Оршин суугчид нь бүгд саятнуудаас бүрдсэн Хятадын хамгийн баян тансаг тосгон

0

Бидний ердийн төсөөллөөс өөр тосгон гэж байх уу? Ногооны талбай, жижигхэн байшингууд, гахай, тахиа, мал. Гэхдээ Хятадад Хуаси гэх нэг тосгон байна. Тосгоны оршин суугч болгон орчин цагийн хүний тав тухыг бүрэн хангасан том хувийн байшинд амьдардаг, үнэтэй тансаг зэрэглэлийн машин унадаг, дансандаа нүүр улайхааргүй хуримтлалтай. Тус газартай эн зэрэгцэхүйц тосгон дэлхий дээр байхгүй.

404content.com

Тосгоны ард иргэд гэнэт баяжаагүй. 20 дугаар зууны 60-аад онд тэд даруухан амьдарцгааж байлаа. Тосгоны нарийн бичгээр Жэньбао ажиллах болсон цагаас хойш амьдрал өөдөлж эхэлжээ. Тэр сайн удирдагч, өөрийн гэсэн хүсэл зорилготой нэгэн. Улс төрд хөл тавихаас өмнө фермийн ажил эрхэлдэг байжээ. Жэньбао Хуаси тосгоны амьдралын түвшнийг хараад эхлээд ихэд санаагаар унадаг байв.

poplanete.ru

1969 онд тэрээр оёдлын үйлдвэр барихаар шийдсэн нь баян тансаг амьдралын эхлэлийг тавьсан юм. Эрс өөрчлөлт, зоригтой санаачилгыг удирдлагууд дэмжсэний ачаар 1970 онд үүд хаалгаа нээсэн үйлдвэр ашиг орлогоо авчрах болжээ.

livejournal.com

Дараагийн 20 жилд уг тосгон хөдөө аж ахуйгаас үйлдвэржилтийн салбар руу шилжив. Он цаг өнгөрч Хауси тосгоны эргэн тойронд дахин найман үйлдвэр үүд хаалгаа нээж ойр орчмын 12 тосгоныг нэгтгэсэн социалист коммуныг бий болгожээ.

ytimg.com

Хуаси одоо жил болгон 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадаж байна. Баян тансаг тосгоныг үзэж харах жуулчдын хөл тасрахгүй, мөнгө олох гэсэн цагаачдын цуваа ч багасахгүй. Гэхдээ 1969 онд Жэньбао улсын төсвийг ашиглаж өндөр эрсдэл гаргасан юм. Хэрвээ түүний төлөвлөгөө бүтэлгүйтсэн бол тэр мөрөн дээрх толгойноосоо салах байсан биз ээ.

newizv.ru

Өнөөдөр Хуасид ойролцоогоор 35 мянган хүн оршин суудаг, үүнээс гадна 25 мянган хөдөлмөрийн цагаачид бий. Тосгоны гудамжнууд хоорондоо бүгд адилхан, 400-600 метр квадрат бүхий нэг л хийцтэй байшингууд, адилхан хашаатай, хамгаалалттай. Цэцэрлэгт хүрээлэн, усан оргилууруудад яст мэлхий сэлнэ. Тосгоны төв хэсэгт 328 метрийн өндөртэй тансаг зэрэглэлийг зочид буудал сүндэрлэнэ.

imgsmail.ru

Хуасигийн жилийн орлогын 20 хувийг оршин суугчдадаа нас харгалзахгүй хуваарилдаг. Энэ нь ойролцоогоор хүн болгонд 14,000 ам.доллар орчим болно. Тосгоны оршин суугч болгон “Хуаси” хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшигч. Нутгийн ард иргэд тосгондоо тэр болгон мөнгөө үрээд байдаггүй, учир нь улсаас олгох тусгай хангамжуудыг эдэлдэг ажээ:

  • Хоол хүнсний хангамж
  • 3000 юанийн нэмэлт тусламж
  • Эмнэлэг, боловсрол олгох үйлчилгээ үнэгүй
  • 100 нас хүрсэн тэтгэврийн хүмүүс болон түүний гэр бүлийн гишүүдэд олгох нэг удаагийн буцалтгүй тусламж – 1500 ам.доллар
  • Насанд хүртэл оршин суух орон байр
  • Ахмад настнуудад зориулсан санхүүгийн дэмжлэг.
ixbt.online

Энэ бүх тусламж, дэмжлэгийн ачаар гэр бүл болгон багагүй хуримтлал үүсгэж чаджээ. Хамгийн бага хуримтлалтай гэр бүл гэхэд л 400,000-аас багагүй ам.доллартай. Гэхдээ нэг “но” бий: энэ бүх хангамж, дэмжлэгийг Хуаси тосгонд амьдарч байгаа үедээ л авч чадна. Тиймээс эндээс явахыг хүсэх хүн ганц ч байхгүй. Диваажин байгаа биз дээ? Тэгж бодох хэдий ч …

bigasia.ru

Хуасигийн энэ бүх амжилт – оршин суугчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Тэд амралтгүй ажиллацгаадаг, баяр наадмын амралтын өдрүүдэд ч тэр. Ийш тийш аялж зугаалахын оронд тосгоныхоо Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнд барьсан дэлхийн дурсгалт газруудын жижигрүүлсэн хувилбарыг л харж баясна.

poplanete.ru

Бас нэг зүйл … Байгаль орчин.

Олон үйлдвэрүүдийн яндангаас гарах өтгөн утаа тосгоныг тэр чигт нь бүрхдэг. Сүүлийн жилүүдэд тосгоны удирдлагууд таван үйлдвэрийг хаахад хүрч химийн хортой бохирдлыг багасгах ажилд 50 сая ам.доллар зарцуулжээ. Тэд одоо аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр төвлөрөн ажиллаж байна. Тэд тосгоны байгаль орчныг аврахаар шийджээ.

Хуаси зогсох бодолгүй. Тосгоны удирдлагууд өөрийн гэсэн банктай болж усан тээврийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ.

16
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *