
Фотошопчид – нийтэд алдартай программыг гаргууд ашиглаж сурсан “xорлон”-той хүмүүс. Тэд тyлааны мастерууд кун-фугийн урлаг эзэмшсэн юм шиг л аашилна. Энэ их хүчийг ашиглан хүмүүсийн төлөө сайн сайхан зүйл хийж болохоор, жишээ нь хүмүүсийг үзэсгэлэнтэй хун болгон хувиргах ч юм уу. Эсвэл бас Жеймс Фридман шиг ч ашиглаж болох юм.
Энэ залуу гэрэл зургаа засуулахаар хүссэн үйлчлүүлэгчдийнхээ захиалгад стандарт бусаар ханддаг. Үйлчлүүлэгчийн хүсэл хоёрдмол утга санаа агуулсан л бол Жеймс гэрэл зургийг хөгжилтэй бүтээл болгон хувиргана. Хэрвээ та стандарт бус зүйл хүсэж байгаа бол цаг алдалгүй Жеймст гэрэл зургаа илгээ. Тэр таныг өчүүхэн ч өрөвдөж хайрлахгүй гэдгийг харин мартаж болохгүй шүү.
Тайландад авхуулсан энэ гэрэл зураг надад их таалагдаад байгаа юм. Даанч ард зогсох тэр эр гэрэл зураг гутаагаад. Түүнийг хасч болох уу?

Жеймс Фридман – Британийн график дизайнер. Сүүлийн хэдэн жилийн турш авьяас чадалтай бас “хорлон”-той фотошопчны тухай шуугиан сошиал сүлжээгээр намжихгүй л байна. Түүний дагагчид шинэ бүтээлийг нь тэсэн ядан хүлээх ажээ.
Найз залуу маань надтай цуг байгаадаа хязгааргүй баяртай харагдахаар өөрчилж чадах уу?

Тэр одоо хязгааргүй хол баяртай болсон.
Жеймс, хуримын гэрэл зураг дээр гарсан тэр хоолойг авч болох уу? Муухай харагдаад байх юм

Сантехникч залуу хоолойг аваад өгнө өө.
Энэ гэрэл зургийг илүү сонирхолтой болгоод өөрчлөөд өгч болох уу?

Жеймс, сайн уу? Найз бүсгүйтэйгээ авхуулсан энэ гэрэл зураг надад их таалагддаг, гэхдээ самрыг арилгаж өгч болох уу?

Бололгүй яахав, хурдан эдгээрэй.
Сүйт залуугийн минь нүүрэн дээр байгаа үсийг арилгаад өгөөч, гэхдээ намайг халзан болгочихов оо.

Миний өмнө байгаа стаканыг арилгаад өгвөл би их баярлана шүү

Хүүе Жеймс, наана байгаа логог арилгаад өгөөч?

Гэрэл зураг дээр байгаа дунд хурууг аваад өгөөч?

Фридманы бүтээлүүдийг олон сэтгүүлүүд дээр гаргасан байдаг. Жишээ нь, «Cosmopolitan», «The Daily Telegraph», «MTV», «Huffington Post», «Metro», «BuzzFeed», «Mashable».
Өөр гоё газар байгаа юм шиг зургийг өөрчилж чадах уу? Миний ард харагдах нуур л лав биш шүү

Жеймс, сайн уу? Бар над руу дaйрч байгаа юм шиг харагдуулж болох уу?

Энэ бүсгүй тусалж чадах байх.
Би энэ гэрэл зураг дээр хэтэрхий хол харагдаад байгаа юм. Намайг ойртуулаад өгөөрэй

Сайн уу, Жеймс. Би гар бyyгаар анх удаа бyyдаж үзэж байгаа юм. Намайг ямар нэгэн агент болгоод өөрчлөөд өгөөрэй

Найз залуу маань намайг хэтэрхий тарган байна гэсэн. Намайг арай туранхай болгож чадах уу?

Гадаад төрхөө хэн нэгний сэтгэлд нийцүүлэх гэж өөрийнхөө үнэлэмж, бардамналаа бүү унагаа. Бусад хүмүүсийн хүслийг биелүүлэхээр эцэс төгсгөлгүй тэмцэлд явсаар та өөрийгөө гээнэ. Өөрийн бие махбодод эрүүл саруул, аз жаргалтай явдаг бол бусдын нөлөөнд бүү авт.
Гэрэл зургаа фотошопоор янзлах гэсэн боловч бүтэлгүйтсэн хүмүүсийн гэрэл зургуудыг та эндээс сонирхож болно.







