Жонни Деппийн тоглосон киноны дүрүүдийг илүү сайн ойлгоход туслах 12 нууцлаг баримт

1

Бүх л төрлийн кинонд олон зан араншин бүхий хүмүүсийн дүрийг чадварлаг бүтээдэг гэдгээрээ алдартай жүжигчин Жонни Депп кино урлагт хөл тавиад даруй 35 жил өнгөрчээ. Тэгвэл манай сайт уншигч танд түүний тоглосон дүрүүдийг илүү сайн ойлгоход туслах 12 баримтыг хүргэж байна.

1. Зураг авалтын үеэр дуу зохиож дуулсан нь.

© Pirates of the Caribbean: Dead Man’s Chest / Walt Disney Pictures and co-producers © Pirates of the Caribbean: Dead Man’s Chest / Walt Disney Pictures and co-producers

“Pirates of the Caribbean: Death Man’s Chest” кинонд Ахмад Jack Sparrow Davy Jones-ыг “Загасан царайт” гэж дуудаад “Надад савтай шороо байна” гэх дууг дуулдаг. Тэгвэл тэрхүү дууг жүжигчин эр зураг авалтын үеэр өөрөө зохиож дуулсан бөгөөд үүнийг ч түүний дэргэд байсан Orlando Bloom болон Keira Knightley гайхсан царай илтгэх ажээ.

 

2. Тэрээр 30 жилийн турш ганц л мэргэжилтний хувцаслалтаар зураг авалтад орж байгаа.

© Sleepy Hollow / Paramount Pictures and co-producers, © Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street / DreamWorks Pictures and co-producers, © Fantastic Beasts: The Crimes of Grindelwald / Warner Bros. and co-producers

Хувцас загвар зохион бүтээгч Colleen Atwood түүний зөвлөхөөр өнгөрсөн 30 жилийн турш тасралтгүй ажиллаж байна. Түүний “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald”, “Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street”, “Sleepy Hollow” зэрэг кинонуудаас ижил төрлийн гайхалтай хувцаслалт илт ажиглагддаг.

 

3. Кинонд унаж дүр бүтээсэн адууг өөрийн болгож байсан.

© Sleepy Hollow / Paramount Pictures and co-producers

Goldeneye нэртэй “Sleepy Hollow” киноны зураг авалтад ашигласан өрөөсөн нүдтэй адууг тэрээр үрчлэн авч тэжээж байжээ.

 

4. Нүдний шилний үүрэг гүйцэтгэх линз.

© Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl / Walt Disney Pictures and co-producers, © Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl / Walt Disney Pictures and co-producers

“Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” киноны зураг авалтын үеэр Жонни Депп нарны хурц туяанд нүдээ анихгүйн тулд нарны шилний үүрэг гүйцэтгэх линз зүүж байжээ.

 

5. Jack Sparrow-ын малгайг резинээр хийсэн.

© Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl / Walt Disney Pictures and co-producers

“Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” анги дээр ахмад Jack малгайгаа хэд хэдэн удаа хаядаг. Тэгвэл тус ангид түүний малгайг усан дээр хөвөхөд илүү хялбар болгох үүднээс резинээр урлаж байсан аж.

 

6. Ахмад Barbossа-ын нэрийг зохиосон нь.

© Pirates of the Caribbean: At World’s End / Walt Disney Pictures and co-producers

“Pirates of the Caribbean: At World’s End” кинонд тэрээр Ахмад Barbossа-ын нэрийг Hector гэдэг хэмээн өгүүлдэг. Тэгвэл кино зохиолд түүний нэрийг ийн нэрлэсэн удаа огт байгаагүй бөгөөл түүний хэлсэн энэ үгнээс болж түүний нэрийг Hector гэж нэрлэхээс өөр сонголтгүй болж байсан гэдэг.

 

7. “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны зохиолыг ч уншилгүй дүр бүтээх саналыг хүлээн авсан.

© Fantastic Beasts: The Crimes of Grindelwald / Warner Bros. and co-producers

Харри Поттер цувралын үнэнч шүтэн бишрэгч хэмээн өөрийгөө тодорхойлж байсан жүжигчин Жонни Депп “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны зохиолыг ч уншилгүй тоглох саналыг хүлээн авч, гарын үсэг зурж байжээ.

 

8. Кинонд тоглохын тулд олон хэлээр ярьж өөрийгөө сорих.

© The Lone Ranger / Walt Disney Pictures and co-producers

Команш үндэсний коллежийн хэл шинжээч Тодд МакДаниелс алдарт жүжигчин Жонни Деппийг “The Lone Ranger” кинонд тоглох үедээ өдгөө ердөө 23-30 орчим хүн л ярьдаг команш хэлээр үгсээ тун зөв дуудаж байсан гэдгийг онцлон өгүүлж байжээ.

 

9. Тэрээр өөрийн бүтээж буй дүрээ бүрэн дүүрэн гаргахыг зорьдог.

© Alice in Wonderland / Walt Disney Pictures and co-producers

“Alice in Wonderland” кинонд тоглохын өмнө тэрээр найруулагч Tim Burton-той уулзаж өөрийн тоглох гэж буй Галзуу Малгайчны дүрийг хэрхэн өмнө бүтээгдэж байсан дүрүүдээс онцлогтой болгох талаар ярилцаж байсан аж. Түүнчлэн тэд тухайн үед хамтдаа гар зураг гаргаж хэрхэн жүжиглэх талаар санал бодлоо солилцжээ.

 

10. Тэрээр John Dillinger-ийн дүртэй онцгой холбоотой.

© Public Enemies / Universal Pictures and co-producers

Жонни Депп “Public Enemies” кинонд бүтээсэн John Dillinger-ийн дүртэй өөрийгөө харьцуулах туйлын дуртай. Тэрээр өөрийн энгийн боловч нэр хүндтэй байдал, тууштай зан араншин нь түүнтэй ижил хэмээн тодорхойлж байжээ. Түүнчлэн түүний хойд эцэг John Dillinger-ийн өөрийн хүмүүсээ оргоxод тусладаг шоpонд xоригдож байсан, John Dillinger-ийн амьдардаг Өмнөд Индиана алдарт жүжигчний төрсөн хотоос ердөө 120 орчим километр зайд оршдог гэх мэт ижил төстэй зүйлс олон байдаг ажээ.

 

11. Шүд.

© Mortdecai / MWM Studios and co-producers, © Where Were You When the Lights Went Out? / Metro-Goldwyn-Mayer (MGM)

“Mortdecai” кинонд түүнтэй хамтран тоглосон жүжигчин Paul Bettany тус кинонд Жонни Депп Британийн жүжигчин Терри Томасын дурсгалд зориулж шүдэндээ зайтай мэт засал хийлгэж байжээ. Терри Томас нь үүдэн шүдэндээ том заагтай байсан бөгөөд инээх үедээ тун ч хөгжилтэй харагддаг байсан аж.

 

12. Хөдөлдөг мэнгэ.

© Yoga Hosers / XYZ Films and co-producers, © Yoga Hosers / XYZ Films and co-producers

2016 онд үзэгчдийн хүртээл болсон “Yoga Hosers” кинонд Жонни Деппийн бүтээсэн Guy Lapointe-ын дүрийн нүүрэн дээрх мэнгэнүүдийн байршил киноны туршид байршлаа өөрчилж харагддаг ажээ.

14
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/08/10 at 15:08

    Uneheer shaahgu bna gomo temka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *