Өглөө бүр эдгээр зүйлсийг хийдэг зуршилтай болоорой: таныг эрч хүч, урам зоригоор дүүрэн байлгана

2

Бидний амьдрал дахь хамгийн том асуудал бол зуршил байдаг. Бид оройтож босож, ажил руугаа яарч, замдаа кофе ууж, ажлуудаа амжуулах гэж бүх л өдрийн турш нааш цааш гүйдэг. Харин эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн байхын тулд бидний хийх ёстой зүйл бол өглөөг эхлүүлэх эхний 60 минутад анхаарлаа хандуулах явдал юм. Үр дүнд нь та тэр өдрийн турш амжилт бүтээлээр дүүрэн байх болно.

1. Өглөө сэрснийхээ дараа ус уух

Та сэрснийхээ дараа ус уух хэрэгтэй, яагаад гэвэл унтаж байхдаа буюу 6-10 цагийн турш шингэн зүйлийг бие организм авч чаддаггүй, тиймээс өглөө хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол ус уух юм – ингэснээр таны шингэнийг нөхөж, эрч хүчтэй болгоно. Ус уух нь оюун ухааныг сэргэг болгохоос гадна бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулдаг.

 

2. Богино хугацааны дасгал хийх

Сэрсний дараа сулбагар, ядарсан мэдрэмж төрж байна уу? Ердөө 7 минутыг сунгалтын дасгал хийхэд зарцуулаарай. Энэ нь таныг эрч хүчтэй болгох ба бүх л өдрийн турш ядраахгүй байх ач тустай юм.

 

3. Хүйтэн шүршүүрт орох

Солиотой сонсогдож байж мэдэх ч өглөө хүйтэн шүршүүрт орох нь танд эрч хүч бэлэглэж, энергийн түвшинг тань нэмнэ. Тав тухгүй байсан ч гэлээ, та тухайн өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж л байгаа бол хүйтэн шүршүүрт орохоосоо бүү цааргалаарай.

 

4. Шүдээ угаагаад гарахдаа бэлдэх

Хэрэв та гэртээ байх эсвэл гэрээсээ ажиллах байсан ч үргэлж бэлэн байх хэрэгтэй ба унтлагын хувцсаа ямагт сольж байх нь чухал юм. Унтлагын хувцас хэтэрхий тав тухтай учир улам л таны нойрыг хүргэж, идэвхгүй байлгасаар байх болно.

 

5. Хэсэг хугацаанд бясалгал хийх

Бясалгал таны оюун бодлыг цэгцэлж, тухайн өдрийн хийх ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд тань тусална. Бясалгал дан ганц оюун бодлыг цэгцлээд зогсохгүй таныг тайвшруулж, эрч хүчээр сэлбэж өгнө.

 

6. Кофе уух

Өглөөг эрч хүчээр дүүрэн эхлүүлэхийн тулд хийх ёстой зүйлсийн нэг бол яах аргагүй кофе уух явдал бөгөөд та кофегоо буцалгах хооронд аяга таваг угаах эсвэл хогоо гаргаж хаях зэрэг жижиг ажлуудыг амжуулж болно. Ингэснээр та өөрийн эрхгүй эрч хүчийг мэдэрнэ.

 

7. Унших эсвэл бичих

Өглөө эртлэн босоод 20 минут юм унших эсвэл бодол, мэдэрч байгаа зүйл болон тухайн өдрийн зорилгоо бичих нь оюун ухааныг сийрэг, бүтээлчээр сэтгэхэд сайнаар нөлөөлнө. Энэ нь таныг өөрийгөө нээж илрүүлэх, хэн болохоо таниж мэдэхэд туслах ач тустай. Өөрөөр хэлбэл таны тархийг хөгжүүлнэ гэсэн үг юм.

 

8. Төлөвлөх

Тухайн өдрийг төлөвлөгөөгөөр эхлүүл. Хийж бүтээх том зорилгууд болон жижиг зорилтуудаа бүгдийг нь бич. Төлөвлөгөөтэй байна гэдэг таныг анхаарлаа төвлөрүүлж, ажилдаа ач холбогдол өгөхөд туслах болно.

Эдгээр 8 алхамыг өглөө дагаж хэрэгжүүлбэл, та эрч хүчээр дүүрэн байна. Тухайн өдрийн амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлэхэд тань тусална.

50
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *