Эрдэмтэд одоогоос сая жилийн дараа Дэлхий ямар байхыг урьдчилан таамаглажээ

0

Тоон эрин үед бүхий л салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтэрч байна. Өчигдөр зөгнөл мэт санагдаж байсан зүйл маргааш нь бодит болж дэлхий өөрчлөгдсөөр л… Таамаг, онол – эрдэмтдийн хувьд чухал зүйл, яагаад бид тэдний адил ирээдүйгээ төсөөлж болохгүй гэж?

Олон жилийн тэртээ бидний дэлхий хэрхэн өөрчлөгдөх талаар эрдэмтдийн дэвшүүлсэн онолыг танилцуулж байна.

5 жил

Эсийн тусламжтайгаар мах, сүү, өндөг гаргаж авна. Ургуулсан мах амьд малын махыг орлох ажээ.

 

7 жил

Хүн Улаан нүдэн гариг дээр анх удаа хөл тавина. Уг гаригийг судлах ажил эхлэхээс гадна колончлох ажиллагаа явагдана. Хүн тарөлхтөн ингээд ганц гаригийн оршин суугч байхаа болино.

 

30 жил

Дулаарал энэ хурдаараа үргэлжилбэл шүрэн арал үгүй болно. Энэ бол хүний гараар устаж үгүй болох анхны эко систем.

 

40 жил

Дэлхийн нийт эрчим хүчний 40 хүртэл хувийг сэргээгдэх эрчим хүчээс буюу нар, салхинаас авна. Энэ нь нүүрстөрөгчийн асуудлыг шийдвэрлэж байгаль орчныг сэргээхэд нөлөөлнө гэж үзэж байна.

 

50 жил

Дэлхийн хүн ам 10 тэрбум орчмоор тоологдоно, энэ нь дэлхийн биологийн төрөл зүйл цөөрөхөд хүргэнэ.

 

100 жил

Одоогийн үйлдвэржилт энэ хурдаараа өсвөл 100 жилийн дараа гэхэд амьтны аймгийн гуравны нэг нь устаж үгүй болно.

 

250 жил

Энэ эрчээрээ газрын тос, хий, нүүрс олборлоод байвал нөөц нь дуусна. Тэр үед газрын тос, хийг үйлдвэржилтэндээ ашигладаг салбарыг ялахад таатай орчин бүрдэнэ.

 

1000 жил

Нано технологи болон био инженеринг хөгшрөлтийн явцыг удаашруулахад тусална. Хүний бие махбодь илүү төгс, олныг хамарсан халдварт өвчнийг мартсан байх болов уу. Мэдээж тэр үед Марсаас урилгагүй зочин ирчихгүй бол шүү дээ.

 

3000 жил

Хүн төрөлхтөн оддын системийн эрчим хүчийг ашиглаж эхэлсэн байна, од, гаригийн эрчим хүчийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглана.

 

25-50 мянган жил

Хэд хэдэн онолыг үндэслэн үзвэл, 50 мянган жил тутамд “супер галт уулын” туршилтанд ордог. Энэ бол томоохон дэлбэрэлт – газрын хөрсийг сүйтгэж хүн төрөлхтөнд хохирол авчрахаас гадна агаарт маш их хэмжээний үнс цацагдана.

 

200 мянган жил

Мөстлөгийн шинэ эрин үе эхлэх хэдий ч агаар дахь нүүрсхүчлийн хий арилсан байна. Мөс Хойд туйлаас түрж Европ, Сибирь болон Хойд Америкийг бүрэн эзэлнэ.

 

5 сая жил

Томоохон хөхтөн амьтан ор мөргүй устаж үгүй болсон байна, мөн олон төрлийн шувуу устжээ. Эдгээр амьтдын оронд шинэ уур амьсгалд тэсвэртэй могой төрлийн амьтад төрнө.

 

30 сая жил

Тивүүдийн одоогоор бидэнд мэдэгдэлгүй явагдаж байгаа хөдөлгөөний улмаас Африк болон Евроази нэгдэнэ. Бусад тивүүд бие бие рүүгээ ойртсоор л…

 

250 сая жил

Дэлхий дээр нэг том супер тив гарч ирнэ. Олон сая жилийн тэртээх манай дэлхий шиг.

 

500-600 сая жил

Нарны хэт их идэвхижлээс болж Дэлхий дээр ганц ч ургамал үлдэхгүй. Энэ нь агаар мандалд сөргөөр нөлөөлнө.

 

1,1 тэрбум жил

Нарны идэвхижлээс болж Дэлхийн бүх далайн ус ууршиж үгүй болно.

 

5 тэрбум жил

Футурологи – амаргүй зүйл. Шинэ технологи, нээлтийн ачаар юу ч өөрчлөгдөж болно. Үр дүнд нь хүн төрөлхтний амьдрал, үйл хэрэг хохирохыг үгүйсгэхгүй. Тиймээс хэдэн тэрбум жилийн тэртээ бидний хойч үе өөр шинэ гариг дээр амьдарвал зүгээр юмсан. Бидэнд хувилбар байгаа юм шүү дээ.

98
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Unurhargal Unur

    Unurhargal Unur

    2017/11/16 at 11:50

    Yamar bhiig erdemted ch medehgvi bgvi de

  2. Unurhargal Unur

    Unurhargal Unur

    2017/11/16 at 11:50

    Yamar bhiig erdemted ch medehgvi bgvi de

  3. Sainbuyan Otgonkhuu

    Sainbuyan Otgonkhuu

    2017/11/16 at 14:07

    Сайн байна уу

    Хэрэв би энэ тухай танд ярих юм бол зүрх сэтгэлд минь байгаа баяр баясгалангаар би даван гарах болно гэдгийг ойлгох ёстой. Өнөөдөр миний дансанд Мари Алленаас 45 мянган ам.долларын зээл авсан! Энэ эмэгтэйд маш их баярлалаа. Бурхан түүнийг адисална. Хэрэв танд жинхэнэ зээлдүүлэгч хэрэгтэй бол та түүнд и-мэйлээр холбогдож болно: [email protected] эсвэл whatsapp: [email protected]

  4. Tuya Angel

    Tuya Angel

    2017/11/16 at 16:04

    Сая жил биш мянган жил юм бишүү.

  5. Tuya Angel

    Tuya Angel

    2017/11/16 at 16:04

    Сая жил биш мянган жил юм бишүү.

  6. Inga Enkh

    Inga Enkh

    2017/11/18 at 09:09

    Харин тийм жаахан баримжаатай бурмаар юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *