Ричард Брэнсоны амьдралын алтан дүрмүүд

0

Гадаадууд “Та утсаа таслалгүй, түр хүлээнэ үү. Бидэнд таны дуудлага нэн чухал, гэвч одоогийн байдлаар манай операторууд бүгд завгүй байна” гэдэг үгсийг утсаар сонсох тун дургүй байдаг.
“Virgin” агаарын тээврийн компаний эзэн Ричард Брэнсон энэхүү асуудлыг шийдвэрлэх санаа гаргасан нь ийнхүү сонсогдох аж: “Сайн байцгаана уу? Би агаарын тээврийн компанийг өмчлөгч Ричард Брэнсон байна. Манай операторууд бүгд завгүй байгаа юм. Тийм ээ, энэ бол замбараагүй хэрэг. Тэгвэл би тантай ингэж тохирьё. Дараагийн 18 секундэд хэн ч хариу өгөхгүй бол таны төлбөрийг 450 фунт стерлингээр хөнгөлж өгөхөө амлаж байна. Ингээд тоолж эхэллээ, 18, 17, 16…” Эдгээр үгсийг сонссон хэн ч болов дуулгавартай хүлээж, хариу бүү сонсогдоосой хэмээн хүсэх болсон байна.

Ричард Брэнсоны амьдралын алтан дүрмүүд 1

1. Алдаа гаргадаггүй бизнес эрхлэгч гэж үгүй.

2. Дургүй зүйлээрээ битгий оролд.

3. Би ажил хэргээ үргэлж зугаатай зүйл мэт хүлээн авсаар ирсэн. Заримдаа ажил, хувийн амьдрал хоёроо ч ялгахааргүй болчихдог.

4. Би буруугаа хүлээх чадвараараа бахархдаг.

5. Надад тааруу үйлчлэхэд би баярладаг. Битгий буруугаар ойлгоорой, би мазохист биш. Зүгээр л, таагүй үйлчилгээ авах тоолонд надад гайхалтай санаанууд орж ирдэг юм.

6. Миний санаануудаас илүүг сэтгэсэн хүмүүсийн үгэнд орсон минь надад 40 жил өнгөрсөн ч тусалсан хэвээр байна.

7. Бизнест амжилт гаргая гэвэл хуучинсаг үзлээ хая.

8. “Бүтэхгүй” гэдэг үгийг хэзээ ч битгий бод.

9. Бизнес гэдэг бол авьяаслаг хүмүүсийг нэг дор цуглуулан, бахархууштай, бодит өөрчлөлт гаргахуйц зүйлийг бүтээх юм.

10. Эрсдэл гаргахаас бүү ай. Заримдаа одод руу тэмүүлж байж саран дээр буудаг юм.

11. Бага амлаж ихийг гүйцэтгэ.

12. Ажилчид, ажил олгогчийнхоо өмнөөс уучлалт гуйхаас дор зүйл гэж байхгүй.

13. Бизнес гэдэг амьдралтай л ижил, тиймдээ ч сайныг үйлдэж байх нь зүй ёсны хэрэг юм.

14. Би хуучны адил SMS бичихээс илүүтэйгээр утсаар ярихыг илүүд үздэг.

15. Би хүмүүст үргэлж эрх чөлөөг олгож улмаар биеэ даан, эрсдэлээс үл айн хөгжин дэвших боломжийг олгодог.

16. Би бүх л амьдралынхаа турш оффисоос хол байхыг хичээсэн. Хэн ч үхэхийнхээ өмнө оффист хангалттай ажиллаагүй гэж харамсдаггүй шүү дээ.

17. Костюм, пиджак хүнийг бизнесмэн болгодоггүй гэдгийг санах хэрэгтэй. Гэрийн халаадтай ч гэсэн би бизнесмэн хэвээр л байх болно.

18. Ямар ч дарга, менежерт цагаан цамцаа тайлж хир толбо болох шаардлагатай байдгийг мартаж болохгүй.

19. Ажилчиддаа утас, цахим хаягаа өгөх нь өөрийгөө залхааж байгаа хэрэг огт биш юм. Энэ нь тэдэнд хэцүү үе тулгарахад та зөв аргыг зааж, итгэл найдвар төрүүлэхэд бэлэн гэсэн үг юм.

20. Алдаа гэдэг бол зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг юм.

21. Аз гэдэг алган дээр буудаг бороо биш юм. Түүний төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй.

22. Аливаа зүйлийг хийхдээ дүрэм журамд битгий түүрт.

23. Хэрэв ямар нэг зүйл баяр баяслыг төрүүлэхээ больбоос, өөрчлөлт хийх цаг болсон гэсэн үг.

24. Миний уриа: Хөгжилтэй амьдар, мөнгө өөрөө хүрээд л ирнэ.

25. Алдлаа гээд бүү гутар, өнгөрсөн өөрчлөгдөхгүй. Харин өмнөх алдаагаа бүү давтаарай.

26. Хэрэв та бизнест хөл тавих гэж байгаа бол танд би ингэж зөвлөх байна: Гэрээ байгуулж байгаа бол ёс журамтай бай, хуурч мэхлэх шалтгаан байхгүй. Гэхдээ үргэлж ялалтын төлөө зүтгэ.

27. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа.

28. Бизнес бусдын амьдралыг баяжуулж, дэвжүүлэх л зорилготой байдаг.

29. Өрсөлдөгчидтэйгээ нөхөрлөх нь чухал. Энэ нь бизнест ч, амьдралд ч хэрэгтэй юм.

30. Ганц удаагийн амжилт тань нэг насны хоол болохгүй.

31. Өөрт юуг хүснэ, өрөөлд ч мөн ижлийг хүс.

32. Жинхэнэ удирдагч бол гаргасан шийдвэрээ тайван бөгөөд ойлгомжтойгоор тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй.

33. Амжилтыг алдар нэр харуулдаггүй, тэр тусмаа эд хөрөнгө.

34. Би өөрийн гэр бүлдээ хамгаас илүү итгэдэг.

35. Би аз жаргалтай хүн, үргэлж инээдэг хүмүүст би хайртай бас онигоонд дуртай. Инээд гэдэг бол яахын аргагүй хамгийн сайн эмчилгээ юм.

36. Миний арга барил хүн бүрт таарахгүй.

37. Унахаас нааш би л лав зогсохгүй.

38. Би амьдралд боломжгүй зүйл байдаггүй гэдэгт бат итгэлтэй байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/23 at 14:41

    Áàÿðëàëàà

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *