Таны хөл яагаад байнга өвдөөд байгаа 5 шалтгаан болон түүнийг хэрхэн эмчлэх тухай

2

Явган явах нь биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга. Энэ бол үнэн, гэхдээ алхам тутамд тэсэхийн аргагүй хөлийн өвчин мэдэртэл шүү дээ.

Хөлийн өвчин нь түгээмэл асуудал болжээ. Насанд хүрэгчдийн таван хүн тутмын нэг нь хөлийн өвчинтэй байгааг судалгаагаар тогтоожээ.

Хөлийн өвчин амьдралын чанарт маш сөргөөр нөлөөлдөг – эрүүл мэндийн асуудал үүсгэж байгааг мөн судалгаагаар тогтоожээ.

Уг өвчин нь хөнгөнөөс эхлээд хүндэрсэн, урт эсвэл удаан хугацаагаар мэдрэгдэнэ эсвэл хөлийн өвчин байнга мэдрэгдэж байж ч болно. Хөлийн өвчин ямар шинж тэмдэгтэй байх нь хамаагүй, хамгийн гол нь уг өвчнийг тоохгүй орхиж огт болохгүй.

Хөлийн өвчин нь хэд хэдэн шалтгаантай, үүнд амьдралын хэв маяг эсвэл эрүүл мэндийн ноцтой асуудал ч байж болно.

Хөлийн хөнгөн чанарын өвчнийг гэрийн нөхцөлд дарах бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч мэргэжлийн эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатайг анхаараарай.

Таны хөл байнга өвдөөд байгаагийн 5 шалтгааныг танд танилцуулж байна. Мөн эмчлэх аргыг ч мөн бэлдлээ.

1. Байнга өндөр өсгийтэй гутал өмсөх

Хөлийн өвчинтэй тулгарах түгээмэл шалтгаан нь өндөр өсгийтэй гутал байдаг, яагаад гэвэл хөлийн хуруунд маш их ачаалал өгдөг байна.

Зөвхөн хөл өвтгөөд зогсохгүй мөн хэд хэдэн төрлийн өвчний эх сурвалж болох аюултай: жижиг бэртэл гэмтэл, булчин тасрах зэрэг өвчлөлүүд болно.

Энэ асуудлыг таслан зогсоохын тулд:

Ирж байгаа даралтыг багасгах, тэнцвэрт байдлыг хангахын тулд аль болох зузаан ултай өндөр өсгийтэй гутал сонгоно.

Өндөр өсгийтэй болон намхан ултай гутал ээлжилж өмсөж байх хэрэгтэй, энэ тохиолдолд хөл амарч өвчин багасдаг.

Өндөр өсгийтэй туфли өмсөхөөс өөр аргагүй бол арын хэсэг нь онгорхой загварыг сонгоорой – энэ загвар нь ирэх ачааллыг багасгаж хөлөнд хамаагүй эвтэйхэн байдаг ажээ.

Өдөржингөө өндөр өсгийтэй гутал өмссөн бол орой нь хөлөө бүлээн усанд дүрж амраана, бага зэргийн давстай усанд 15 минут дүрнэ. Унтахаасаа өмнө хөлийн уланд тайвшруулах иллэг хийж байгаарай. Иллэг нь цусны эргэлтийг идэвхжүүлж өвчин намдаах үйлчилгээ үзүүлнэ.

 

2. Өөрийн хөлөнд таараагүй гутал өмсөх

Өөрийнхөө хөлийн хэмжээнд таараагүй гутал өмсөх нь мөн өвчин мэдрэгдэхэд хүргэнэ. Хэтэрхий нарийхан эсвэл өргөн гутал өмсөхөд хөлийн хуруу илүү их ачаалал авахад хүргэдэг. Хөлийн хуруу гутланд үрэгдэж арьс цочроох ч аюултай.

Бид ихэнх цагийг хөл дээрээ зогсож эсвэл алхаж өнгөрөөдөг. Өөрт таараагүй гутал өмсөх нь мөн булчин, холбоос зөөлөн эд, үе мөч, гуя, нуруунд ч хор хөнөөл авчирна.

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд:

Чанартай, өөрт тохирсон гутланд хөрөнгө оруулаарай, хөлийн улыг гутлын улавч дэмжиж байх ёстой. 6-8 сар тутамд гутлаа сольж байх нь зүйтэй.

Гутал авах гэж байгаа бол оройн цагийг сонгож дэлгүүр яваарай. Таны хөл, дүрэм ёсоор орой бага зэрэг хөөсөн байгаа. Хэрвээ өглөө босонгуутаа гутал авахаар дэлгүүр гарсан бол өөрт яг тохирох хэмжээг авч чадахгүй, орой нь таны өглөө авсан гутал таарах нь юу л бол, ингээд л таагүй өвчний эх сурвалж бий болно.

Гутал авахдаа сонирхож байгаа гутлаа өмсөөд заавал хэд хэд алхаж явж үзнэ.

Гуталдаа тааруулаад тусгай оймс ч гэсэн сонгож авах хэрэгтэй, жишээ нь хөлийн нумаараа нэмэлт дэмжигчтэй оймс байвал авах л хэрэгтэй.

Шаардлагатай үед мэргэжлийн хүнтэй зөвлөж өөрийн хөлөнд тохирох гутлын хэв загварыг сонгоход туслалцаа авч болно.

 

3. Жирэмслэлт

Жирэмсэн эмэгтэйчүүд хөл нь өвдөж байна гэж гомдол хэлдэг, энэ бол жирэмсний хордлого, нурууны булчин чангарах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй яг л адил илрэх зүйл юм.

Таны биеийн жин нэмэгдэж байгаа учраас хөл, хөлийн ул, булчин өвдөх нь аргагүй. Жин нэмэгдэхээс гадна эмэгтэй хүний хүндийн жингийн төв ч өөрчлөгдөж байгаатай холбоотой юм. Энэ нь хөл болон өвдгөнд нэмэлт даралт ирэхэд нөлөөлдөг.

Энэхүү асуудлыг шийдэх арга зам:

Хөлөө аль болох дээш өргөсөн байрлалд байхыг хичээгээрэй.

Шингэн ууна – шингэний дутагдалд орвол өвчин ихээр мэдрэгдэх эсвэл хавагнахад хүргэж болзошгүй.

Хөлийн улны цусан хангамжийг сайжруулна – хөлөө эргүүлэх дасгал тогтмол хийж заншаарай.

Өргөж байгаа хөлөндөө хүйтэн жин тавьж болно – жишээ нь өдөрт 2-3 удаа 15-20 минутаар жин тавих.

 

4. Хумс шигдэж ургах

Хумс шигдэж ургахад лугших мэдрэмж төрдөг, энэ таагүй мэдрэмж ихэвчлэн хөлийн эрхий хуруунд мэдрэгдэнэ.

Хэт томдсон эсвэл бариу гутал өмсөх нь хумсыг улам гүн шигдэхэд хүргэж өвчнийг хүндрүүлэх аюултай.

Асуудлыг шийдэхийн тулд:

Халдвар аваагүй бол хумсаа өөрөө авч болно.

Халдвар авсан тохиолдолд мэргэжлийн эмчид эсвэл бүр мэс заслын эмчид хандана.

Хумсаа дахин шигдүүлэхгүйн тулд хөлийн хумсыг байнга шулуунаар нь авч байгаарай, өөрөөр хэлбэл хурц өнцөг гаргаж авч огт болохгүй.

 

5. Удаан зогсох

Зогсох – байнга зогсоогоор ажил хийдэг хүмүүс байдаг. Ажлын олон цагийн турш зогсоход хөл ихээр өвдөхөөс гадна хавагнах, өөр бусад эрхтэн ч өвдөж эхэлдэг.

Ясанд хэт их ачаалал өгөх, холбоос зөөлөн эд, булчингийн өвчлөлөөр өвдөх эрсдэл эрс нэмэгдэж ирдэг байна.

Үүнээс гадна удаан хугацаагаар зогсох нь амархан ядарч сульдахад хүргэх ажээ.

Энэхүү асуудлыг таслан зогсоохын тулд:

Хэрвээ таны ажил зогсохоос өөр аргагүй бол өөрт эвтэйхэн гутал өмсөөрэй.

Зогсож байхдаа биеийн хүндийн жинг нэг нэг хөлөн дээрээ ээлжилж авч байна.

Зогсож байгаа нэг цаг тутамд 10 минут заавал амарна.

Үе үе хөлөө хөдөлгөж дасгал хийж бай.

Унтаж байхдаа хөлөө дээш өргөж хөл тань их биеэс дээш түвшинд байхаар зохион байгуул. Ингэснээр хөлийн өвчин багасч хаван буурна.

16
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tuul Tuul

    Tuul Tuul

    2018/11/15 at 08:48

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *