Хэний ч очиж зүрхэлдэггүй энэ арал дээр 55 мянган жилийн турш оршин тогтносоор ирсэн нэгэн омгийнхон амьдардаг. Тэд ойртож ирсэн хүмүүс рүү сум харваж, гадаад ертөнцтэй холбоо тогтоохыг огт хүсдэггүй ажээ

0

Бенгалийн хоолойд байрлах Хойд Сентинелийн арлын ард иргэд нь орчин үеийн соёл иргэншилтэй холбоо харилцаа тогтоох ямар ч хүсэл байхгүй. Арал дээр 50-400 орчим хүн амьдардаг, тэдэнтэй харилцаа тогтоох тун амаргүй, яагаад гэвэл тэд гадны хүн харахаараа л жад шидэж эхэлдэг байна. Арлын хөгжил нэн эртнийхээрээ – сентинельчүүд одоо болтол гал гаргаж мэддэггүй. Үүнээс гадна энэ бардам ард түмэн бусдын тусламжгүйгээр 55 мянган жил оршин тогтноод байна.

Энэтхэгээс холгүйхэн орших нэгэн арал дээр найрсаг зангаараа нэг их гайхагдаад байхааргүй омгийнхон амьдардаг. Тэдний амьдардаг арал руу хэн ч очиж зүрхэлдэггүй ажээ

 

Хойд Сентинелийн арал – Бенгалийн хоолойд байрлах Андамын арлуудын нэг. Уг арал нь энэтхэгийн захирагчийн харьяа дор багтдаг байна.

 

Арал дээр очих боломжгүй, учир нь бусад хүмүүстэй харилцаа холбоо тогтоохыг огт хүсдэггүй омгийнхон тэнд амьдран суудаг ажээ

 

Арал дээр ирсэн хэн ч байсан хамаагүй тэд шууд л жад шидэцгээнэ, хажуугаар нь өнгөрч байгаа усан онгоц ч бай, дээгүүр нь нисэж байгаа агаарын хөлөг ч бай хамаагүй

 

Уг арал дээр зочилж байгаа харийн хүнд аюултай байгаад зогсохгүй мөн сентинельчүүдэд өөрсдөд нь ч аюултай ажээ

 

Арлын ард иргэд орчин үеийн өвчинд ямар нэгэн дархлаагүй тул харийн хүнтэй уулзвал уг омог устаж үгүй болох магадлалтай

 

Гадаад ертөнцтэй холбоо тогтоосон анхны, магадгүй цорын ганц нөхөрсөг харилцаа нь 1991 онд тохиосон болов уу. Уг арал дээр антропологич Т.Н.Пандит зочлон очжээ

 

Энэ уулзалтаас хойш арлын ард иргэдтэй холбоо тогтоох оролдлогууд болоогүй юм. Сентинельчүүдэд ямар нэгэн өвчин халдаахаас хамгаалсан ч байж болох юм.

 

Омгийнхон орчин үеийн соёл иргэншлийн туслалцаа дэмжлэггүйгээр өөрсдийнхөө хэмжээнд хөгжиж байна гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ

 

2004 онд Энэтхэгийн далайд болсон цунамигийн дараа арлын амьдралыг агаараас шалгасан бөгөөд арлын ард иргэд хор хохиролгүй амьдарч байгааг албан ёсоор зарласан байдаг.

Сентинельчүүд өөрсдийнхөө амьдралаар амьдарсаар л байна! Тэдэнд гадаад ертөнц огт сонин биш хэвээр…

6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *