
Шинэ жилийн баяртай холбоотой орчныг бүрдүүлэх үйл явц нь өөрөө баярын уур амьсгалыг бий болгодог. Хаанаас сайхан санаа авах вэ? Мэдээж интернетээс. Энэ их мэдээллийн урсгалаас яаж өөртөө хэрэгцээтэй бас тохирох санааг сонгож авах уу? Бид танд туслахаар шийдэж хамгийн хамгийн гэсэн онцгой чимэглэлүүдийг сонгохыг хичээлээ. Жишээ нь, гацуур модон даашинз. Эсвэл хүүхэд ч хийж болох чимэглэл – маш чамин хээнцэр харагдана. Харшилтай хүмүүст зориулсан гацуур модыг ч бас мартаж болохгүй.
Энэхүү нийтлэлийг бэлдэж байхад явцад бид ч гэсэн өөрсдөдөө хэд хэдэн санааг хэрэглэхээр шийдсэн юм. Жишээ нь, шидэт дэнлүүг яг хийнэ. Харин та? Нийтлэлийн төгсгөлд та бүгдийн сэтгэлийг сэргээх зүйл бий, үнэхээр хөгжилтэй.
Хэрэггүй хаясан байсан хуучин гацуур мод аваад. Бөгжилж ороосон төмөр утас худалдаж авсан, бас дээрээс нь хэд хэдэн ургамал, гацуур модны чимэглэл. Зул сарын хаалганы чимэглэл хийгээрэй.

Өөрийн гараар урласан адал явдалт хуанли

Хэтэрхий их хөдөлгөөнтэй, сахилгагүй гэрийн тэжээвэр амьтантай айлд зориулсан гацуур мод

Ганц эвэртэд дуртай хүмүүст зориулав

Жижигхэн талбайтай кафед гацуур мод засах зай байдаггүй, тэгэхээр нь таазнаасаа өлгөчихлөө. Талбай багатай ч гацуур мод засмаар байвал бидний аргаар үзээрэй

Манай ажил дээр гацуур модны чимэглэл урлах уралдаан зарласан юм. Би шавар болон цаас ашиглан ийм чимэглэл хийлээ

Чимэглэл гэдгийг бүрэн утгаар нь ойлгох цаг дор

Өөрийн гараар хэрхэн од урлах вэ?
Хүүхэд тань шинэ жилийн уур амьсгал бүрдүүлэх ажилд гар бие оролцохыг хүсвэл тэдэнд зориулсан сайхан санаанууд бий шүү

Цэцэрлэг, сургуулиас хүүхдүүдэд гацуур мод урлаж ир гэж даалгавар өгдөг. Ингээд төсөөллөө бодит болгох боломж гарлаа. Цэцэрлэгийн хүүдээ цонхоор харагдах ийм гацуур мод урлаж өглөө дөө

Миний хамгийн гоё “шинэ жилийн гацуур мод”, урьд нь ингэж хийж чаддаггүй байж

Жирийн нэг дэнлүү худалдаж авсан юм. Сайхан зүлгүүрдээд, будаад, жижигхэн баримал, гэрлэн чимэглэл, хиймэл цас нэмээд. Ингээд зул сарын баярт зориулсан чимэглэл бэлэн боллоо

Зоориноосоо хэрэггүй болсон цана олоод зул сарынхаа чимэглэлийг тогтоочихлоо

Гэртээ жаахан ч гэсэн ид шидийн уур амьсгал нэмэхийг хүсвэл хөргөгчний ойролцоо гэрлэн чимэглэл өлгөөрэй

Манай аавын гацуур мод. Нүсэр ажлаас айдаггүй хүмүүст сайхан санаа байгаа биз?

Харааны төөрөгдөл ашигласан гацуур мод. Дуустал нь үзээрэй
Миний зул сарын гацуур мод. Шилмүүст модны харшилтай хүмүүст зориулав

Бонус: IKEA ийм гацуур мод зарж байна. Шөнийг зугаатай өнгөрөөх нь

Та шинэ жилийн баяртаа зориулж гацуур модоо зассан уу? Бидэнд гэрэл зургуудыг нь сонирхуулаарай. Таны шинэлэг санаа бусдад том тус болох ч юм билүү?








Misheel Ganbaatar
2020/12/15 at 22:43
Delgerekh Deegi