Таны утсыг шинэ түвшинд аваачих 7 нэмэлт хэрэгсэл

1

Утасны их биеийг илүү найдвартай бат бөх болгох, камераар авч болох зүйлийг тултал нь авах, алс холын хөдөө нутагт ч сүлжээтэй байх боломж бий.

1. Клип-дуран

Таны утас хэр сайн чанартай зураг авдгаас үл шалтгаалан клип-дуран хэрэглэх нь илүү зүйл огт биш юм. Энэ фото хэрэгсэл нь макро зураг авах боломжийг нэмэгдүүлэн, зураг авах өнцгийг өргөсгөж, олон хүний дуртай fish-eye зэрэг янз бүрийн эффект нэмэх зэрэгт тустай юм.

Клип-дуран авахын өмнө утсандаа таарч байгааг нь сайн шалгаарай.

 

2. OTG-флэш

Бид “үүлэн технологийн” эрин үед амьдарч байгаа ч олон хүмүүс дуу, зураг, киногоо утасныхаа санах ойд хадгалсаар л байна. Та хамгийн сүүлийн үеийн утастай, тэр нь 256 Гб багтаамжтай байсан ч ялгаагүй нэгэн цагт та ямар нэг зүйл устгаж зай гаргах л хэрэгтэй болно. Хэрвээ та ингэмээргүй байгаа бол OTG-флэш ашиглаж мэдээлэл, файлаа хадгалж болох юм.

Ингэснээр та утасны багтаамжаа хадгалж, хэрэгтэй мэдээллээ гарын доороо байлгах болно. Энэ мэдээллээ харахын тулд та тухайн хэрэгслээ утастайгаа холбоод л болоо.

 

3. Power bank-тай гэр

Хүмүүс цүнх савандаа утсаа цэнэглэх нэмэлт Power bank байнга авч явдаг болсон цаг. Ийм хэрэгслийн ач холбогдлын тухай ярих нь илүүц боловч яг хэрэглээний хувьд Power bank бүхий утасны гэр нь илүү хэрэгтэй зүйл билээ.

Утас цэнэглэх боломжтой утасны гэрийг та хэзээ ч мартана гэж үгүй бөгөөд өөр бусад халаас савнаасаа ч хайх шаардлагагүй юм. Тэр үргэлж тантай, таны утастай цуг байх болно.

 

4. Тоглоомын гар

Тоглоом сонирхогч нарт механик товчлуур бүхий тоглоомын удирдлага нь тоглоомоос авах сайхан сэтгэгдлийг нь улам бүр нэмэгдүүлэх биз ээ. Ганцхан гарт мэдрэгдэх товчлуурын механик мэдрэхүйд ч биш, зарим нөхцөлд маш чухал зүйл болох харах орчин нэмэгдэж байгаад энэ хэрэгслийн гол утга учир байгаа юм.

Ийм төхөөрөмж зах зээл дээр маш элбэг, сонголт арвинтай билээ.

 

5. Хөдөлгөөн тогтворжуулагч гар

Энэ хэрэгсэл танд аажим хөдөлгөөнтэй, чичирхийлэлгүй видео авахад туслах болно. Электрон-гироскоп систем нь чичирхийлэл дарж, өөд уруу маш хурдтай буух үеийн огцом хөдөлгөөн зэргийг ч тогтворжуулж өгөх билээ.

 

6. Хамгаалалтын гэр

Утас үйлдвэрлэгч нар таны утсыг тоос, уснаас хамгаалаагүй бол та өөрөө хамгаалалт хийж болно. Алдартай, нэрд гарсан утаснуудад таарах олон янзын гэр байдаг билээ.

Мөн сайн гэртэй утас нь ихэнх цохилтыг тэсвэрлэх боломжтой болдог байна. Хэдийгээр ийм хэрэгсэл нь бүрэн баталгаатай хамгаалалт болохгүй ч таны утас газар унаад хагарч гэмтэхгүй байх магадлал хэд дахин нэмэгдэх билээ.

 

7. Радио холбооны модуль

Хот суурин газраас гараад утасны сүлжээ сул, огт байхгүй газар их бий. Ийм зовлонг загасчид, анчид, аялагч зэрэг идэвхтэй амрагч нар сайн мэднэ. Үргэлж холбоотой байхын тулд үнэтэй хиймэл дагуулын утас худалдан авах хэрэггүй бөгөөд жирийн утастай хэрэглэж болох тусгай дамжуулагч танд тус болно.

Энэ нь peer-to-peer холболтоор ойрын 10 орчим км-т холбогдох радио холбооны тухай ярьж байгаа хэрэг юм. Ойлгомжтой хэлэхэд эдгээр дамжуулагч нь хэт богино долгионоор, ухаалаг утсаар холын зайд мэдээлэл солилцож, солбилцлоо мэдэгдэх боломж бий болгодог зүйл юм.

Энэ хэрэгтэй хэрэгсэл нь хэмжээний хувьд жирийн асаагуурын хэмжээтэй, зарим нь бүр текст, солбилцол төдийгүй дуу хоолойгоор мэдээлэл дамжуулах боломжтой байдаг билээ..

8
ГоёГоё
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *