Гэртээ ямар ч шинэ зүйл худалдаж авахгүйгээр загварлаг, тохь тухтай болгох 11 хялбархан арга

1

Заримдаа гэрээ зад өөрчилмөөр санагддаг даа. Гэхдээ засварын их дуу чимээ, тоос шороо, ханын цаас сонгох, ихээхэн хэмжээний зарлага гээд бодохоор энэ бодлоо шууд орхиход хүрнэ. Гэхдээ дизайнерууд ганц ч төгрөг үрэхгүйгээр бас шал, ханын цаас солихгүйгээр гэрээ тухтай болгох аргыг мэддэг нь сайхан хэрэг.

Гэр орноо яаж өөрчилж болох юм бол? Их зарлага гаргахгүйгээр гэр орноо тав тухтай болгоцгооё.

1. Цахилгааны утсуудыг хураах

© Ai825 / depositphotos

Орооцолдсон их цахилгааны утас зөвхөн гэр орныг эмх замбараагүй болгоод зогсохгүй мөн хүүхэд, гэрийн тэжээвэр амьтанд ч аюултай. Энэ хоёр аль аль нь гарт таарсан болгоныг л ам руугаа явуулдаг. Тэгээд ч замбараагүй цахилгааны утас тоос шороо их татдаг байна.

Цахилгааны утсыг далдлах хэд хэдэн арга бий. Жишээ нь, уртасгагчны гоёлын хайрцагт хийх. Цахилгааны утас, кабель зэргийг хоёр талтай скочоор эсвэл хувцасны дэгээний тусламжтайгаар тавилгын цаана далд хийх. Эсвэл тавилганд тогтоож ч болно шүү дээ.

 

2. Эд хогшлоо задгай тавиураас авах

© weirdestnerd / unsplash

Задгай орон зай засал чимэглэлд “агаар” оруулж илүү их эрх чөлөөг мэдрүүлдэг. Гэхдээ нэг дутагдалтай тал бий: эмх цэгцтэй байлгахад их хүндрэлтэй. Тавиур дээр аяллаас авчирсан төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс өрнө, хүүхдийн гар урлал, түлхүүр, чихэвч, зүүтэй утас гээд янз бүрийн эд зүйлс овоолж эхэлдэг. Эцсийн эцэст нэг л эмх замбараагүй тавиур болж хувирах нь тэр.

Юуны түрүүнд нүдний түвшинд байрлах тавиурын эд хогшлыг цэгцлэх хэрэгтэй. Хэрэггүй зүйл эсвэл овор багатай зүйлийг гоёлын хайрцаг, органайзерт хураа. Овортой болон хүнд зүйлийг доод тавиурт байрлуулна, харин нүдний түвшинд байрлах тавиур дээр ном, зүрхэнд илүү ойр бэлэг дурсгалын зүйлээ тавиарай.

 

3. Гурвын дүрмийг ашиглаарай

© olenkasergienko / unsplash

Тавиур дээрх илүү дутуу эд хогшлыг хураасны дараа одоо гоёл чимэглэлийн тухай бодох цаг ирнэ. Энэ удаад танд гурвын дүрэм тус болно: гадаргуу дээр 3 зүйл байрлах ёстой. Нэг төрлийн шинж төрхтэй зүйл сонгоорой: материал, сэдэв, өнгө, хэлбэр дүрс, хэв маяг зэргээр нь. Эд хогшлыг хооронд нь наалдуулж эсвэл хэт зайтай тавих зохимжгүй. Хооронд нь бага зэрэг зай үлдээж байрлуулна.

 

4. Эд хогшлоо гурвалжин дүрсээр байрлуулна

© natashar21 / unsplash

Тавиур дээрх эд зүйлийг байрлуулах бас нэгэн сонирхолтой арга. Энэ аргыг гэрэл зураг дээр түгээмэл ашигладаг, мөн гэрийн засал чимэглэлд ашиглахад ч үр дүнтэй. Толгойдоо гурвалжин зураад дээд өнцөгт нь эд зүйлээ байрлуул. Гурвалжин нь заавал адил хэмжээтэй байх албагүй.

 

5. Номнуудын байрлалыг соль

© jonathanborba / unsplash, © karlie_may / unsplash

Номыг босоо байрлалаар өрж тавих нь сонгодог хэлбэр. Тогтсон энэ загварыг өөр өнцгөөс харж яагаад болохгүй гэж? Жишээ нь, хөндлөн болон босоо байрлалыг ээлжлэх, нурууг нь цааш харуулах эсвэл өнгөөр нь ялгаж байрлуулах. Тавиур дээр эмх замбараагүй байдал үүсгэ. Хэрэггүй болсон номоор цэцгийн тавиур эсвэл лааны суурь хий. Номын гоё хавтсыг гэрэл зургийн жаазанд хийж ч болно.

 

6. Мудборд хийх

© Lithiumphoto / shutterstock

Мудборд гэдэг үгийг англи хэлнээс орчуулбал – сэтгэл санааны самбар гэж бууна. Өөрөө урла: хуучин сэтгүүл, гэрэл зураг, кино болон музейн тасалбараар чимэглэнэ. Нэг үндсэн санаатай байж болно, тухайн үеийн сэтгэл санаа эсвэл харахыг хүссэн өнгөөр давамгайлж хийж ч болно. Мудборд зөвхөн гэрийн чимэг болоод зогсохгүй мөн зорилгоо тодорхойлох, түүндээ хүрэх түлхэц ч болохыг үгүйсгэхгүй.

 

7. Гэрлэн чимэглэл өлгөх

© Syda Productions / shutterstock

Гэрлэн чимэглэлийг зөвхөн шинэ жилээр л өлгөдөг гэж хэн танд хэлсэн юм бэ? Нэмэлт гэрэлтүүлэг болохоос гадна таны тасалгааг тав тухтай болгоно. Гэрлэн чимэглэлийг ханандаа эсвэл ажлын ширээн дээрээ өлгөөрэй, эсвэл үүдний толь, зарим нэг жаазны хүрээг утсан гэрлээр чимэглэхэд гэр амь ороод л ирнэ.

 

8. Олон давхар хэв маягийг ашиглаарай

© soumeya / unsplash, © katsiajazwinska / unsplash

Энэ тренд засал чимэглэлд хувцасны загвараас орж ирсэн гэдэг. Өрөө тасалгааг сэргээхийн тулд өөр өнгийн хэд хэдэн хивс тавиарай, бас хэлбэр дүрс, хэмжээ нь ч өөр байж болох юм. Орон дээрээ олон давхар бүтээлэг бүтээ. Жирийн бүтээлэгний оронд орны хөлд жижгэвтэр нарийн бүтээлэг эсвэл зузаан бүтээлэг, хэд хэдэн дэр өрж тавь. Хэдэн давхар ширээний бүтээлэг, амны цаас хоолны ширээг чимж өгнө.

 

9. Бүтээлгээр арвин бай

© beazy / unsplash

Зузаан даавуун материал тасалгааг чимэхийн зэрэгцээ хурц өнгө нь амь оруулдаг. Заавал шинэ хөшиг эсвэл дэрний уут худалдаж авах хэрэггүй, байгаагаа л дахин ашиглаж сурцгаая. Нимгэн бүтээлгийг буйдангийн нуруун дээр хаяна, эсвэл буйдан дээрээ замбараагүй хаячихсан ч яах вэ. Бүтээлэг байхгүй бол – санаагаар унах хэрэггүй, өргөн ороолт, пончо ч орлоно.

 

10. Цонхны тавиурыг амилуулах

© miracleday / unsplash

Гэрээ шинэчилж байхдаа цонхны тавцанг битгий мартаарай. Pinterest-ээс хүссэн санаагаа олж болно. Цонхны тавцанг номын тавиур болгох боломжтой. Урласан гар урлалын бүтээлээ тавьсан ч болно, гоёмсог тууз уяагаар чимэглээрэй. Баярын сэдвээр чимэглэлээ өөрчлөх ч боломжтой. Жишээ нь, өнгө өнгийн лаа, гэрлэн чимэглэл гээд сонголт их.

 

11. Байгалийн материал ашиглаарай

© purejulia / unsplash, © DW Euromaxx / youtube

Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байхдаа гэрээ чимэхэд хэрэгтэй материалыг цуглуулаарай. Юу ч хэрэг болно: хатсан цэцэг, навч, мөчир, боргоцой, мод, хөвд гээд л… Хатсан мөчир, навч, цэцгийг вааранд хий, харин нарийн модоор ургамлын сав хийж болно. Хатсан навч, дэлбээг жаазлаад ханандаа өлгөнө. Яаж хийх зааврыг эндээс сонирхоорой.

Та илүү зардал гаргахгүйгээр гэрээ яаж шинэчилдэг вэ?

11
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jenny Jenkins

    2023/03/25 at 04:07

    Thank you for this post. I found it helpful. I will check back later for more great content. I also found some good information here https://conservationconstruction.com/request-quote/ Anyway, keep up the good work and I’ll check back later to read more amazing material.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *