрин үед хүмүүс гадаад төрхөндөө хэрхэн анхаарч, биеийнхээ аль хэсгийг хэрхэн зөв өнцгөөс авч чадвал сайхан харагдах тал дээр маш их мэдлэгтэй болсон. Хэрэв та гадаад төрхөө тодотгосон зургандаа олон лайк авахыг хүсэж байвал, бидний бэлтгэсэн энэхүү бяцхан зөвлөгөөг хэрэгжүүлээрэй гэж зөвлөе.

1. Бариу загвартай хувцас сонгох

Хэрэв та өөрийнхөө төгс биш хэсгүүдийг мэддэг бол сулбагар загвартай хувцсаар нууж, далдалж болно. Хэрэв та өөртөө итгэлтэй нэгэн бол гадуур хувцсаа сонгохдоо онцгой ач холбогдол өгөх нь зүйтэй. Хамгийн чухал зүйл бол өөрийнхөө биеийн сул болон давуу талыг хамтад нь төгс арга замаар харагдуулах явдал юм.

© stylemecurvy/instagram

 

2. Камерын өмнө зөв өнцгөө авч зогсох

Хажуу талаараа харж зогсох нь гэдсийг илүү тодруулж өгнө, тиймээс үргэлж зөв өнцгөө авч зогсох нь чухал. Нэг хөл дээрээ биеийн жингээ төвлөрүүлж, мөрөө бага зэрэг хазайлгаарай (жингээ төвлөрүүлсэн хөлийн эсрэг тал руу мөрөө хазайлгана). Ингэж зургаа авахуулах юм бол та төгс харагдана.

© stylemecurvy/instagram

 

3. Гараа ташаандаа авах

Гараа хэзээ ч битгий унжуул! Гараа зөв ашиглах нь чухал зүйлсийн нэг. Бүсэлхийн дээрээ тавь, ингэхдээ бага зэрэг хойшлуул. Ингэснээр таны биеийг илүү чөлөөтэй харагдуулахаас гадна гар чинь унжсан харагдахгүй, бүсэлхий хэсгээр илүү орон зайг бий болгоно. Энэ бол зурган дээр гоолиг гарах аргуудын нэг юм.

© stylemecurvy/instagram

 

4. Хэрэв та сууж байгаа бол мөрөө хойшлуулах

Хэрэв та сандал дээр сууж байгаа бол хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол эгц суух явдал, иймээс мөрөө хойшлуулж, хэвлийнээс дээгүүрх биеийн хэсгээ илүү тодотгож өгөх хэрэгтэй. Мөн гүнзгий амьсгаа авч цээжээ бага зэрэг төвлийлгөсөн ч болно.

© stylemecurvy/instagram

 

5. Давхар эрүүнээс болгоомжлох

Зурган дээр давхар эрүүтэй гарахгүйн тулд хүзүүгээ эгц байлгаж, толгойгоо ялимгүй өргөөрэй. Ингэснээр та гоолиг харагдаад зогсохгүй, зурган дээр давхар эрүүтэй гарахгүй.

© barbieferreira/instagram

 

6. Бусад зураг авахуулах байрлалуудыг мэддэг байх

Хүн болгонд өөрийн гэсэн зураг авахуулах байрлал гэж бий. Өөрийгөө толинд сайн харж, ямар өнцөг авч зураг авахуулбал илүү төгс харагдахаа сонгоорой.

© stylemecurvy/instagram

Эдгээр энгийн 6 арга таныг зурган дээр хамгийн сайхан харагдахад тусална. Олон удаа зураг авахуулахаасаа бүү санаа зовоорой, үр дүнд нь та өөрийнхөө гоолиг харагдуулах өнцгийг олж мэдэх боломжтой болно.

13
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *