Semi-Restore багаж

0

Semi-Restore багажСүүлийн үед унтаа байдалдаа орсон jailbreak хүрээнд нэгэн шинэлэг багаж мэндэллээ. Jailbreak хийдэг гэхээсээ илүү restore хийдэг гэвэл тохирох байх. Jailbreak хийсэн хэрэгсэлийг хагас байдлаар буюу jailbreak-ыг хадгалан одоо байгаа iOS хувилбараар сэргээх (restore) үйлдэл хийдэг. Арай ойлгогдохоор тайлбарлавал Jailbreak-ыг устгалгүйгээр Erase All Content and Settings хийнэ гэсэн үг юм. Хэрэв та iOS хэрэгсэл хангалттай удаан ашиглаж байгаа бол jailbreak-тэй iOS хэрэгсэл дээр уг үйлдлийг хийхэд ямар үр дүнд хүрдэгийг мэдэж байгаа биз ээ. Алимны лого гараад гацчихдаг шүү дээ. Мөн зарим нэгэнд нь ингэх ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт байж болох юм. Жишээ нь iPhone-оо зарлаа гэж бодъё. Дээр нь байгаа хувийн чанартай зурагнууд, хайрын үгтэй мессеж гэх мэт хувь хүний нууцаа өгөөд явуулчихмааргүй байгаа биз дээ?Тэр үед reset буюу дахин ачааллаж үйлдвэрийн тохиргоонд буцаах шаардлага нэн түрүүнд гардаг. Гэтэл jailbreak хийчихсэн, уг үйлдлийг хийх боломжгүй болчихож. Тэгээд заавал компьютерт холбож restore/update хийх шаардлага гардаг. Тэгвэл өмнө нь өөр сонголтгүй байсан бол одоо энэхүү багажийн тусламжтайгаар хялбараар асуудлыг шийдэх боломжтой боллоо. Дэлгэрэнгүй дээр дарж нэмэлт мэдээллийг авна уу.

 

Semi-Restore багаж нь ямар үйлдэл хийдэг вэ?

  1. Cydia-д тохируулсан бүх цогц тохиргоог uninstall хийнэ.
  2. Хэрэглэгчийн хадгалсан бүх мэдээллийг устгана.
  3. Cydia устсан бол дахин сэргээн суулгана.
  4. iOS фирмвэйрийг stock буюу үндсэн хэлбэрт оруулна. (шинээр фирмвэйр суулгасан мэт)
  5. Baseband (modem firmware) өсгөхгүй, мөн бууруулахгүй.

Ямар үйлдэл хийхгүй вэ?

  1. iOS хувилбарыг дээшлүүлэх (upgrade)
  2. iOS хувилбарыг доошлуулах (downgrade)
  3. Jailbreak хийх (хэрэв таны хэрэгсэл огт jailbreak хийгээгүй бол уг багаж ажиллахгүй)
  4. Алдаатай системийн файлыг засахгүй.

Ямар хэрэгсэл, iOS хувилбар дэмжих вэ?

  1. iPhone 3Gs/4/4s/5, iPad 2/3/4/Mini, iPod Touch 3G/4G/5G, Apple TV 2G/3G
  2. iOS 5.0-6.1.2 хүртэл jailbreak хийсэн хувилбар

iOS  фирмвэйр restore хийхэд хамгийн сүүлийн хувилбар биш л бол SHSH blob хадгалсан байх хэрэгтэй болдог. Харин Sem-Restore ашиглахад энэ асуудал биш байх болно. Хамгийн гол нь Semi-Restore upgrade, downgrade хийхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хэрэв таны iOS хувилбар 5.1.1 байгаа бол яг тэр хувилбар дээрээ л дахин сэргээнэ. Бусад хувилбарын SHSH хадгалаагүй, мөн яг одоогийнхи шиг 6.1.3/6.1.4 дээр jailbreak гараагүй байгаа нөхцөлд энэ таньд хамгийн тохиромжтой сонголт байх болно. Янз бүрийн Cydia tweak туршсаар байтал Springboard алдаа заагаад байнга Safe mode руугаа ордог болох, эсвэл харагдах байдлын бөөн алдаатай болох зэрэг restore хийхээс нааш сэргэдэггүй асуудлуудад бас шийдэл болж өгнө.

Заавар

Юуны түрүүнд iTunes-д холбож backup хийсэн байх шаардлагатай гэдгийг санаарай. Restore хийж байгаа учраас хэрэгсэл дээр хадгалсан бүх мэдээлэл устах болно.

Харин одоо татаж авсан (линк мэдээний доод хэсэгт байгаа) SemiRestore багажийг ажиллуулж хэрэгсэлээ холбоно.

Холбогдсон тохиолдолд дээрхи зурган дээр байгаачилан хэрэгсэлийн загвар, iOS хувилбарын мэдээлэл харагдах юм. Харин одоо SemiRestore товчийг дарах л үлдлээ.

Үлдсэн үйл явц багаж дээр болон хэрэгсэл дээр явагдана. Хэрэгсэл хэд, хэдэн удаа унтарч асах ба бүх ажиллагаа дууссаны дараа activate (идэвхижүүлэх) хийх хэрэгтэй болно.

Амархан байгаа биз? Одоо хэрэгсэлээ идэвхижүүлэн, шинээр эхлэх, эсвэл Restore from backup хийн хуучин мэдээллүүдээ сэргээх үлдэж байна.

Алдаа заах магадлал:

  1. Хэрэв SemiRestore товч дээр дарангуут багаж алдаа зааж байвал таны хэрэгсэл jailbreak хийгээгүй байна гэсэн үг.
  2. Restore хийх явцад хэрэгсэлийн дэлгэц дээр өнгийн таван хошууны доор SemiRestore гэсэн бичиг гардаг. Зарим хэрэгсэл дээр энэ дүрс нь жирэлзсэн зурагт шиг болж харагдаж байгаа. Энэ бол алдаа биш. Хэрэв компьютер дээрхи багаж хэвийн үргэлжилсээр байгаа бол яаран хэрэгсэлээ салгах гэсний хэрэггүй. Энэ нь iOS хувилбарын зөрүүгээс үүсэж байгаа алдаа бөгөөд удахгүй засагдах юм.
  3. Windows дээр “MSVCP100.dll” файл олдохгүй байна гэсэн алдаа зааж болно. Энэ нь Microsoft Visual C++ суугаагүй байна гэсэн үг. Шийдэл нь Microsoft-ын сайтаас, эсвэл Гүүглээс хайн татаж суулгах.
  4. SemiRestore багаж “Stage 2” or “Performing Clean Up” бичгүүд дээр удаад байна уу? Таны хэрэгсэл дээр ихээхэн мэдээлэл хадгалаатай (дуу, зураг, видео гэх мэт) эсвэл Cydia tweak бөөндөөд чихсэн болхоор бага зэрэг удна гэсэн үг. Шийдэл нь тэвчээртэй хүлээх. Гэхдээ хэдэн цагаар уяатай юм шиг хүлээ гэсэн үг биш бөгөөд хэрэв 20-30 минутаас хэтэрч байвал багаж гацаагүй хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
  5. Амжилт!

Татах линк:

Windows

Mac OS X

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *