Гар утсаа тогтмол цэвэрлэж хэрэглэх нь коронавирусээс өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй арга байж магадгүй. Яагаад гэвэл…

1

Хэрэв та саяхан олон нийтийн газар байсан бол, цөөнгүй хүн нүүрний маск зүүж, коронавирусын халдвараас амь нас, эрүүл мэндээ хамгаалж байгааг анзаарч харсан байх.

Бид вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн аргуудыг мэддэг болсон (гараа угаах, маск зүүх, нүүрэндээ гараараа хүрэхгүй байх гэх мэт). Эмнэлгийн ажилтнууд болон эрүүл мэндийн салбарын холбогдох удирдлагуудын анхааруулж буй бас нэгэн чухал зүйл бол, байнга хүрч буй эд зүйлийнхээ гадаргууд болгоомжтой хүрэх, тухайн хүрч буй зүйл аль болох цэвэрхэн байх явдал юм.

Mothership.sg

Хэрэв та анзаараагүй бол, бидний цаг тутам хүрдэг эд зүйл бол мэдээж хэрэг бидний гар утас билээ!

Саяхан Сингапур улсын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх газрын дарга Kenneth Ma мэдэгдэл хийх үеэрээ, “Бидний хамгийн их гар хүрдэг зүйл бол гар утас юм. Тиймээс таныг хүрэх үед гар утас чинь цэвэрхэн байх ёстой.” гэжээ.

Түүнчлэн “Straight Times” эх сурвалжийн мэдээлснээр, Kenneth Ma гар утсаа тогтмол цэвэрлэж хэрэглэх нь нүүрэндээ маск зүүхээс ч илүү чухал гэсэн байна: “Бид байнга гар утсандаа хүрдэг учир, нүүрэндээ маск зүүхээс илүү, гар утсаа цэвэрхэн байлгах хэрэгтэй.”

Straits Times

Бидний дийлэнх нь гар утаснаасаа хэтэрхий хараат болж, амьдралынхаа чухал хэсэг болгосон нь үнэн. Бид гар утсандаа хүрэхийн өмнө болон дараа өөр юунд хүрч байгаагаа төдийлөн анзаардаггүй, бас ач холбогдол өгдөггүй. Ингэснээр тухайн өдрийн төсгөлд хичнээн хэмжээний бактери гар утасны гадаргуу, дэлгэцэн дээр үлдсэнийг мэдэх боломжгүй юм.

Аризонагийн Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар гар утас 00-ын суултуураас 10 дахин их бактерийг тээдэг болохыг олж тогтоосон байна!

Your Health Today

Тиймээс бид гар утсаа тогтмол цэвэрлэж хэрэглэх ёстой юм байна. Хэрэв та ариун цэврээ сайтар сахихгүй бол вирусын халдвар авах өндөр эрсдэлтэй гэдгийг сайн санаарай.

Та гар утсаа цэвэрлэдэг үү? Хэрхэн цэвэрлэдэг вэ?

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *