Тохиолдлоор алдартай болсон 10 алдартан

1

Ихэнх уран бүтээлчид хүүхэд байхаасаа л Холливудын кинонд тоглохыг мөрөөддөг. Гэхдээ тэдний заримыг нь од болох амжилт хүлээж байгаа гэдгийг таамаглаа ч үгүй байжээ. Учир нь тэд урлагийн салбараас огт өөр салбарт ажиллаж байжээ. Гэсэн хэдий ч тэдний амьдрал эрс өөрчлөгдөж дэлхий дахин жүжиглэх авьяасыг нь олж харсан билээ.

1. Жейсон Стэтхэм

Тохиолдлоор алдартай болсон 10 алдартан 4

Жейсон шууд л харгис хэрцгий баатарын дүрд тоглож эхлээгүй юм. Ихэнх фенүүд нь түүнийг удаан хугацааны туршид мэргэжлийн спортоор хичээллэж байсан гэдгийг сайн мэддэг. 12 настайдаа Стэтхэм Британий шумбалтын үндэсний шигшээ багийн гишүүн байсан бөгөөд олимпийн наадамд оролцож байжээ.

Түүний шилдэг илтгэх ур чадварыг загварын агентлагийн нэгэн ажилтан үнэлсэн байна. Хэсэг хугацаанд тэнд ажилласны дараа Жейсон түүний амжилтын хаалгыг нээсэн найруулагч Guy Ritchie-тэй уулзжээ.

2. Тони Брекстон

Тохиолдлоор алдартай болсон 10 алдартан 5

Шашны гэр бүлд хүмүүжсэн тэрээр багшийн диплом авахаар явж байсан боловч түүний төлөвлөгөөнд өөр нэгэн уулзалт саад болсон юм. Тони бензинээ дүргэхийн тулд буудал дээр түр зогссон байна. Өөрийн ээлжийг иртэл хүлээж байхдаа бусад хүмүүсийг үл анзааран өөрөө өөртөө зориулан дуу дуулж байжээ. Харин тэд үүнийг нь анзаарчээ! Тодорхой хэлбэл дараалалд түүний хойно зогсож байсан хөгжмийн агент түүнийг сонссон юм. Тэрээр түүний гайхамшигтай авьяасыг олж хараад Тониг шалгаруулалтанд урив. Удалгүй Тони багшийн мэргэжлээ мартсан юм.

3. Ченнинг Татум

Тохиолдлоор алдартай болсон 10 алдартан 6

Хүүхэд байхдаа Ченнинг Татум авьяас чадвараа тодорхойлж чадаагүй байжээ. Тэрээр хөлбөмбөг, бейсбол, атлетик болон кунг-фу зэрэг спортод үнэхээр сонирхолтой байсан. Гэвч дараа нь тэр коллежийн тусгай спортын тэтгэлгээс татгалзаж, хичээл номоо орхисон юм. Өөрийгөө олохын тулд тэрээр ямар ч ажил хийхээс айдаггүй байв: худалдагч, барилгачин, зуучлагч хүртэл болж үзжээ. Гэвч удалгүй тэрээр өөрийн жүжигчний авьяасыг олж харсан юм. Ингээд Ченнинг Татум өөрийн уян хатан, хэмнэлийн мэдрэмжийн тусламжтай жүжигчний карьерээ “Step Up” киноноос эхэлсэн юм.

4. Эванжелин Лилли

Generated by IJG JPEG Library

“Lost” цуврал киноны гол дүрд тоглохын өмнө Эванжелин Лилли өөрийгөө жүжигчин болно гэж бодоогүй байжээ. Тэрээр агаарын тээврийн Air Canada-ийн нислэгийн үйлчлэгчээр ажиллаж байжээ. Түүнийг ажлаасаа тараад явж байхад түүнд аз тохиосон юм. Эванжелин Лиллийг гудамжинд загварын агентлагийн ажилтан анзаарсан юм. Үүний дараа тэрээр 2 удаа жижиг дүрд тоглосны дараа хүн бүрийн дуртай цувралын гол дүрд тоглох санал иржээ.

5. Мел Гибсон

Тохиолдлоор алдартай болсон 10 алдартан 7

Хоёр “Оскар”-ын шагнал хүртэж, тоглосон киногоороо зөвхөн АНУ-д л гэхэд 2 тэрбум ам.долларын ашиг олж авсан жүжигчин өөрийн од болох боломжийг бааранд зодолдож байгаад олж авсан гэдэг. Тухайн үед жүжигчний аав Хаттон хотын захиргаанд гомдол гаргаж шүүхэд өгсөн бөгөөд хэргийг хүлээн аваад, олж авсан мөнгөөрөө Нью-Йоркоос Австрали руу гэр бүлээрээ нүүсэн юм. Залуу Мел тэр үед театрын чиглэлээр анхны алхамаа хийж эхэлжээ. Тэрээр Сидней хотын тайзны урлагийн дээд сургуульд орж «Ромео Жульетта» жүжгийн гол дүрд тоглосон юм. Гибсон тэр үед кино од болох гэж төдийлөн эрмэлздэггүй байжээ, гэвч нэг өдөр түүний найз кино шалгаруулалт болох газар хүргэж өгөхийг гуйсан байна.

Шалгаруулалтын үеэр Гибсон баарны зодоонд оролцож байжээ. Дараа нь түүнийг зураг авалтын талбай дээр гарч ирэхэд найруулагч түүний зодолдож хөхөрсөн нүүр царайг олж хараад түүний өмнө кино зохиолын баатар зогсож байгааг анзаарчээ. Кинонд яг л ийм дүр төрхтэй хүнийг хайж байсан учир түүнийг дахин ирэхийг хүсчээ. Гэхдээ түүнийг 2 дахь удаагаа ирэхэд түүний гэмтэл эдгэрсэн байсан бөгөөд тэрээр илүү эрэлхэг, сонирхол татахуйц дүр төрхтэй харагджээ. Дараа нь найруулагч залуу жүжигчнийг гол баатарын үгийг уншихыг хүсч эцэст нь тэрээр “Галзуу Макс” киноны гол дүрийг олж авч дэлхий даяар алдартай болсон юм.

6. Памела Андерсон

Generated by IJG JPEG Library

Памела Андерсон Ванкуверд ажлын гараагаа фитнесийн зааварлагчаар эхэлсэн байна. Тэр үед залуу бүсгүйд шар айраг үйлдвэрлэлийн компаниудын нэг нь сурталчилгааны нүүр царай болох санал олгож гэнэ. Памела Канадын хөлбөмбөгийн лигийн тоглолтонд очихдоо шар айрагны компаний логотой бариу футболк өмсөж очсоноор алдарт хүрсэн юм. Тоглолтын завсарлагын үеэр Памелаг том дэлгэцэн дээр гаргасан бөгөөд дур булаам төрхөөрөө олон түмний сэтгэлийг татаж чаджээ. Удалгүй эрэгтэйчүүдийн сэтгүүлд зураг авахуулах санал олноор ирж түүний карьер маш хурдтай цэцэглэсэн юм.

7. Харрисон Форд

Тохиолдлоор алдартай болсон 10 алдартан 8

20-р зууны хамгийн шилдэг жүжигчдийн нэг Харрисон Фордын карьер нь амжилтаар эхлээгүй юм. Тэрээр дүр авч жүжиглэдэг байсан ч түүний тоглосон бүх үзэгдлийг хасдаг байв. Үүний үр дүнд Харрисон мэргэжлээ өөрчлөн мужаан болсон ч Холливудад үлдэхээр шийджээ. Нэг удаа кино студийн хаалгыг янзалж байгаад Жорж Лукасын “American Graffiti” киноны тухай олж мэджээ. Найруулагч өвөрмөц залууг олж хараад шууд л түүнд кинонд тоглох санал тавьжээ – ингээд Форд мэргэжилдээ буцаж ирсэн юм.

8. Жонни Депп

Generated by IJG JPEG Library

Жонни багаасаа л алдар сууг мөрөөддөг байсан ч жүжигчний талаар боддоггүй байжээ. Тэр залуу байхдаа үргэлж рок од болохыг мөрөөддөг байсан ба ээж нь хүүгээ дэмжиж түүнд анхны гитарыг нь бэлэглэсэн юм. 15 настай Жонниг архи болон мансууруулах бодисоос хөгжим л аварсан юм. Өсвөр насандаа Депп “The Kids ба P” хамтлагт тоглож байсан ч алдарт гарч чадаагүй юм. 20 настайдаа студид ажилладаг нүүр будагч Лори Энн Эллисонтой гэрлэжээ. Тэрээр Деппийг Николас Кейжтэй танилцуулсан ба “A Nightmare on Elm Street” кинонд тоглох дүрийг олсон юм. Түүний хамтлаг нурахад Депп кино урлагт хүч үзэхээр болжээ.

9. Мэрилин Монро

Тохиолдлоор алдартай болсон 10 алдартан 9

Алдарт шаргал үст дива үнэн хэрэгтээ шаргал үстэй байгаагүй юм. Норма Жин Мортенсон нэртэй хар үст охин бага насаа Лос-Анжелес хотод үрчлэн авсан гэр бүлийнхээ хамт өнгөрөөжээ. Норма өсч том болоод онгоцны үйлдвэрт ажилд оржээ. Энд л YANK сонины зурагчин цэргүүдийн сэтгэл санааг сэргээх зорилгоор сайхан зураг дарах гэж байгаад түүнийг олж харсан юм. Үүний дүнд Нормагийн дур булаам зураг сонины нүүрэн дээр гарсан юм.

Тэр үед гэрэл зурагчин Нормад ийм дүр төрхөөрөө дэлхийг алмайруулах болно гэж хэлсэн гэдэг. Тэгээд Норма жүжигчний ангид явж өөрийн үсний өнгө, засалтыг өөрчлөн домогт шаргал үст болон хувирсан байна.

10. Ален Делон

Тохиолдлоор алдартай болсон 10 алдартан 10

Ален сургуульд байхдаа хэд хэдэн удаа хөөгдөж байжээ. Тиймээс эцэг эх нь түүнийг мах нядлагч болгоё гэж шийджээ. Хүү нь ч татгалзаагүй юм. Тэрээр том болоод Лей-ле-Роз махны дэлгүүрт ажилд орж дараа нь Парисын хиамны дэлгүүр лүү шилжин очжээ.

17 настайдаа Ален метронд “Та нисгэгч болоод Канадад дадлагажих боломжтой” гэсэн зурагт хуудсыг олж харжээ. Ален явахыг маш их хүссэн боловч тоо нь дүүрсэн гэдгийг хожим мэджээ. Тэдэнд харин цэргийн орон тоо байсан гэнэ. 1953 онд ирээдүйн жүжигчин тэнгисийн явган цэргийн эгнээнд орсон юм. Гэвч түүний мэдлэг хангалттай биш байсан тул түүнд тавцан угаах эсвэл сурах гэсэн 2 сонголтыг өгөхөд Делон хоёр дахийг нь сонгосон юм. Дараа нь түүнийг радио операторуудын хичээлд суулгажээ. Далайчид түүнийг ихэвчлэн сахилга бат султай гэж буруутгадаг байсан учир түүнд дахин 2 сонголт тулгарав: нэг бол дүрмийг мөрдөх эс бол эндээс явах. Тэр явахаар шийджээ.

Ажлаасаа халагдсаны дараа тэр Элисей ойн ойролцоох паб-д зөөгчөөр ажиллаж байсан. Гэвч даргынхаа байнгын уур уцаарыг тэвчилгүй ажлаасаа гарж зураг авалтанд оролцох болов. 1956 онд тэр найзтайгаа Канн руу очжээ, тэнд Уилсон хэмээх уран бүтээлч Делонд Холливудад 7 жилийн турш ажиллах гэрээг санал болгосон байна. Гэвч удалгүй Жан-Клод Бриали Делоныг нэрт найруулагч Ив Аллегротой танилуулцуулахад Францад жүжигчний карьераа эхлэх санал тавьсан юм.

32
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/13 at 17:07

    tohioldol gej bdgumaa buh yum boldgoorol bolj bgaam

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *