Зарим жүжигчид бараг кино болгондоо адилхан шахуу дүрд тоглож байгааг үзэгчид олж анзаарсан 15+ тохиолдол

0

Дүр гаргах бэлтгэл хийж байхдаа жүжигчид тэр болгон туршилт хийж зүрхэлдэггүй. Тэдний дунд бараг нэг л төрлийн дүр бүтээх дуртай жүжигчид цөөнгүй бөгөөд тухайн дүрийг гаргах тодорхой хэмнэлд ордог ажээ. Энэ дүрээрээ ч үзэгч олны сэтгэлд гүн шингэж үлддэг. Арга ч үгүй биз, тэд дүрээ үнэхээр гайхалтай гаргаж сурчээ.

Бид сошиал сүлжээ хэрэглэгчдийн тусламжийг энэ удаад авч ямар жүжигчид нэг л дүрийг хэд дахин удаа гаргасныг олж мэдсэн юм.

Уиллем Дефо

© Speed 2: Cruise Control / Twentieth Century Fox and co-producers, © Spider-Man / Columbia Pictures and co-producers, © Spider-Man: No Way Home / Columbia Pictures and co-producers

Дефо маш олон төрлийн дүр гаргадаг жүжигчин, тэр болгоныгоо ч чадварлаг гаргана. Харин иймэрхүү солиотой хүний дүр түүнд илүү таалагдсан бололтой. Жүжигчний нүүрний гайхалтай хувирал иймэрхүү дүрүүдийг илүү үнэмшилтэй болгож өгдөг ажээ.

  • Ямар киноноос харж болох вэ: “Speed 2: Cruise Control”, “Spider-Man”, “Spider-Man: No Way Home”.

 

Жек Блэк

© Shallow Hal / Twentieth Century Fox and co-producers, © Year One / Columbia Pictures and co-producers, © Jumanji: The Next Level / Columbia Pictures and co-producers

Жүжигчинд өөрийнхөө дүрийг гаргах нь илүү таалагддаг байж болох юм. Түүний нүүрний хувирал нэгээс нөгөө дүрд шилжиж байгааг үзэгчид огт муулж шүүмжилдэггүй. Бүгд л Жек Блэкийг хүндлэн хайрлаж байна.

  • Ямар киноноос харж болох вэ: “Shallow Hal”, “Year One”, “Jumanji: The Next Level”.

 

Дайан Китон

© Annie Hall / Rollins-Joffe Productions and co-producers, © Something’s Gotta Give / Columbia Pictures and co-producers, © Book Club / Apartment Story and co-producers

“Дандаа л амаа хамхидаггүй чалчаа эмэгтэйн дүрд тоглодог. Энэ дүрээ Вуди Аллены (ялангуяа өөрт нь зориулж бичсэн домогт “Annie Hall” кино) бүтээлүүдэд гарамгай гаргасан. Дараа нь дүрээ өөр хэд хэдэн кинонуудад ч давтсан удаатай”.

  • Ямар киноноос харж болох вэ: “Annie Hall”, “Something’s Gotta Give”, “Book Club”.

 

Том Круз

© Top Gun / Paramount Pictures and co-producers, © Knight & Day / Twentieth Century Fox and co-producers, © Mission: Impossible – Fallout / Paramount Pictures and co-producers

“Онгоцны бүүхэгт (“Top Gun”) байна уу, уралдааны машинд (“Days of Thunder”) байна уу эсвэл тaгнуулчаас (“Mission: Impossible”) зугтааж байна уу, эсвэл ундаагаар үйлчилж (“Cocktail”) байна уу гээд энэ жагсаалт үүгээр дуусахгүй, тэр ийм л царай гаргасан байдаг юм”

  • Ямар киноноос харж болох вэ: “Top Gun”, “Knight & Day”, “Mission: Impossible – Fallout”.

 

Жорж Клуни

© From Dusk Till Dawn / Dimension Films and co-producers, © Ocean’s Eleven / Warner Bros. and co-producers, © Money Monster / TriStar Pictures and co-producers

Жүжигчин Жек Блэк шиг сэтгэгдэл төрнө: кино болгондоо нөгөө байдаг л Жорж Клуни. Гэхдээ түүний сүүлд тоглосон “The Midnight Sky” кино нь онцлог, уг бүтээлийг өөрөө мөн найруулсан: энэ кинонд өөрөө өөрийнхөө дүрийг гаргаагүй, үнэхээр сонирхолтой дүр гаргаж чаджээ.

  • Ямар киноноос харж болох вэ: “From Dusk Till Dawn”, “Ocean’s Eleven”, “Money Monste”.

 

Анна Кендрик

© Pitch Perfect / Brownstone Productions (II) and co-producers, © A Simple Favor / BRON Studios and co-producers, © Stowaway / XYZ Films and co-producers

“Жүжигчин ер нь дэггүй, хурц ухаантай, хайр татсан, амьдралыг дээрээс харах бүсгүйн дүрийг бүтээдэг. Түүний киног үзэхэд таатай мэдрэмж төрнө. Түүнийг жүжиглэдэг гэж би сүүлдээ бодохоо больсон, өөрөө өөрийнхөө дүрийг гаргаад байна л гэж ойлгосон”.

  • Ямар киноноос харж болох вэ: “Pitch Perfect”, “A Simple Favor”, “Stowaway”.

 

Николас Кейж

© 8MM / Columbia Pictures and co-producers, © National Treasure / Walt Disney Pictures and co-producers, © The Humanity Bureau / VMI Worldwide and co-producers

Кейж – чадалтай жүжигчин, тэр драмын дүрийг (“City of Angels”) гаргаж чадна, зоригтой эрийн (“Lord of War”) дүрийг гаргаж чадна, зөрүүд түүхчийн (“National Treasure”) дүрийг ч гаргана. Гэхдээ Николас сүүлийн үед дүрдээ хувирахаас зaйлсхийгээд өөрөө өөрийнхөө дүрийг гаргаад байна уу гэсэн сэтгэгдэл төрдөг болсон.

  • Ямар киноноос харж болох вэ: “8MM”, “National Treasure”, “The Humanity Bureau”.

 

Вин Дизель

© The Fast and the Furious / Universal Pictures and co-producers, © The Chronicles of Riddick / Universal Pictures and co-producers, © Bloodshot / Columbia Pictures and co-producers

“Би түүний “The Fast and the Furious” киног үзэх дуртай. Тэр кино болгон олон үг хэлдэггүй, элдэв ааш гаргадаггүй. Сэтгэл хөдлөлгүй, зоригтой залуу”.

  • Ямар киноноос харж болох вэ: “The Fast and the Furious”, “The Chronicles of Riddick”, “Bloodshot”.

 

Стивен Сигал

© Fire Down Below / Warner Bros. and co-producers, © Driven to Kill / Echo Bridge Entertainment and co-producers, © Attrition / Saradan Media and co-producers

“Би түүний үнэнч шүтэн бишрэгч нь, бүх кинонуудыг нь үзсэн. Кинонууддаа өөрөөр жүжиглэж байсныг нь үнэндээ санахгүй байна. Жүжигчний ур чадвар, бэлтгэлгүй дүр бүтээж болдгийг харуулсан төгс үлгэр жишээ. Нэгээс илүү сэтгэл хөдлөл гаргах чадваргүй”.

  • Ямар киноноос үзэж болох вэ: “Fire Down Below”, “Driven to Kill”, “Attrition”.

 

Жулия Робертс

© Pretty Woman / Touchstone Pictures and co-producers, © Eat, Pray, Love / Columbia Pictures and co-producers, © Mother’s Day / Open Road Films (II) and co-producers

“Тэр “Erin Brockovich” киног эс тооцвол олон кинонд үзэсгэлэнтэй бүсгүйн дүрийг бүтээсэн. “Pretty Woman”, “Notting Hill”, “My Best Friend’s Wedding”, “Sleeping with the Enemy” зэрэг кинонуудын үзэсгэлэнтэй бүсгүй. Ямар ч тохиолдолд надад таалагддаг. Жулия холливудын олон жүжигчдээс ялгарч чадсан. Би түүнийг шүтэн биширдэг учраас шүүмжилж байгаа юм”.

  • Ямар киноноос харж болох вэ: “Pretty Woman”, “Eat, Pray, Love”, “Mother’s Day”.

 

Мелисса Маккарти

© The Heat / Twentieth Century Fox and co-producers, © Spy / Twentieth Century Fox and co-producers, © Thunder Force / Marc Platt Productions and co-producers

Тэнэгдүү зантай, нийтэч, хөгжилтэй дүр бүтээхийг хүсдэг жүжигчин. Эргэлзээгүй, тэр бол сайн жүжигчин.

  • Ямар киноноос харж болох вэ: “The Heat”, “Spy”, “Thunder Force”.

 

Жек Николсон

© The Shining / Warner Bros. and co-producers, © The Witches of Eastwick / Warner Bros. and co-producers, © The Departed / Warner Bros. and co-producers

“Тийм ээ, тэр сайхан жүжигчин. Түүний тоглолт үнэхээр сонирхол татна. Гэхдээ Жек өөрийнхөө Жекийн хувилбарт тоглоогүй тохиолдолд шүү. Бага зэрэг гажиг биш, бага зэрэг галзуу биш эсвэл бага зэрэг бухимддаггүй дүр байгаа гэж та хэлж чадах уу? Миний хувьд түүний тоглолт болгон – Жек Николсоны патентлагдсан жүжиглэлт”.

  • Ямар киноноос харж болох вэ: “The Shining”, “The Witches of Eastwick”, “The Departed”.

 

Бенедикт Камбэрбэтч

© Sherlock / Hartswood Films and co-producers, © Star Trek Into Darkness / Paramount Pictures and co-producers, © Doctor Strange / Marvel Studios and co-producers

“Төгөлдөршөөгүй гоц ухаантны дүрд хувирсан Бенедикт. Жишээ нь, “Doctor Strange” кинонд хэзээ хойно нь амьдралын ухаан суух их зантай гоц ухаантан болдог. “The Imitation Game”-д золгүй хувь тавилантай гоц ухаантан. “Star Trek Into Darkness”-т зүгээр л нэг хорон муу санаатай гоц ухаантан. Шерлокын тухай бол ам нээгээд ч хэрэггүй. Тэглээ ч гэсэн түүний дүрүүд надад таалагддаг, тэр дүрээ гайхалтай бүтээдэг жүжигчин”.

  • Ямар киноноос үзэж болох вэ: “Sherlock”, “Star Trek Into Darkness”, “Doctor Strange”.

 

Эмма Уотсон

© Harry Potter and the Deathly Hallows: Part 1 / Warner Bros. and co-producers, © Beauty and the Beast / Walt Disney Pictures and co-producers, © Little Women / Columbia Pictures and co-producers

“Өөрөө өөрийнхөө дүрийг кинонд бүтээх эсвэл зэргэлдээ гудамжны бүсгүй/сайн толгойтой жирийн охины дүр байх нь тодорхой. Белль, Хермиона зэрэг өөрийг нь бүрэн илэрхийлэхээр дүр сонгодог болов уу гэсэн сэтгэгдэл төрдөг юм”.

  • Ямар киноноос харах вэ: “Harry Potter”-ийн цуврал кинонууд, “Beauty and the Beast”, “Little Women”.

Та жүжигчдийн ямар давтагдсан дүрээс залхаад байна вэ? Эсвэл бүр эсрэгээрээ, нэгээс нөгөө дүрд хувирахдаа огт өөрчлөгддөггүй жүжигчдээс хэн нь танд таалагддаг вэ?

6
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *