
Itoni Mama гэх нэртэй япон ээж гурван охиноо сайн хооллохын тулд юу ч хийхэд бэлэн ажээ. Тэр эхлээд өглөөний хоол болон сургуулийн өдрийн хоолыг нь хүүхэлдэйн киноны дүр эсвэл ан амьтны дүрс оруулан чимэглэж эхэлсэн бөгөөд эцэстээ өндөр амжилтад хүрэхүйц урлагийн бүтээл болтлоо хөгжжээ.
Etoni Mama зөвхөн амттай хоол хийгээд зогсохгүй мөн гоё харагдуулахыг хичээж жинхэнэ урлагийн бүтээл туурвидаг. Заримдаа идэхэд ч хайран санагдмаар хоол байхыг яана гээч… Энэ бүсгүйн хийж байгаа зүйлийг Японд kyaraben гэнэ. Хоолоо хийж гоёмсгоор таваглахад бүсгүй нэг цаг орчим хугацааг зарцуулдаг ажээ.
Энэ хобби нь одоо амьдралынх нь нэг хэсэг болсон. Etoni Mama Instagram-д 180,000 дагагчтай бөгөөд өөрийнхөө туршлага, мэдлэгээ хуваалцаж ном эрхлэн гаргажээ. Хүүхэд нь хоолонд дургүй эцэг эхчүүдийн хувьд жинхэнэ аврал юм уу даа.
1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

20.

21.

22.

23.

24.

25.

26.

27.

28.

29.

30.








