Кино урлагийн салбарт шинэ салхи оруулж, тоглоомын дүрмийг эргэлт буцалтгүй өөрчилж чадсан 7 кино

0

Арван жил тутамд, заримдаа түүнээс ч богино хугацаанд кино салбарын тоглоомын дүрмийг эрс өөрчлөх уран бүтээл дэлгэцнээ гардаг. Эдгээр бүтээлүүд нь шинэ стандарт тогтоож, олон жилийн турш тогтсон зураг авалтын уламжлалыг өөрчлөх ажээ.

Кино салбарт эрс өөрчлөлт авчирсан өнгөрсөн зууны хоёрдугаар хагас болон энэ зууны кино бүтээлүүдийг уг нийтлэлээрээ хүргэж байна.

The Godfather (1972)

hi-fi.ru

1972 онд Фрэнсис Форд Коппола болон продюсер Альберт Рудди нар итгэмээргүй зүйл хийж чаджээ – Марио Пьюзогийн алдартай романыг эх бүтээлээс нь давсан дэлгэцийн бүтээл болгон туурвисан төдийгүй гaнгстеруудын тухай киног яаж хийхийг олон нийтэд харуулж чадсан юм. Авьяаслаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй (кинонд Марлон Брандо, Аль Пачино, Жеймс Каан, Роберт Дювалл зэрэг алдартай жүжигчид тоглосон) гурван цагийн кино одоо болтол “цагийг эзэлсэн” шилдэг кино жагсаалтын тэргүүн эгнээнд бичигддэг – ингэхээс ч өөр аргагүй. Бидний өмнө – дэлхий ертөнцийг үйл явдлаараа амилуулсан жинхэнэ ид шид байна. Сонирхуулж хэлэхэд, “The Offer” цуврал киногоор “The Godfather” киноны зураг авалтын хүндхэн замыг өгүүлжээ. Цаг гарган шинэ бүтээлийг үзэхэд ер буруудахгүй гэж зөвлөе.

 

Star Wars (1977)

hi-fi.ru

1977 онд Жорж Лукасын бүтээл түүхэнд үсрэлт хийнэ гэж хэн бодох вэ дээ? Лукас атаархагчдын атаархлыг төрүүлэхээр жинхэнэ уран зөгнөлт кино бүтээл туурвиж киноны түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Марк Хэмилл, Харрисон Форд болон Кэрри Фишер нар биднийг өөр Ертөнцөд хүргэж өгнө – үзээд шууд л үнэмшмээр. Тухай үеийн эффектүүд нь орчин үеийн компьютер графикийг ч давж гарсаар л байна.

 

Terminator 2: Judgment Day (1991)

hi-fi.ru

1992 онд Жеймс Камерон үзэгч бидний адреналиныг таазанд тултал нь ялгаруулчих шиг болсон – гялалзаж гялтганасан бүтээл болох “Terminator 2: Judgment Day” кино нь (кинонд Арнольд Шварценеггер, Линда Хэмилтон, Эдвард Ферлонг болон Роберт Патрик нар тоглосон) бодитоор болж байгаа мэт тyлааныг харуулна. Киноны сурах бичигт нэр хүндтэйгээр бичигдэх бүтээл. Үүнээс гадна уг бүтээл нь компьютерын тусгай эффектийн стандартыг тогтоосон бөгөөд уг стандартыг өнөөдөр ч өргөн ашиглаж байгаа юм.

 

The Matrix (1999)

hi-fi.ru

“The Matrix”-ийн ах дүү Вачовски нар өнгөрсөн зуунд байж боломгүй зүйлийг хийж чаджээ: агаарт тогтох тэр хэсэг бол үнэхээр аугаа байлаа. Кино салбарын хаалгыг шинэ эрин зуунд нээж өгсөн юм. Киану Ривз, Лоренс Фишбёрн болон Кэрри-Энн Мосс нарын бүтээсэн дүрүүдэд тохиолдох үйл явдал үнэхээр бодит мэт. Уг киног үзсэний дараа яагаад ч юм бодит байдалдаа эргэлзэх шиг болдгоо нуух юун.

 

The Lord of the Rings: The Fellowship of the Ring (2001)

hi-fi.ru

Бас нэгэн өөр ертөнц – алдартай романыг дэлгэцийн тэс өөр бүтээл болгон амилуулсан Питер Жексоны бүтээл. Элайжа Вуд, Иэн Маккеллен,  Вигго Мортенсен зэрэг жүжигчид уран зөгнөлийн хурц дүрүүдийг гайхалтай гаргаж чаджээ. “Үлгэрээр зочлох” гэдэг ойлголт энэ киноноос хойш бий болсон юм.

 

Avatar (2009)

hi-fi.ru

Жеймс Кэмероны нэрийг зөвхөн “Terminator”-той холбож хэлэхээ болих цаг болсон гэсэн шиг 2009 онд тэрээр өөрийн шинэ бүтээлээр кино салбарт бас нэгэн үсрэлт хийжээ. Энэ бол “Avatar” кино – 3D, бидний төсөөлж байгаагүй түүхийг өгүүлнэ. Орлогоороо сүүлийн хэдэн жилд байгаагүй амжилт гаргасан бүтээл болжээ.

 

Avengers: Endgame (2019)

hi-fi.ru

Орлогоороо “Avatar”-тай эн зэрэгцэж чадах цорын ганц кино юм. Энтони болон Жо Руссо нарын “Endgame” анги өмнө нь олон удирдлагатай байсан бөгөөд бүгд өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхтэй болжээ. Орчин үеийн киноны сүлд дуу гэхээр энэ бүтээл цус оргилуулна – үйл явдлын нарийн уялдаа холбоо, Бага Роберт Дауни, Крис Эванс, Крис Хемсворт болон Скарлетт Йоханссон зэрэг алдартай жүжигчдийн тоглолт нь киног блокбастерийн титэм зүүхэд нөлөөлжээ.

Дээрх жагсаалтаас уншигч таны хамгийн дуртай кино аль нь вэ?

16
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Budsuren Tumen-ulzii

    Budsuren Tumen-ulzii

    2022/08/09 at 20:54

    Alien, 8th passanger of Nostromo, Gladiator, орхигджээ. Энэхүү жагсаалт гол төлөв аварга студи продакшны бүтээлүүдийг дурьджээ. Орлогоороо, тоглосон жүжигчдээрээ тэргүүлсэн “мега төслүүд” юм даа.

  2. .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *