Та өөрийгөө хүндэлдэггүй болохыг илтгэх 7 шинж тэмдэг

3

Бид нийгэмд эзлэх байр суурийнхаа төлөө тэмцдэг бөгөөд эргэн тойрныхон маань биднийг хүндлээсэй гэж хүсдэг. Гэхдээ бид өөрсдөдөө хэрхэн ханддаг вэ? Хүндэтгэлтэй, хамаагүй эсвэл бүр хэтрүүлдэг үү?

Өөрийгөө хойш тавьж байгаа эсэхийг дараах 7 шинж тэмдгээр тодорхойлоорой.

 

1. Та өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг үл тоодог

Өөртөө хамаагүй, хайхрамжгүй ханддаг хүн эмчид үзүүлэх цаг зав гаргаж чаддаггүй. Ийм хүмүүс өвчнөө бүр тэсэхээ болихоор л эмнэлгийн бараа харна. Тэдний хувьд урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг ойлголт бол бүр ч байхгүй.

Өөрийгөө хүндэлдэг хүн эрүүл мэнддээ анхаарал тавина, зөв хооллоно бас спортоор хичээллэнэ. Бид ганц л бие махбодьтой, харамсалтай нь хоёр дахийг нь өгнө гэж байхгүй. Гэр бүл, ажил гэж өөрийгөө өмөөрөх хэрэг алга, амралтын өдөр ч гэсэн эмчид үзүүлж болно гэдгийг санаж яваарай.

 

2. Танд таалагдахгүй ажил хийж байна

Таалагдахгүй байгаа албан тушаалаа хашиж байна уу? Хоосон мэдрэмж төрөх харилцаан дунд амьдарч байна уу? Таны эрч хүчийг сорох хүмүүстэй уулзаж учирч байна уу? Зогс. Амьдрал – хүссэнээрээ засаад биччих ноорог цаас биш. Өөрт таалагддаг зүйлээ л хий, харин өөрт таагүй санагдах зүйлийг багасгах эсвэл бүр “үгүй” гэж сур.

 

3. Бусдад таалагдахын тулд өөрийнхөө үзэл бодлоос ухардаг

Өөртөө итгэлтэй бас зорилготой хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Хэрвээ бусдын үзэл бодолтой санал нийлэхгүй байвал тэднийг дагахгүй. Эргэн тойрныхонд таалагдаж байгаа эсэх нь хамаагүй, тэд бодит зүйлийг байгаагаар нь л хүлээж авна, та бол өөрийн гэсэн сонирхол, үзэл бодолтой хувь хүн бөгөөд эдгээрийг хамгаалах эрхтэй.

 

4. Та хов ярьдаг

Бусдын тухай ярих гээд бүр тэсэж ядаж байна уу? Нэг өрөөнд сууж байгаа ажилтны цалин эсвэл хөрш бүсгүйн шинэ нөхрийг ярих гээд л? Баяр хүргэе, та өөрийгөө нулимж орхилоо. Та бусдын хувийн амьдралд эрээ цээргүй ортлоо өөрийгөө доош хийж байна, найз бүсгүйчүүдтэйгээ ярих ярихгүй сэдвийг хөндөөд л. Энэ хов живэнд зарцуулж байгаа цагаа өөр ашигтай зүйлд зарцуулж болохоор л байсан. Дараа удаа ам дамжсан хов жив ярихаасаа өмнө энэ цагийг юунд ашиглаж болох тухай бодоорой, амралтаа гэр бүлтэйгээ агаар салхинд гарч өнгөрүүлж болно эсвэл дараагийн том аяллын төлөвлөгөө гаргаж яагаад болохгүй гэж?

 

5. Та өөрийгөө голдог

Бүтэлгүйтсэнийхээ төлөө та өөрийгөө долоо хоногийн турш буруутгаад амжилт олж байгаагаа ч анзаарахгүй өнгөрнө. Бага зэргийн бүтэлгүйтэл болонгуут л өөрийгөө тэнэг, бүтэлгүй, унхиагүй гэж тодорхойлно. Хэрвээ энэ дүр зураг танд танил бол одоохон энэ байдлаа больж үз. Энэ мөчөөс эхлээд өөрийгөө муулах, буруутгахаа зогсоо. Харин ч эсрэгээрээ, хийсэн өчүүхэн зүйл болгондоо өөрийгөө магтаж урамшуулж байгаарай.

 

6. Сайшаалын үг хүлээн авч чаддаггүй

Бусдын зүгээс ирсэн сайшаал, талархалд чин сэтгэлээсээ баярлаж сураарай. Цуг ажилладаг хүн таны шинэ даашинзыг гоё гэсэн үү? Ичиж зовох юмгүй, хямдралын хайрцгаас авсан гэж бүх үнэнээ хэлэх хэрэг огт байхгүй шүү. Сэтгэлээсээ инээгээд л “баярлалаа” гэж хэлээрэй. Та чинь өөртөө итгэлгүй бяцхан охин биш харин ч насанд хүрсэн бие даасан эмэгтэй хүн, өөрийнхөө үнэ цэнийг мэдэж байгаа.

 

7. Та өөрийгөө бусадтай харьцуулдаг

Энэ үйлдэл нь атаа жөтөөнд хүргэнэ – өөрийн үнэлэмжээ бууруулж сөрөг сэтгэл хөдлөлд л хөтлөх эд. Өнөөгийн өөрийгөө өөрийнхөө өнгөрсөн цаг үетэй л харьцуул: өчигдөр, сар эсвэл жилийн өмнөх. Бусдын амжилтад хорсож атаархаад яах юм бэ, тэд ийм амжилтад хүрэхийг тулд юу давж туулсныг та мэдэхгүй. Тиймээс зөвхөн өөрийнхөө ажил, зорилгод л анхаар, өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож сур.

Та өөрийгөө 100 хувь хүндэлж чадаж байна уу эсвэл ямар нэг тал дээр ажиллах хэрэгтэй болж байна уу?

10
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 10 тай хөвгүүн

    2021/11/08 at 16:43

    Өөрийгөө хүндэлдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *