Тойрог гүүрэн замын яг голд нь байрлах Хятадын алдарт 8 давхар байшин

0

Эвгүй газар баригдсан барилгуудыг хятадууд “дингзиху” буюу “хадаасан байшин” гэж нэрэлдэг. Шинэ барилга, зам байгууламж барих үед “хадаасан байшин”-гуудтай асуудал үүснэ. Хүмүүс гэрээсээ нүүж гарахаас татгалзах тул төсөл хэрэгжүүлэгчид ямар нэгэн аргаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй болдог байна.

Юнсин Цзе дэх 28 дугаар байр бол Хятадын Гуанжоу хотын ер бусын дурсгалт газар юм. 8 давхар орон сууцны байшин хөдөлгөөн үл тасрах  тойрог гүүрэн замын яг голд нь байрлах ажээ. Хачин байгаа биз дээ?

Үйл явдлыг сонирхуулбал: 2008 онд Гуанжоугийн Хайжу дүүрэгт шинэ замын уулзвар барих шийдвэр гарсан тул хэд хэдэн барилгыг нураах шаардлагатай болжээ. Оршин суугчдын ихэнх нь барилгын гүйцэтгэгчтэй тохиролцож байраа зарж нүүсэн байна. Харин 8 давхар байшингийн гурван оршин суугч өөрсдийнх нь тавьсан шаардлагыг  биелүүлэхгүй бол байрнаасаа нүүж гарахаас татгалзав. Тэд үнэхээр хатуу шаардлагууд тавьсан тул барилгачид тохиролцоогоо орхиж, азгүй байрыг тойруулаад гүүрэн замаа барихаар шийджээ.

Өнөөдөр 28-р байрыг барилгын гүйцэтгэгчтэй тууштай тэмцсэн Гуанжоу хотын оршин суугчдын тэмцлийн түүхийн тод жишээ болгон ярих болжээ.

odditycentral.com

Энэхүү түүх нь 2015 онд Жутоузуйн шинэ туннелийн гэрэл зургуудын ачаар олон улсын мэдээллүүдээр алдаршсан юм. Хүмүүс туннелийг биш, харин “хадаасан байшин”-г илүү сонирхож байсан бөгөөд байшинд үлдсэн оршин суугчдын тэсвэр хатуужил нь хэвлэл мэдээллийн гол сэдвүүдийн нэг болжээ.

odditycentral.com

2017 онд “That’s Mags” сэтгүүлийн нийтлэлд дурдсанаар 28 дугаар байранд үлдсэн цорын ганц хүн бол Го Жимин болон түүний ах байв. Тэд 30 км талбайтай байрнаасаа нүүхээс татгалзсан юм.Одоо нэгэнт тойрог гүүрэн зам баригдаж дууссан тул тэд  ямар ч нөхөн олговор авах боломжгүй болсон. Тухайн үед ах дүү хоёрын байранд ус болон цахилгаан хэвийн ажиллаж байсан бөгөөд хэдхэн алхмын зайнд автобусны буудал,  дэлгүүрүүд ажилладаг байв.

odditycentral.com

“Нүүж гарсан ихэнх оршин суугчид 2011 онд 400’000 орчим юань авсан. Тухайн үед энэ мөнгө хоёрдогч зах зээлээс орон сууц худалдаж авахад хангалтай байсан юм. Тийм болохоор манай ихэнх хөршүүд шинэ байр худалдаж авахаар мөнгийг авсан” гэж Го Southern Metrapolis Daily нийтлэлд ярилцлага өгчээ.

odditycentral.com

Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? Зөрүүд байдал нь хамгийн муу чанар биш байж болох ч заримдаа толгойгоо ажиллуулах хэрэгтэй гэдэг нь тодорхой харагдана.

4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *