Disney болон Pixar студиудын 2024 оны төгсгөл хүртэл хэрэгжүүлэх 12 гайхалтай төсөл

0

Disney болон Pixar студийнхэн зүгээр сууна гэж байхгүй. Тэд гар хумхих завгүй ажиллацгаадаг улс. Ийм л хөдөлмөрч уран бүтээлчид байх нь. Студиуд жилдээ хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх бөгөөд уран бүтээл болгоныг нь бид тэсэн ядан хүлээж суудаг болоод уджээ. Энэ жил дэлгэцнээ гарах шинэ уран бүтээлүүдийг танд танилцуулахаас гадна жил болгон зохион байгуулагддаг D23 Expro наадмын үеэр танилцуулсан бусад төслүүдээс ч сонирхуулна. Наадмын үеэр 2023 болон 2024 оны төслүүдийг дэлгэсэн байсан юм. Эдгээр уран бүтээлүүдийг ойрын ирээдүйд үзэх жагсаалтдаа заавал оруулаарай.

“The Little Mermaid” уран сайхны кино

Walt Disney Studios

Уран зөгнөлт мюзикл кино нь та бидний хайрлаж явдаг лусын дагина Ариэль, ханхүү Эрик нарын хайрын түүхийг өгүүлнэ. Лусын дагины дүрд Холли Бэйл тогложээ.

Кино 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх юм.

 

“Disenchanted” уран сайхны кино

Walt Disney Studios

Хүүхэлдэйн ертөнцийн гүнж Жизелийн амьдрал хэрхэн үргэлжилснийг өгүүлэх уран сайхны кино. Үлгэрийн бүсгүй Нью-Йоркод 10 жил амьдарсны эцэст эргэн тойрон ид шидийн амьтад байдаг өөрийн төрөлх нутгаа санаж эхэлнэ.

Кино 2022 оны 11 дүгээр сарын 24-нд нээлтээ хийнэ.

 

“Hocus Pocus 2” уран сайхны кино (1993 болон 2022 оны киноны хэсгээс)

Walt Disney Studios

 

Тизер

Эгч дүү Сандерсон 29 жилийн дараа Салемд эргэж ирцгээнэ. Хорон муу санаатай шулмaстай тэмцэж ялахын тулд гурван бүсгүй хүчээ нэгтгэхэд хүрнэ.

Киноны анхны анги 1993 онд гарсан. Хоёр дахь ангийг үзэгчид 2022 оны 9 дүгээр сарын 30-наас үзэж эхлэх нь ээ. Шулмaсын дүрүүдэд Бетт Мидлер, Сара Жессика Паркер болон Кэт Нажими нар тоглосон байна.

 

“Peter Pan and Wendy” уран сайхны кино

Найруулагч Дэвид Лоурийн бүтээсэн уран зөгнөлт киноны үйл явдал бидний мэдэх түүхийг өгүүлнэ. Өөрөөр хэлбэл 1953 оны “Peter Pan” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар юм.

2023 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

 

“Elio” хүүхэлдэйн кино

Pixar

Pixar студи “Elio” хүүхэлдэйн кино бүтээж байгаагаа албан ёсоор мэдээлсэн. Гараг хооронд аялж сурсан хүүгийн сонирхолтой түүхийг өгүүлнэ гэнэ. Гэтэл нэг удаа харь гарагийнхан хүүг Дэлхийн элч гэж андуурч үйл явдал итгэмээргүйгээр эргэнэ.

Киноны нээлтийг 2024 оны хавар хийхээр төлөвлөсөн байна.

 

“Win or Lose” цуврал хүүхэлдэйн кино

Pixar

Спортын уралдааны тухай гэр бүлийн инээдмийн хүүхэлдэйн кино. Бие биедээ тусалж дэмжих ямар чухал зүйл болохыг өгүүлнэ. Сургуулийн софтболын багийнхан гол баатрууд. Анги болгон нэг л үйл явдлыг өөр өөр дүрээр дамжуулж бидэнд хүргэх ажээ.

2023 оны намар нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.

 

“Elemental” хүүхэлдэйн кино

Pixar

Pixar студи “Elemental” хүүхэлдэйн киноны нээлт хийх хугацааг албан ёсоор зарласан. Байгалийн дөрвөн үзэгдэл амьдардаг хотын тухай өгүүлнэ: ус, гал, агаар, хөрс шороо. Гол дүр нь гал, ус хоёр – эрс тэс ч гэлээ нийтлэг зүйл олон болохыг тэд өөрсдөө ухаарцгаана.

Хүүхэлдэйн киноны нээлтийг 2023 оны 6 дугаар сарын 16-нд хийнэ.

 

“Wish” хүүхэлдэйн кино

Walt Disney Studios

Disney студийнхэн 100 жилийн ойд зориулан бүтээж байгаа “Wish” хүүхэлдэйн киноны хэсгээс шүтэн бишрэгчдэдээ толилуулсан юм. Киноны гол үйл явдал Аша охины эргэн тойронд өрнөнө. Охин Хүслийн эзэнт гүрэнд амьдардаг. Тэрээр ертөнцийн хамгийн хорон муу санаатай дaйсантай тyлалдаж ялалт байгуулах ажээ. Disney-н бүх кинонуудын гол сэдвийг нэгтгэж чадсан бүтээл – хүсэл биелдэг гэдгийг тодоос тод харуулна.

Хүүхэлдэйн кино дээр Крис Бак, Женнифер Ли нар хамтран ажиллацгааж байна, тэд урьд нь “Frozen” хүүхэлдэйн киног бүтээж байсан хамтрагчид. Уг төсөл нь анимейшн, 3D болон акварел зургийн хослолоор бүтэж байгаагаараа бусад уран бүтээлээс онцлог.

2023 оны 11 дүгээр сард дэлгэцнээ гарахаар бэлдэж байна.

 

“Iwaju” цуврал хүүхэлдэйн кино

Walt Disney Studios

Шинжлэх ухаан-уран зөгнөлт цуврал хүүхэлдэйн киног Disney студи Kugali комикс компанитай хамтран бүтээж байна. Нигерийн нийслэл Лагосын гурван найзын адал явдлыг өгүүлнэ, мөн нийгмийн тэгш бус байдлыг ч хөндөх ажээ.

2022 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа ч 2023 он хүртэл хойшлох магадлал бий.

 

“Mufasa: The Lion King” уран сайхны кино

RottenTomatoes / Walt Disney Studios

Симбагийн эцэг Муфасагийн түүхийг өгүүлнэ. Кино бүтээгчид бодит гэмээр компьютер график, сонирхолтой адал явдлыг үзэгч бидэнд амлаж байна.

2024 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй.

 

“Strange World” хүүхэлдэйн кино

Walt Disney Studios

Судлаачдаас бүрдсэн нэгэн гэр бүл аюултай бас сонирхолтой аялалгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Тэд урьд өмнө нь хүний хөл хүрч байгаагүй, уран зөгнөлт гэмээр ан амьтдаар дүүрэн ертөнцөөр аялцгаана. Аяллын үеэр гэр бүлийн гишүүдийн дунд маргаан үүссэн нь тэднийг аюулд оруулдаг.

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийхээр зарлажээ.

 

“Inside Out 2” хүүхэлдэйн кино

RottenTomatoes / Walt Disney Studios

Хүнийг удирддаг сэтгэл хөдлөлүүдийн тухай 2015 оны хүүхэлдэйн киноны үргэлжлэл. Үйл явдал Райли охины толгойд эргэлдэнэ, гэхдээ энэ удаад охин өсөж том болсон. Төслийн эхний ангийг бичсэн Мег Лефов хоёрдугаар ангийн зохиолыг үргэлжлүүлэн бичсэн байна.

“Inside Out 2” хүүхэлдэйн киноны нээлтийг 2024 оны хавар хийхээр товложээ.

Уншигч та аль хүүхэлдэйн киног бусдаас нь илүү тэсэн ядан хүлээж байна вэ?

127
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *