Энэ хонийг нядaлгаанд явуулах гэж байжээ, гэтэл үлгэр домогт гардаг “ганц эвэрт” шиг харагдуулдаг түүний өвөрмөц эвэр амь насыг нь аварчээ!

4

Амьдрал дээр ганц эвэрт гэж байдаггүй гэдгийг хүн болгон л мэднэ, хүүхдийн үлгэрт л гардаг гэцгээх биз. Харин ч ёстой үгүй шүү! Ямартай ч нэг байдаг юм. Гэхдээ тэр таны төсөөлж байгаа шиг морь биш л дээ, жирийн л нэг хонь. Түүнийг Жоу гэнэ, тэр Австралид амьдардаг (тэнд чинь төрөл бүрийн заваан, аймшигтай амьтад байдаг, тэгэхээр яагаад өрөөсөн эвэрт байж болохгүй гэж). Жоу одоо төрсөн хотдоо од болсон, уг нь бол шорлогны маханд явчих гэж байсан шүү дээ. Хэрвээ Майкл Фостер гэх залуу байгаагүй бол ч…

Австралид үнэхээр ганц эвэрт амьдардаг. Гэхдээ хонь…

Майкл Фостер 6 жилийн турш мал үржүүлгийн агентаар ажиллаж байна. Энэ хугацаанд олж харсан түүний цорын ганц гайхамшиг гэж тэр тодорхойлжээ.

 

Эзэд нь түүнийг нядaлгаанд явуулах гэж байлаа, харин агент түүний амийг хоёр авдар шар aйргаар сольж авчээ

 

Тэр хониндоо Жоу гэж нэр өгч, тэгээд өөрийн мэдлийн сүрэг хонинд нийлүүлсэн байна.

 

Жоу уг нь 2 эвэртэй, даанч нэг нь гүйцэд ургаагүй тэгээд л өрөөсөн эвэртэй болжээ

 

Майкл Фостер хайртай хониныхоо ирээдүйг сайхнаар төсөөлдөг

 

Хэрвээ түүний гэрэл зургийг фотошоп гэж хардаад байгаа бол бичлэгийг үзээрэй

Sheep Unicorn

Australia is known for having all types of weird and wonderful animals but this latest discovery may just take the cake. A unicorn sheep has been uncovered in Burra and it is already drawing plenty of attention. Story: 7news.link/akJZnG#Burra #7NEWS

Posted by 7NEWS Adelaide on Sunday, April 14, 2019

Жоугийн эзэн хонио төрөл бүрийн үзэсгэлэн, тэмцээнд оролцуулах бодолтой байгаа, магадгүй түүнийг Холливудын жүжигчин болохыг ч үгүйсгэхгүй гэжээ. Ямар ч гэсэн хүүхдүүд ганц эвэрт амьтныг хараад чин сэтгэлээсээ баярлах нь дамжиггүй.

34
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ц. Цэцгээ

    Ц. Цэцгээ

    2019/04/21 at 17:07

    Гений мутац

  2. Tseveen Gongor

    Tseveen Gongor

    2019/04/21 at 17:59

    Эвгүй харагддаг юм бна

  3. Tsetseg Tsetsgee

    Tsetseg Tsetsgee

    2019/04/21 at 19:38

    cnotgor

  4. Khurelbat Danzan

    Khurelbat Danzan

    2019/04/21 at 19:55

    Маш сонин юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *