
Америкийн эрдэмтэн, химийн инженер Steven Kistler аэрогел хэмээх бодисыг анх бүтээж байсан. Энэ нь гелийн шингэн бүрэлдэхүүнийг хийгээр сольсон маш хөнгөн жинтэй нүхлэг материал юм. Дэлхийн хамгийн хөнгөн жинтэй хатуу биет гэгдэж Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бичигдсэн энэ материал нь үл ялиг нэвт гэрэлтдэг, маш бат бэх, маш хөнгөн бүтэцтэй. Өвөрмөц шинж чанартай энэ материалыг хатуу утаа, хөлдөөсөн утаа, хатуу агаар, хөх мөс гэхчилэн нэрлэх нь бий. Хэдий маш хөнгөхөн ч дэлхий дээрх хамгийн бат бөх материалуудын нэг аэрогел нь шилнээс 1000 дахин сийрэг, 99,8% нь агаар аж. Гэхдээ хүнд жинтэй зүйлийг даах чадвар болон температур, дуу чимээний хүчтэй өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар сайтай. 400 гр жинтэй ганцхан дөрвөлжин аэрогел нь хагас тонн жинтэй ачааг даадаг. Түүнчлэн 2,5 см зузаантай аэрогел нь 25 см зузаан цонхны шилтэй тэнцэхүйц хэмжээний чанартай аж. Үүнээс гадна өөр нэг гайхалтай чанар нь аэрогел нь гайхалтай шингээх чанартай. Эрдэмтэд болон инженерүүд газрын тос асгарах, эрүүл мэндийн салбарын үйлчлүүлэгчдэд зориулсан эм хүргэлтийн систем зэрэг томоохон асуудлуудад аэрогелийг хэрэглэх боломжтой гэж байгаа юм.












Зочин
2015/10/16 at 00:05
poooh