Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа

2
1
20,378

Цэвэрлэгээ хийхдээ гаргасан алдаа нь таны хүчийг дэмий үрсэн хэрэг болохоос гадна бүр ч илүү эмх замбараагүй байдал үүсгэж мэднэ.

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулъя.

1. Нартай өдөр цонхоо угаах

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 1

Нартай өдөр таны цацсан цэвэрлэгээний бодис хурдан хатаж толбо үүсгэдэг. Таны цонхон дээр нарны гэрэл шууд тусахаа больтол цэвэрлэгээгээ түр хойш тавиарай.

 

2. Гантиг эсвэл зэвэрдэг гадаргууг нимбэгээр цэвэрлэх

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 2

Нимбэгээр бүхий л гадаргуу цэвэрлэх боломжтой хэдий ч шал цэвэрлэхэд зориулагдаагүй гэдгийг анхаарна уу. Тийм учраас тусгай бодис ашигласан нь дээр болно.

 

3. Хивсний толбо арилгах

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 3

Дарс, шүүс эсвэл өөр ундааны толбыг арчиж арилгах гэж байгаа бол алдаа гаргаж байна. Үүний оронд цэвэрхэн алчуур авч хивсэн дээрээ зөөлөн дарж шингээж авах хэрэгтэй.

 

4. Угаалгын порлоныг цэвэрлэх

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 4

Сав суулгаа угаадаг угаалгын порлон бохирдол, тосыг өөртөө шингээж авдаг. Ашигласныхаа дараа савангаар угааж 2 долоо хоног тутамд шинээр сольж байх ёстой.

 

5. “Нэмэлт” цэвэрлэгээний бодис ашиглах

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 5

“Нэмэлт” цэвэрлэгээний бодис гадаргыг бүр ч гялалзсан болгоно гэж найдаж байна уу? Үнэндээ эсрэг үйлчилгээ үзүүлнэ – толбо үүсэхээс өөр нэмэргүй.

 

6. Нүцгэн гараараа цэвэрлэгээ хийх

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 6

Таны ашиглаж байгаа бодис болгоныг таны арьс шингээж авдаг. Байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн байсан ч таны арьсыг хуурайшуулах болно. Тийм учраас цэвэрлэгээ хийхдээ гараа хамгаалж бээлий өмсөж байна уу.

 

7. Сагсанд нойтон сойз хийх

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 8

Нян чийгтэй орчинд дуртай тул сойзыг бүрэн хатааж хийгээрэй. Хатаах цаг байхгүй бол багаар бодоход 10 минут хуурай гадаргуу дээр тавиарай.

 

8. Цацдаг цэвэрлэгээний бодисыг гадаргуу руу шууд цацах

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 7

Илүү үр дүнтэй бөгөөд аюулгүй арга бол юуны түрүүнд хуурай даавуу руугаа цацах, ялангуяа цахилгаан хэрэгсэл цэвэрлэх гэж байгаа бол энэ аргаар цэвэрлэнэ. Эхлээд өлөн тоос шороо болон тосыг хуурай цэвэрхэн алчуураар аваад цэвэрлэгээний бодис цацсан алчуураараа дараа нь арчина. Харин цацдаг цэвэрлэгээний бодисын хэрэглэх заавар дээр шууд гадаргуу руу цацах заалттай бол тэр аргаар нь цэвэрлэж болно.

 

9. “Нэг талаас нөгөө тал руу” арчих

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 10

Хэрвээ та S эсвэл Z хэлбэрээр арчиж байгаа бол тоос шороог нь тарааж л байгаа хэрэг, харин тойрог хэлбэрээр арчвал тоосыг нь авч байгаа юм.

 

10. Даавуу зөөлрүүлэгч хэт их хэрэглэх

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 9

Үйлдвэрлэгчийн заасан хэмжээнээс хэтрүүлэн хийвэл эсрэг нөлөө үзүүлнэ – таны угааж байгаа хувцас улам л хатуу, харин гар нүүрний алчуур ус шингээж авах чадвараа алдана.

 

11. Зурагтын удирдлагыг мартах

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 11

Удирдлага дээр хэдэн мянган төрлийн нян үржиж байдаг учраас долоо хоногтоо ганц удаа ч болов ариутгаж цэвэрлэж байхаа бүү март.

 

12. Цэвэрлэгээний бодисуудыг хооронд нь холих

Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 12 алдаа 12

Цайруулагч бодисыг өөр бодистой хэзээ ч бүү хольж байгаарай. Цайруулагч дээр уксус, аммиак эсвэл спирт хийвэл химийн аюултай урвал явагдаж ууршина. Магадгүй таны арьс болон нүдэнд муугаар нөлөөлж мэдэх юм.

6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/12/07 at 20:47

    Ss

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/08 at 09:15

    Маш хэрэгтэй зөвлөгөө байна. Мэдрэмжтэй юмаа зөв шүү.Амжилт

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.