
Орон зайг зөв зохион байгуулж чадсан үед тав тух, эмх цэгц нэг дор бий болдог. Гэр орон ийм байхад байнга цэвэрлээд байх шаардлага ч гарахгүй. Энэ арга нь хувийн байшинтай эсвэл жижигхэн байранд амьдардаг хүмүүст, мөн гаражид илүү тохиромжтой юм. Багахан хичээл зүтгэл гаргаад л замбараа нь олдохгүй эд хогшлыг эмх цэгцэнд оруулж болохоор. Яарч сандарсан үед бүх зүйл нүдэн дээр ил шууд авах боломжтой. Хүмүүс ажлын ширээ, тоглоомын өрөө, тэр ч бүү хэл хөргөгчдөө хүртэл эмх цэгцийг бий болгох ажээ.
Цэвэрлэгээ, орон зайн зохион байгуулалтын жишээнүүдээс танд танилцуулахаар бэлдлээ. Та эдгээрээс өөрт таалагдсаныг зоригтой ашиглаж болно. Эмх цэгц хэнд ч илүүдэхгүй шүү дээ.
Нямбайлан эвхэж өрсөн алчуурнууд – нүд хүртэл баясах юм даа

Тоглоомын өрөөний зохион байгуулалт. Бүгд өөр өөрийн байрандаа

Өнгөөр ялгаж өрсөн номууд, үнэхээр гайхалтай харагдаж байгаа биз?

Ид шидтэн л ингэж өрсөн байх гэмээр.
Ийм эмх цэгц байхад юу ч, хаанаас ч алга болохгүй

Зул сарын баярын гэрлэн чимэглэлийг эмх цэгцтэй эвхэж хураах сав

Иймэрхүү байдлаар хүүхдүүдийн хувцсыг хадгалж болно

Би цаасан алчуураа ингэж хадгалдаг

Тасалгаатай хоолны сав – ойр зуурын зугаалганд авч явахад их тохиромжтой. Сайхан санаа

Энэ хөргөгчийг хараад л зогсоод баймаар, яг л урлагийн бүтээл шиг

Өнөөдөр угаалтуурын доод талын орон зайг янзаллаа. Илүү үзэмжтэй байлгах үүднээс хиймэл цэцэг тавьсан байгаа шүү

Эмх замбараагүй байдлаа нэг юм цэгцэлж чадлаа. 6 цаг зарцуулсан шүү

Бээлийг ингэж хадгалж болно

Зарим нэг хүмүүс энэ аргаар амны хаалт, чихэвч, нохойны хүзүүвч зэргээ хадгалдаг.
Пүүзнийхээ цуглуулгад үнэхээр хайртай байх үед

Эмх цэгцийг бүрдүүлэхэд 6 цаг зарцууллаа

Үүнд ийм их цаг зарцуулж чадаж байгаа хүмүүс үнэхээр тэвчээртэй юм. Гэхдээ нөр их хөдөлмөрийн үр дүн нүдэн дээр ил харагдана.
Уран бүтээл туурвидаг өрөөгөө нэг юм цэгцэлж дуусгалаа

Хоолны сав, хайруулын таваг ашиглахад дахиж хэзээ ч эмх замбараагүй байдал үүсэхгүй

Тусгай тавиурын ачаар ийм эмх цэгцийг бий болгож чадлаа.
Цэвэрлэгээ хийхээс өмнө болон дараа нь

Манай нэг хамаатных маш их олон төрлийн амтлагч, зууштай. Нөхөр бид хоёр замбараатай байлгахад нь тэдэнд бага зэрэг тусалсан.







