Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл

0

Бидний олонх нь биеийн жингээ шалгахаар жин дээр зогсох үедээ бодисын солилцоонд маань ямар нэгэн асуудал байгааг анзаарч, түүн рүү хамаг буруугаа чихдэг. Тэгвэл бодисын солилцоо гэж юу болох, түүнд ямар хүчин зүйлүүд нөлөөлснөөр бид өөрсдийн биеийн жинд сэтгэл дундуур байхад хүрдэг юм бол? Биеийнхээ бодисын солилцоог хэвийн, сайн байлгахын тулд юу анхаарах ёстой юм бол? Энэ бүх асуултын хариуг нийтлэлийн маань дэлгэрэнгүйгээс уншаарай.

Бодисын солилцоо буюу метаболизм нь организм амьд байгаагийн илрэл юм. Хоол тэжээл нь бодисын солилцоо хэвийн байдлаар явагдах материаллаг үндэс нь болдог. Бодисын солилцооны үр дүнд эс эд нөхөгдөн төлжиж, бие махбод өсөн хөгжиж, амьдралыг хөдөлгөгч хүчин болох илч (энерги) ялгаран гарч байгаа юм. [tweetable]Хүний хоол тэжээлээр дамжуулан олж авсан илүүдэл энерги нь өөх тарга болон тогтдог[/tweetable]. Дашрамд дурдахад Австралийн Дикен их сургуулийн хоол тэжээлийн профессор Tim Crowe хэлэхдээ “Метаболизмыг идэвхжүүлж, өөх тосыг шатаана гэгдсэн маш олон шахмал эм, нэмэлт бүтээгдэхүүнүүд нь хэлж байгаа шигээ үр дүн үзүүлдэг гэдэг нь батлагдаагүй.” гэж хэлсэн байна. Мөн түүний хэлснээр хэрвээ эдгээр бүтээгдэхүүнүүд нь ийм үр дүн үзүүлэх юм бол үүнтэйгээ хамт зүрхний цохилтыг нэмэгдүүлэх гэх мэт урьдчилан тооцоологдоогүй нөлөөг ч үзүүлж магадгүй гэнэ.

1. Булчингийн жин – Энэ нь бидний бие дэх булчинлаг эд эсийн хэмжээ юм. Булчин нь өөх тосноос илүүтэй энерги шаарддаг. [tweetable]Булчингийн жин хэр их байна тэр хэмжээгээр илүү их энерги хэрэгтэй болдог[/tweetable].

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 1

2. Нас – [tweetable]Нас ахих тусам бодисын солилцооны явц удааширдаг[/tweetable]. Энэ нь зарим талаар булчинлаг эд эс багасдагтай мөн дааврын болон мэдрэлийн системийн өөрчлөлтүүдтэй холбоотой. Харин нялх хүүхэд, жаахан хүүхдүүд өсөх тусмаа бодисын солилцоо нь эрчимжиж байдаг.

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 2

3. Биеийн хэмжээ – [tweetable]Том биетэй хүмүүсийн дотор эрхтэн том байдаг[/tweetable] ба энэхүү том эрхтнүүдийг ажиллуулахын тулд бодисын солилцооны үйл ажиллагаа илүү эрчимтэй байх шаардлагатай болдог. [tweetable]Өндөр хүмүүсийн арьсны гадарга илүү том байдаг[/tweetable] учир бие температураа тогтмол барихын тулд илүү ажиллах ёстой байдаг байна.

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 3

4. Хүйс – Эрчүүд эмэгтэйчүүдээс ерөнхийдөө том биетэй байдаг ба тэдний бодисын солилцоо илүү хурдан байдаг.

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 4

5. Удамшил – [tweetable]Бидний бодисын солилцоо хурдан эсвэл удаан байхад удамшил нөлөөлдөг[/tweetable]. Зарим удамшлын өвчин метаболизмд нөлөөлдөг.

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 5

6. Биеийн идэвхтэй байдал – [tweetable]Тогтмол дасгал сургууль нь булчингийн жинг нэмэгдүүлдэг[/tweetable] ба амарч байх үед ч бодисын солилцоо сайн явагдахад тусалдаг.

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 6

7. Дааврын хүчин зүйлс – [tweetable]Дааврын тэнцвэргүй байдал нь тодорхой нөхцлүүдэд нөлөөлснөөр метаболизмд нөлөөлдөг[/tweetable].

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 11

 

8. Хүрээлэн буй орчны хүчин зүйлс – Хэт хүйтэн эсвэл хэт халуун цаг агаарт хүний бие температураа тогтмол барихын тулд илүү их ажилласнаар бодисын солилцооны хурд нэмэгддэг.

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 8

9. Архи, тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэл – Кофейн болон никотин нь бодисын солилцооны хурдыг нэмэгдүүлдэг бол депрессийн эсрэг эм, [tweetable]тамирчдын булчинг хөгжүүлж томруулахад хэрэглэдэг анаболик стеройд зэрэг нь юу идсэнээс үл хамааран жин нэмдэг[/tweetable].

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 9

10. Хоол хүнс – Жишээ нь хэрвээ та бамбай булчирхайн үйл ажиллагаанд шаардлагатай иодыг хоол хүнсээрээ дамжуулан авч чадахгүй бол энэ таны бодисын солилцоо сулрахад хүргэдэг.

Бидний бодисын солилцоонд нөлөөлдөг 10 хүчин зүйл 10

4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *