Анхаар! Facebook дээрх шинэ залилан. Эдгээр хүмүүсийг найзаар бүү нэм!

0

Facebook-ийн шинэ төрлийн залилан сүүлийн үед эрчимтэй идэвхжиж байна. Таны харилцдаг хүмүүсийн нэрээр дахин найз болох хүсэлт ирвэл зальт этгээдүүдийн хараанд өртжээ гэж ойлгоорой.

Юуны түрүүнд Facebook хэрэглэгчийн шинэ нэрийг дахин үүсгэнэ. Жинхэнэ зураг, хувийн мэдээлэл зэргийг бүгдийг нь ашиглана. Зальт этгээд бэлэн болсон хэрэглэгчийн худал нэрээр золиос болох хэрэглэгчид найз болох хүсэлт илгээнэ.

Ихэнх хүмүүс таньдаг хүний нэр, зургийг хараад шууд л найзаар нэмнэ. Таны таньдаг хүний Facebook-ийн хэрэглэгчийн хоёр дахь хувилбар гэдгийг мэдэхээс нааш нэмж огт болохгүй!

Мэргэжилтнүүд дараах анхааруулгыг өгчээ: хэрвээ та “хуурамч” найзыг нэмбэл өөрийнхөө хувийн мэдээллийг зальт этгээдүүдэд алдах болно. Тэд олж авсан мэдээллээ муугаар ашиглах нь мэдээж: таны нэрийн өмнөөс найз нөхдөөс тань мөнгөн тусламж хүсэх, зээл өр төлбөр авах, нэхэх гэх мэт…

Мэргэжилтнүүдийн нотлож байгаагаар, бусдаас мөнгө хууран мэхлэх зорилгоор хуурамч хэрэглэгчийн нэр үүсгэдэг гэжээ.

Анхаарал, болгоомжтой бай. Дээр дурьдсаны дагуу найз болох хүсэлт жинхэнэ эсэхийг нь эхлээд сайтар шалга. Огт танихгүй хүнээс найз болох хүсэлт ирвэл хүлээж авалгүй шууд татгалзахыг зөвлөж байна.

Мөн өөрийн Facebook тохиргоог сайтар чанд хий. Зөвхөн найз нар л таны тавьсан пост, зураг болон бусад мэдээллийг үзэхээр тохиргоогоо сонгоорой.

Бас нэгэн зөвлөгөө – найз нарынхаа жагсаалтыг харах боломжийг хаа. Тохиргоон дээр “найзууд” гэсэн хэсгийг сонгоод “найз нарыг хэн харах эрхтэй вэ” гэдгээс дахин “найзууд” гэдгийг сонго.

Болгоомжгүйгээсээ болж зальт этгээдүүдийн золиос болсон нэгэн хэрэглэгчийн түүхээс танилцуулъя.

“Нэг өдөр Долгор гэх нэрээр найз болох хүсэлт ирлээ. Долгор – миний холын хамаатан бөгөөд бид бараг харилцдаггүй юм. Тэр миний фейсбүүк найз байсан болохоор тэр үедээ дахин хүсэлт ирүүлж байгаа нь хачин санагдсан. Магадгүй хуучин бүртгэлээ устгаад дахиад шинээр үүсгэсэн юм болов уу гээд найзаар дахин хүлээж авсан. Хэдхэн минутын дараа шинэ “найз”-аас захиа авлаа. Долгороос ирүүлсэн захидалд:

“Би их баяртай байна аа. Тусламжийн компаниас сая надад 500,000 төгрөг өгсөн гээд бод доо. Бага орлоготой, тэтгэвэрт гарсан, тахир дутуу хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа юм гэнэ ээ”.

Үүнийг уншаад л надад сэжиг төрсөн. Жинхэнэ Долгор руу бичиж асуулаа, тэгсэн түүний хэрэглэгчийн нэрийг хулгайлсан байжээ. “Хуурамч” Долгор 34 найзтай, бүгд надтай адил нэг цагт найз болцгоосон, шинэ “найз”-ын зураг гээд байх зүйлгүй байв. Хоорондоо захидал бичиж байхад зөв бичгийн дүрмийн хэд хэдэн алдаа хийж байсан зэргийг нь анзаарч эхэлсэн. Яг л гэмт этгээд гэсэн бодол бат суусан”.

Энэ бол хэдэн мянган жишээний ердөө ганц нь юм.

Гэмт этгээдүүдээс өөрийгөө хамгаалахын тулд дараах зөвлөгөөг баримтлана уу:

1. Найз болох хүсэлтийг байнга нягтлан шалгаж байгаарай. Шинэ танилуудын мэдээллийг анхааралтай үзэж танилц. Шинэ хэрэглэгч нь урьд өмнө байсан хэрэглэгчийн нэрийг дахин ашигласан эсэхийг баталгаажуулж мэдээрэй.

2. Таны найз нарын хэрэглэгчийн нэрийг ашиглаж болно. Тийм учраас, бүх зүйлээ бүү дэлгэж тавиарай.

3. Бичилтийн өнгө аяс, дүрмийн алдаа зэргийг сайтар ажигла – гэмт этгээдүүд алдаа маш их гаргадаг.

4. Найз нарынхаа постыг ажиглаж байгаарай. Хэрвээ найз тань учир утгагүй пост нийтлээд эхэлбэл өөр аргаар түүнд мэдэгдсэн нь дээр. Магадгүй найз тань Facebook-ээр тэр болгон ороод байдаггүй бол өөрийгөө гэмт хэргийн золиос болж байгаагаа гадарлаа ч үгүй яваа байж болно.

10
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/12/04 at 22:10

    Ss pls

  2. Batbaatar Baagii

    Batbaatar Baagii

    2016/12/04 at 22:11

    Ганбаатар Ариунзаяа

  3. Монгол залуу

    2016/12/05 at 14:29

    Mulguu amitad l iim orovdeltai argaar ingej zaliluulah baih mulguu ym chin tegej baihdaa ch taarna biz.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *