Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом

3

Сонсоход тэнэг санагдах ч гэсэн зарим хүмүүс өөрийнхөө хүслээр айдсыг мэдрэх сонирхолтой байдаг. Адреналин  дутагдаад байгаа хүмүүс аймшгийн тоглоом тоглож виртуаль айдсыг мэдрэх нь бий. Та бүхний айдсыг төрүүлэх шилдэг 10 тоглоомыг санал болгож байна, харин +5 нь зүгээр л хоррор төрөлд багтаж байгаа учраас сонирхлын журмаар орууллаа.

Amnesia: The Dark Descent

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 2

Хэрвээ та зүрх эсвэл мэдрэлийн ямар нэгэн асуудалтай бол энэ тоглоомоос холхон байсан дээр. Тоглоомын гол баатар эртний нэгэн цамхагт ухаан орно. Өөрөө өөртөө бичиж үлдээсэн зурвасаар бол өөрийнхөө ой санамжийг өөрөө үгүй хийсэн бөгөөд хаа нэгтээ өмнөх амьдралтай холбоотой баримтууд хадгалагдаж байгаа ажээ. Ой санамжаа сэргээхийн тулд маш олон нууцыг тайлах хэрэгтэй. Түнэр харанхуй орчин, үл таних газар, аймшигтай зэрлэг мангасууд түүнийг хүлээж байгаа …

Alien: Isolation

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 3

Энэ тоглоом нь Ридли Скотын “Alien” киногоор сэдэвлэн бүтээсэн. Гол даалгавар бол амьд үлдэх. Мөнхийн аймшиг, түгшүүр дунд байх бөгөөд цаг хугацаа өнгөрөх тутам нөхцөл байдал хүндэрсээр. Багахан чимээ гарах тоолонд хаа нэгтээ нуугдах, гаднын биетийн хөдөлгөөн мэдрэгчийг зогсоо зайгүй ажиглах зэрэг нь таныг мөнхийн түгшүүрт оруулна.

Outlast

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 4

Сэтгүүлчийн дүрээр та хаалттай сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очно. Тэнд та юу эстэй учрах вэ, таны зэвсэг- цорын ганц камер…

Dead Space

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 5

Энэ бол үнэхээр эвгүй тоглоом. Эзэнгүй хаягдсан сансрын станц дээр орь ганцаар. Гэнэт урилгагүй харь гаригийнхан морилж ирнэ, гэхдээ тэд мангас болцгоожээ.

Soma

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 6

Тоглоомын эхлэлийг харахад байдаг л тоглоом шиг: гол баатар болох номын дэлгүүрийн ажилтан тохилог байранд сэрнэ. Тэрээр машины осолд орж тархины бэртэл аваад удаагүй байгаа учраас эмчид тархины бичлэг хийлгэхээр очно. Тархины бичлэг хийлгэсний  хэсэгхэн хугацааны дараа тэрээр эзэнгүй лаборатирод ганцаар далайн гүнд байхыг мэднэ. Юу болох нь тэр вэ? Ингээд л тоглоомын үйл явдал эхэлнэ дээ…

Layers of Fear

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 7

Нэгэн ухаангүй зураачийн гэрт болох үйл явдлыг харуулах сэтгэл зүйн сэдэвтэй тоглоом. Зураачийн гэр бүлд тохиолдсон золгүй явдлыг илрүүлэхийн тулд та байшингийн өрөөнүүдийг нэгжих хэрэгтэй болно, өөрийнхөө айдсыг давж бүтээлээ дуусгахад нь туслаарай. Цусаар уйлах хөрөг зураг, толгой дээрээс унах ном, дотор арзгануулам дуу чимээ, байрлал нь өөрчлөгдөх өрөөнүүд зэрэг нь цаанаа л хүйтэн.

Welcome To The Game

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 8

Үгийн сүлжээний элементийг агуулсан аймшгийн тоглоом. Та “Аалзны тор”-ыг сүлжин мөрдлөг хийх, тэр бүү хэл “Улаан өрөө”-ний URL-ийг олох даалгавар өгнө. Ингэснээр та этгээд тамлалт, аллагад бие даан оролцох эрхээ авах юм.

This War of Mine

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 9

Баруун Европын нэгэн хотод таныг авчирна. Таны гол даалгавар – нөөц олж амьд гарах. Тоглоомын үйл явдал маш олон хүнтэй холбоотой бөгөөд энэ нь тоглоомын үр дүнд нөлөөлөх болно.

Don’t Starve

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 10

Таныг үхтэл нь айлгахгүй ч гэсэн эзэнгүй арал дээр ганцаараа амьдарна гэдэг амаргүйг та мэдэрнэ. Та амьд гарахын тулд юу эсийг хийх вэ, бас шөнө болж түнэр харанхуй нөмрөөд ирэхээр гал хөсөг асаах арга чарга бодно доо.

Fallout 3

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 11

Эзэнгүй хаягдсан хот, тосгод. Үлдсэн хэдэн оршин суугчид нь туйлдаж цөхөрсөн хүмүүс. Тоглоомын гол баатар ганцаар хэрэн тэнэчүүлнэ. Аварга том мангасуудтай тулалдах даалгавар түүнд оногджээ.

Slender: The Eight Pages

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 12

Слендерийн тухай инди-хоррор төрлийн тоглоом. Тоглогч харанхуй ойгоос 8 зурвас олох  ёстой. Энэ зурваст түүнийг цаашид хэрхэхийг заана. Хэдий хэр их зурвас олно төдий чинээ үйл явдал өрнөлтэй болно. Аймшгийн тоглоом сонирхдог тоглогчдын дунд маш их алдаршсан тоглоом юм.

DayZ

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 13

Тоглогч зомби-вируст эзлэгдсэн Чернорусси гэх нэгэн хиймэл хотод ирнэ. Онцгой нөхцөл байдалд орсон гол баатар амьд үлдэхийн тулд жирийн биднээс илүү ихийг хийх хэрэг гарах нь ойлгомжтой. Зомбигоос зугтаахын хажуугаар хүн л болсон хойно хооллож, ундлах шаардлага гарна, хүйтэнд гал түлж дулаацах гээд … Гол даалгавар – амьд гарах.

Five Nights at Freddy’s

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 14

Бага төсвөөр хийсэн инди-аймшгийн төрлийн тоглоом. Маш цөөн тооны тоглоомын элементтэй буюу хэдхэн хөдөлгөөнт зургаас бүтсэн. Амь орсон тоглоомын тухай тоглоом юм. Тоглоомыг зарим хүмүүс уйтгартай гэх байх.

Among The Sleep

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 15

Энэ “аймшиг”-ийн тоглоомын гол баатар бол хоёр настай хүү. Балчир хүү бамбаруушин тоглоомтойгоо цуг нэгэн зөн билгийн гэмээр ертөнцөд ирнэ. Ой санамжаа эвлүүлж ээжийгээ олохыг эрмэлзэнэ. Хоёр настай хүүхэд түлхүүрээр хаалга онгойлгоно гэхээр бодит зүйлээс хол сонсогдож байна уу? Хүүд айдас төрүүлж байгаа аймшиг бол урт гар, хөлтэй “чөтгөр” юм.

Amnesia: A Machine For Pigs

Виртуал айдсыг мэдрүүлэх 10 аймшгийн тоглоом 16

Amnesia тоглоомын хоёрдугаар хэсэг: анхны хэсэг нь The Dark Descent нь тухайн үедээ маш их алдаршиж байлаа. Тоглоомын ихэнх хугацаанд та аюулгүй нөхцөлд байх хэдий ч гибрид-мангас таныг хэзээ ч айлгаж болзошгүй. Гахай мангасууд үйл явдлын чимэглэл байдлаар алс хол байрлах ч гэнэт аймшиг үйлдээд ор сураггүй алга болж өгнө.

70
ГоёГоё
24
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
14
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Soyombo Munkh

    Soyombo Munkh

    2016/09/21 at 14:24

    neg tiim togloom medeh uu PS1 -iin gol dur n mummy shig boolttoi suh barisan emergtei tsamhagt mangasuudin esreg

  2. Ankhbayar Gankhuyag

    Ankhbayar Gankhuyag

    2016/09/21 at 15:54

    virtual aidasiig ni neg medreed uzhiimsan yamar yum bdiin boldoo

  3. Gandavaa

    2016/09/21 at 16:21

    Nightmare Creatures 2 gedeg togloom PS1 iin

  4. Maryshaw

    2016/09/21 at 18:11

    OUTLAST bol zugeer l aimshig

  5. Баярмандах Баяраа

    Баярмандах Баяраа

    2016/09/21 at 19:13

    ter dont starve bas hetsvv shv

  6. Artillier

    2016/09/21 at 19:28

    Za zugeer bai ! Togloomnuudiinha tailbar taniltsuulgiig zow hiigeech Dead Space ezengui haygdsan sansart ori gantsaar ch geh shig :P

  7. Strillex

    2016/09/21 at 20:32

    Iim hogiin orchuulga, utga zuin tsul aldaatai medeeg hen ni tooj usnhaad bdag bnaa haha

  8. Guest

    2016/09/21 at 22:50

    Silent hill aimar shu

  9. LOL

    2016/09/21 at 23:42

    FALLOUT 3, DAYZ 2 BOL VIRTUAL AIDSIIG MEDRUULEH TOGLOOM BISHEE

  10. Зочин

    2016/09/21 at 23:53

    Call Of Cthulhu 2017

  11. Naraa

    2016/09/25 at 11:43

    Sain sudalj baigaad medeegee taviach. guie!!!
    Aldart Silent Hill haana bnaa? #1 aimshgiin togloom shuu dee (minii bodloor)

  12. Зочин

    2017/02/08 at 22:15

    Play store aasaa tataj awch boloh boluu zarim gadaagdiin togloom (county not install) gej garch ireed bdin bn le

  13. ANJIL ANJIL

    2018/03/08 at 16:57

    TOGLOJ BOLHUU CHUUD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *