Нээлтээ хийхэд нь заавал үзэх 15 шинэ кино

0

Намар цаг нэгэнт иржээ. Дэлгэцнээ удахгүй гарах эдгээр киног алгасалгүй үзэхийг хүсвэл эртнээс ажил төрлөө зохицуулаарай. Та бүхэнд доорх 15 киног танилцуулж байна.

«Planetarium»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 2

Хэзээ: 12-р сарын 1

Төрөл: уран зөгнөлт, триллер, уянгын

Өвөл цагийн эхний өдөр дэлгэцнээ эгч дүү хоёрын түүх гарна. Тэд сүнстэй харилцаж чаддаг хүмүүс. Парис дахь нэгэн тоглолтынх нь үер эгч дүүсийн авьяасыг ашиглаж мөнгө хийхээр шийдсэн нэгэн найруулагч тэдэнд хамтран ажиллах санал тавина. Хэрвээ та ийм сэдэвтэй кино үзэх эсэхдээ эргэлзэж байна уу? Киноны гол дүрд Натали Портман болон Лили-Роуз Депп нар тогложээ гэж хэлбэл ямар шийдвэр гаргах вэ?

«Arrival»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 3

Хэзээ: 12-р сарын 8

Төрөл: уран зөгнөлт, триллер, уянгын

Тун удахгүй гарч  ихийг амлаж буй кинонуудын нэг – уран зөгнөлт зохиолч Тед Чанын “Story of Your Life”-ын өгүүллэгээр сэдэвлэн хийсэн дэлгэцийн бүтээл юм. Харь гаригийнхны хэлийг математикийн аргаар тайлж буй үйл явдал гарна. Дэлхий дээгүүр  нисэх хар гаригийнхны хөлөг онгоцыг хараад таны айдас, сүсэглэх хоёр зэрэг төрөх болов уу. Кино шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэ жилийн шилдэг киноны тоонд багтах ажээ.

«Rogue One: A Star Wars Story»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 4

Хэзээ: 12-р сарын 15

Төрөл: уран зөгнөлт, адал явдлын

Төлөвлөгөөний дагуу “Оддын дайн”-ын спин-офф дэлгэцнээ гарах гэж байна. Үйл явдал нь цуврал киноны 3 болон 4 дүгээр ангийн хооронд дахь үйл явдлыг өгүүлнэ. Ахмад Фелисит Жонсын удирдлага дор дайсны талын гол толгойлогч болох Дарт Вейдерийг устгах ажиллагаа явагдана. Гэхдээ, энэ удаад киноны анхаарлыг гол баатруудад бус харин дайчин эрсэд илүү хандуулжээ.

«The Great Wall»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 5

Хэзээ: 2017 оны 1-р сарын 19

Төрөл: уран зөгнөлт, тулаан, адал явдлын

Бидний мэдэх түүхээр бол хятадууд Цагаан хэрмийг монголчуудын дайралтаас хамгаалж босгосон. Харин энэ удаад Цагаан хэрмийг илүү аймшигтай дайснаас хамгаалах гэж босгосон тухай өгүүлнэ. Гол дүрийг Мэтт Деймон бүтээжээ.

«T2: Trainspotting»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 6

Хэзээ: 2017 оны 2-р сарын 2

Төрөл: уянгын

90-ээд онд алдаршиж байсан Ирвин Уэлшийн “Trainspotting” зохиолоор хийсэн дэлгэцийн бүтээл ирэх оны 2 дугаар сард гарах гэж  байна. Бидэнд Чак Паланикийн “Trainspotting”-ээр танил болсон баатрууд энэ удаад өөр төрлийн бизнест хүчээ сорихоор болжээ.

«Resident Evil: The Final Chapter»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 7

Хэзээ: 2017 оны 1-р сарын 26

Төрөл: аймшиг, уран зөгнөлт, дайн тулааны

Бид эхний ангийг нь видео кассет гэж байхад үзэж байсан киноны сүүлчийн анги. Сүүлийн бүлэгт гарах үйл явдал бол өмнөх ангийн үргэлжлэл, Мила Йовович гол дүрд нь тоглосон хэвээр, тэрээр зомби-вирус хүн төрөлтөн рүү дайрч эхэлсэн тэр хотод буюу Раккун-Ситид эргэн ирж дайны төгслийг шийдвэрлэнэ.

«Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 8

Хэзээ: 2017 оны 5-р сарын 25

Төрөл: инээд, адал явдал

Далайн дээрэмчний адал явдал мөн үүгээр дуусаж байна: энэ удаад Болжмор хочтой ахмад Жек болон Барбосса нар аймшгийн Салазарын эсрэг тулалдана. Салазар бол Чөтгөрийн гурвалжнаас зугтаасан бөгөөд бүх далайн дээрэмчнийг устгах санаатай, алах хүний жагсаалтад  Жек дээгүүр яваа.

«Passengers»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 9

Хэзээ: 2017 оны 12-р сарын 29

Төрөл: уран зөгнөлт, адал явдлын

5000 зорчигчтой сансрын хөлөг нэгэн гариг руу чиглэх ажээ. Зорчигчид нь хиймэл нойронд автсан. Тэр гариг бол хүн төрөлхтний шинэ гэр болно. Системийн үл мэдэгдэх доголдлоос болж хоёр зорчигч нойрноосоо сэрж 90 жилийн хугацаанд хоёулханаа тансаг зэрэглэлийн сансрын хөлөгт амьдрах болсныг ойлгоно. Үлдсэн зорчигчдын амь насыг аврах үйлсийн хажуугаар тэд бие биендээ сэтгэлтэй болох ажээ. Нэг ёсондоо, уран зөгнөлт хайр дурлал гарна.

«Split»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 10

Хэзээ: 2017 оны 1-р сарын 26

Төрөл: аймшиг, триллерийн

Кевин гэх нэртэй хүний тухай өгүүлнэ, хөөрхий залуугийн толгойд нэгэн зэрэг 23 бие хүн оршин байна. Олон хүнд хувирах залуу өсвөр насны гурван охин дээр айлчлан ирнэ, гэхдээ энэ үед Мангасын дүр төрхөө олжээ. Аймшгийн, учир битүүлэг үйл явдалд дуртай бол та энэ киног сонирхон үзээрэй.

«The Dark Tower»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 11

Хэзээ: 2017 оны 2-р сарын 23

Төрөл: аймшиг, уран зөгнөлт, адал явдлын

Стивен Кингийн шүтэн бишрэгчдэд: хэрвээ та зохиолыг нь уншсан бол киноны постер дээр хэвлэгдэх “Сүүлчийн аян дайн” гэх үгс нь юу илэрхийлж байгааг ойлгоно- зохиолд бичигдээгүй үйл явдал кинонд гарах ажээ.

Нум сум харваач Роландын үйл явдал – дэлхийн хамгийн сүүлчийн рыцарь дэлхийн аврах аян дайнд гарна.

«Kong: Skull Island»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 12

Хэзээ: 2017 оны 3-р сарын 9

Төрөл: уран зөгнөлт, тулаан, адал явдлын

Үзэгчдийг өнгөрсөн зууны 70-аад онд авчирна. Киноны гол баатар Гавлын арал руу аялах аялал зохион байгуулах ажээ. Мөнхийн мананд хучигдсан, Кин-Конгийн амьдарч байсан арлаас алга болсон ахыгаа олж хайхаар ирсэн нь энэ. Аялагчдад зүүдэнд ч орохооргүй адал явдалтай учирна.

Үйл явдлаас гадна жүжигчдийн бүрэлдэхүүн таны сонирхлыг татна: гол дүрд Том Хиддлстоно, Майк Китон, Бри Ларсон болон Сэмюэл Л. Жексон нар тогложээ.

«Beauty and the Beast»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 13

Хэзээ: 2017 оны 3-р сарын 17

Төрөл: дуут, уянгын

Дисней кино студийн уран бүтээл хэний ч анхаарлыг татна. Гол дүрд нь Эмма Уотсон тоглосон бөгөөд урьд өмнөх динснейн хүүхэлдэйн кинонуудыг давтахгүйгээр хийсэн гэж үзэж байна.

«King Arthur: Legend of the Sword»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 14

Хэзээ: 2017 оны 3-р сарын 23

Төрөл: уран зөгнөлт, дайн тулаан, уянга, адал явдлын

Британийн дайчдын түүх сонирхдог хүмүүст таалагдах бүтээл болжээ. Тухайн үеийн хамгийн алдартай эзэн хааны тухай өгүүлнэ. Артур өөрийн цэрэг эрстэй аян дайн хийхдээ өөрийн гарал үүслийн талаар өчүүхэн ч бодохгүй. Тэрээр хувь заяаны эрхээр ид шидийн сэлэм Экскалибурийг эзэгнэж түүний хувь тавилан орвонгоороо эргэнэ …

«Ghost in the Shell»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 15

Хэзээ: 2017 оны 3-р сарын 30

Төрөл: уран зөгнөлт, дайн тулаан, уянга, гэмт хэргийн

Японы тусгай албын Есдүгээр ангийг киборг бүсгүй Мотоко Кусанаги удирдах ажээ. Дүрийг Скарлетт Йоханссон бүтээсэн юм.

2029 он гэхэд компьютерын сүлжээ болон кибер технологи дээд төвшинд хүрч ихэнх хүмүүс нейрон имплант биедээ суулгажээ. Энэ нь хүн төрөлхтнийг бас нэгэн шинэ аюулд хүргэнэ, хорон муу санаатнууд одоо хүний тархид нэвтрэх боломжтой болсон. Ийм хакеруудын нэгийг  Оньст гэх бөгөөд улс төрийн хэрэгт хутгалдаж эхэлдэг. Оньстыг илрүүлэх, түүний гэмт үйлдлийг таслан зогсоох даалгаврыг Есдүгээр ангийнхан даатгажээ.  

«Guardians of the Galaxy Vol. 2»

Дэлгэцнээ гарахаар нь заавал үзэх 15 кино 16

Хэзээ: 2017 оны 5-р сарын 4

Төрөл: уран зөгнөлт, байлдааны

Үзэгч олны үзэх дуртай бас нэгэн киноны үргэлжлэл. Бидний танил сансрын баг энэ удаад Питер Квиллийн үндэс угсааг тодруулах аялалд гарна. Тэд замдаа Оддын эзний эцгийг олохоос гадна Эго гэх бүхэл бүтэн гариг дээр очно. Киноны нэгэн дүрийг Силвестр Сталлоне бүтээж, дууг нь Вин Дизель оруулжээ. Хэрвээ танд энэ баримт сонирхолгүй санагдвал ядаж ярьдаг өмхий хүрэнг харахаар очоорой.

3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/22 at 10:30

    oyutanuud mongogui bolson. odoo yuun neelt uzeh mantai

  2. Зочин

    2016/09/22 at 12:01

    yun umhii huren ene chin ilbenh shdee

  3. Poseidon

    2016/09/23 at 02:59

    алах хүний жагсаалтад Жек дээгүүр яваа.
    xaxa

  4. Зочин

    2016/09/24 at 20:00

    Umhii huren bish ilbenh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *