Хоёр өөр ертөнцийн аймшигтай гэмээр эрс тэс ялгааг сэтгэл шимширтэл илэрхийлсэн гэрэл зургууд

0

Туркийн гэрэл зурагчин Угур Галленкуш дэлхий ертөнцөд тулгарч буй чухал асуудлыг хөндөхийг зорьдог: нийгмийн тэгш бус байдал, дaйн дажин зэргийн дүр зургийг өөр бусадтай нь харьцуулан тавьжээ. Бидний дэлхий ертөнц хоёр талтай бөгөөд ойлгоход даанч төвөгтэй. Дэлхийн нэг өнцөгт баяр наадам болж байхад, нөгөө өнцөгт нь – дaйн, өлcгөлөнгөөс улбаатай айдас, аймшиг байх ажээ. Энэ л асуудлыг гэрэл зурагчин уран бүтээлээрээ хөнддөг.

Тэрээр уран бүтээлээ туурвихын тулд дэлхий дахинаар аялаад байдаггүй. Тэр хүн болгонд нээлттэй эх сурвалжийг л ашигладаг – мэдээ. Эдгээр гэрэл зургууд – гэрэл зургийн сурвалжлагаас авсан. Нэг дээр нь баян чинээлэг эсвэл дутагдах гачигдах зүйлгүй амьдрал, нөгөө дээр нь манай дэлхий дээр болж байгаа шаналал, зовлон харагдана. Түүний бүтээл бүхэлдээ нийгмийн асуудлыг хөнддөг, мөн байгаль орчны бохирдлын асуудлыг ч олны анхааралд хандуулахыг зорьжээ.

Тэрээр бүтээлээ чадварлаг сонгосон гэрэл зургуудаас бүрдүүлнэ: зориудаар ингээд эвлүүлээрэй гэсэн юм шиг л

instagram.com

 

Эдгээр гэрэл зургууд бүгд бодит, бидний эргэн тойронд ийм аймшигтай амьдрал байгааг харуулна

instagram.com

 

Галленкуш гэрэл зургийн сурвалжилгын материалыг л эвлүүлж манай дэлхийд тулгарч байгаа асуудлыг ил гаргаж ирдэг юм

instagram.com

 

Эдгээр гэрэл зургууд нь үндсэндээ байгалийн бохирдол болон нийгэм-эдийн засгийн асуудлуудыг хөнджээ

instagram.com

 

Хүн болгон шинэ мэдээлэлд бодит үнэлгээг хийж ойлгож чадахгүй, харин эрс тэс гэрэл зураг ямар нэгэн тайлбаргүйгээр ойлгуулж чадна гэж Угур үздэг байна

instagram.com

 

Түүний эвлүүлгүүд – тэс өөр амьдралаар амьдарч байгаа хүмүүс бий гэдгийг бидэнд сануулна

instagram.com

 

Эдгээр гэрэл зургуудын ялгаа нь гайхалтай байхын зэрэгцээ зүрх шимшрүүлмээр

instagram.com

 

Гэрэл зургийн нэг талд гачигдаж дутагдах зүйлгүй амьдрал, нөгөө гэрэл зураг дээр зүгээр л амьд үлдэхийн төлөөх тэмцэл харагдана

instagram.com

 

Бүтээл болгон дэлхий дахины өнөөгийн байдлыг ухааруулах хэнгэрэг цоxиж байгаа мэт

instagram.com

 

Гэрэл зурагчин залуугийн үзэж байгаагаар бол  аливаа нэг урлаг бодит байдлыг үггүйгээр ойлгуулж чаддаг ажээ

instagram.com

 

Хүн иймэрхүү харьцуулалтыг өөрийн нүдээр харахаас нааш бодит байдлыг ухаарч ойлгож чадахгүй

instagram.com

 

Хэрвээ түүний бэлдсэн гэрэл зургууд танд хүнд тусаж байвал уран бүтээлч зорилгодоо хүрч чаджээ

instagram.com

 

Тэр ойр дотнын хүмүүсээ хайрлаж халамжлахыг уриалж байна, тэр шударга бус явдалтай тэмцэxийг уриалж байна

instagram.com

 

Мөн бидний өрөвдөх сэтгэлийг сэдрээж өгөхийг зорьжээ. Шударга бус байдал яг бидний хамар доор байна шүү дээ

instagram.com

 

Бидний дэлхий олон талтай, зарим нь даанч гунигтай дүр зураг харагдана

instagram.com

 

Дэлхийн нэг хэсэг нь баян чинээлэг амьдарч байхад, нөгөө нэг хэсэг нь xүчирхийлэл, cүйрэл дунд амь тэмцэнэ

instagram.com
instagram.com
instagram.com
instagram.com
instagram.com
instagram.com
instagram.com

Уншигч танд түүний зургууд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

17
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayantogtokh Lkhagvaa

    Bayantogtokh Lkhagvaa

    2022/02/28 at 19:11

    Jamy

  2. Bayantogtokh Lkhagvaa

    Bayantogtokh Lkhagvaa

    2022/02/28 at 19:12

    Yankmaa jamiyanduren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *